Дэлхийн хамгийн үлэмж биетэй хүмүүс

Бидний амьдарч буй дэлхий ертөнц сонин хачин зүйлсээр дүүрэн байдаг билээ. Тийм ч учраас тэдгээр бүх хачирхалтай зүйлсийг үзэж, харна гэвэл магадгүй нэг л амьдрах хувь тавилан хангалттай биш байж болох юм. Тэгвэл та үлэмж биетнүүдийн тухай хэр сайн мэдэх вэ? Өнөөдөр бид та бүхэндээ генийн өөрчлөлт, бие физилогийн онцлогоос хамааран энгийн хүнээс хамаагүй өндөр, аварга том биетэй үлэмж биетнүүдийн талаар хүргэе гэж бодлоо. Таны сонирхлыг дээд зэргээр татна гэдэгт итгэлтэй байна.

Дэлхийн хамгийн үлэмж биетэй хүмүүс

16 Уляна Семьонова (Uljana Semjonova) - 213 см

1970-1980 оны хооронд эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн спортод хуучин ЗХУ-ын шигшээ баг ноёлж байсан бөгөөд үүний хамгийн том шалтгаан нь Уляна Семьонова гэх үлэмж биет бүсгүй байсан юм. Тэрээр шигшээ багаа ахлан 1976, 1980 оны зуны Олимпийн их наадамд оролцож, түрүүлж байснаас гадна 1971, 1975, 1983 онуудад дэлхийн аварга болж байжээ. Тэрээр 1992 онд энэхүү амжилтаараа эмэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн спортын алдрын танхимд заларсан Америк бус анхны тамирчин болсон байна. 

Уляна Семьонова (Uljana Semjonova) - 213 см

15 Зайнаб Биби (Zainab Bibi) - 219 см

Пакистан улсын түүхэн дэх хамгийн өндөр эмэгтэй болох тэрээр бага балчир байхаасаа үе тэнгийнхнээсээ хамаагүй том биетэй байсан бөгөөд өсч, томрохын хэрээр амьдрахад хүндрэлтэй болж иржээ. Энэ нь түүний эргэн тойрон дахь хүмүүс өөрийг нь элдвээр гоочилж, доромжилж, харааж зүхдэг байсантай холбоотой гэнэ. Тэр ч үүднээс Зайнаб Их Бритхни руу цагаачилж, өнөөдрийг хүртэл тэндээ амьдарч байгаа ажээ.

Зайнаб Биби (Zainab Bibi) - 219 см

14 Гулам Шаббир (Ghulam Shabbir) - 221 см

Гуламын хувьд Пакистан улсын жирийн тариачны гэр бүлд төрсөн бөгөөд дөнгөж 10 настай байхдаа гэр бүлийнхэн болон ангийнхаа бүх хүүхдүүдээс өндөр, том биетэй болжээ. Сонирхуулж хэлэхэд тэрээр дэлхий дээрх цор ганц аварга биетэй загвар өмсөгч бөгөөд кареертаа хэд хэдэн загварын шоунд оролцож байснаас гадна зар сурталчилгаанд ч гэсэн өөрийн дүрээ мөнхлөөд амжсан нэгэн юм. Анх 17 настайгаасаа эхлэн энэ салбарт хөл тавих болсон түүнийг загварын ертөнцөд "Giant Gentle" гэж хочилох нь ч бий.

Гулам Шаббир (Ghulam Shabbir) - 221 см

13 Сун Фань (Sun Fang) - 224 см

Дан ганц БНХАУ гэлтгүй дэлхийн хамгийн өндөр эмэгтэй гэх амжилтыг давхар эзэмшиж явдаг түүний хувьд багагүй нэр алдартай нэгэн бөгөөд өдгөө 33 настай юм байна.

Сун Фань (Sun Fang) - 224 см

12 Брок Браун (Broc Brown)

Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, уг үлэмж биетэн залуу дөнгөж 19 настай гэнэ. Цэцэрлэгт явдаг байх үедээ түүний өндөр нь 158 см байсан бөгөөд идэж, уух болон өмсөж, зүүх зүйлээр дутаахгүй гэсэндээ эцэг, эх нь өнөөдрийг хүртэл уйгагүй хөдөлмөрлөсөөр иржээ. Тэр бүү хэл хүүхдэдээ таарч, тохирсон хувцас хийлгэх гэж өр, зээл хүртэл энд тэнд тавьж явдаг гэнэ. Харин энэ талаар сонссон хэсэг сайхан сэтгэлтэй залуус Брокт туслах сан байгуулсан бөгөөд одоогийн байдлаар 100.000 доллар цуглаад байгаа гэнэ шүү.

Брок Браун (Broc Brown)

11 Игор Вовкински (Igor Vovkinskiy) - 237 см

АНУ-ын хамгийн өндөр иргэн болох Игор нь 1982 онд Украйнд төржээ. Гэвч түүний эргэн тойрон дахь хүмүүс элдвээр гоочилж, тэр ч бүү хэл олноороо зодож, дээрлэхэж байсан тул эцэг, эх нь АНУ-ыг зорих шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэр ч нүдээ олсон бөгөөд Игор АНУ-д ирэнгүүтээ олны танил болж, хэд хэдэн зар сурталчилгаанд тоглосноос гадна 2011 онд "Hall Pass" гэх нэртэй кинонд хүртэл өөрийн дүрийг мөнхлөөд авчээ. 

Игор Вовкински (Igor Vovkinskiy) - 237 см

10 Брендан Адамс (Brendan Adams) - 237.5 см

Нас биенд хүрэх хүртлээ дэлхийн хамгийн өндөр өсвөр насны хүүхэд гэх нэр алдрын эзэн байсан тэрээр 12 настай байх үедээ аль хэдийн 222 см өндөртэй байсан гэнэ.

Брендан Адамс (Brendan Adams) - 237.5 см

9 Радхуанэ Чарбиб (Radhouane Charbib) - 238 см

Африк тивийн Тунис улсын хамгийн өндөр хүн болох Чарбиб нь өөрийгөө бусдаас илүү өндөр гэдэгтээ үргэлж бахархаж явдаг бөгөөд нэг удаа сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Энэ бол бурхны надад өгсөн бэлэг. Хүн бүр ийм өвөрмөц бэлэг авахгүй шүү дээ" хэмээн хэлж байжээ.

Радхуанэ Чарбиб (Radhouane Charbib) - 238 см

8 Бао Шишунь (Bao Xishun) - 240 см

"Үлэмж биетэй хүмүүст тохиолддог хамгийн бэрхшээлтэй зүйл нь тэднийг хайрлах хүн олддоггүй явдал юм" гэж 2014 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр хүн гэх тодотголыг эзэмшиж байсан Леонид Стадник (Leonid Stadnyk) гэгч хэлж байжээ. Харин ӨМӨЗО-ны Бао Шишуний хувьд бусад үлэмж биетнүүдийг бодоход хамаагүй азтай нэгэн юм. Учир нь тэрээр 2007 онд Шиа Шужуан (Xia Shujuan) гэх бүсгүйтэй гэр бүл болсон ажээ.

Бао Шишунь (Bao Xishun) - 240 см

7 Лоурен Уиллиамс (Lauren Williams) - Хамгийн урт хөлтэй эмэгтэй, 114 см

АНУ-ын загвар өмсөгч болох Лоурен нь дэлхийн хамгийн урт хөлтэй бүсгүй гэдгээрээ алдартай юм. Өдгөө 25 настай тэрээр Техас мужид амьдардаг бөгөөд урт хөлнийхөө талаар "Би ийм урт хөлтэйдөө үргэлж өөрийгөө азтайд тооцож явдаг. Энэ хөл байгаагүй бол би өнөөдөр бусдын л адил жирийн нэгэн байх байсан" гэж хэлж байсан байна.

Лоурен Уиллиамс (Lauren Williams) - Хамгийн урт хөлтэй эмэгтэй, 114 см

6 Сун Минь Минь (Sun Ming Ming) - 240.5 см

"Rush Hour 3" кинонд бүтээсэн дүрээрээ хэдийн олон нийтийн танил болсон Сун Минь 1983 онд Хятадын нэгэн жижигхэн тосгонд мэндэлжээ. 15 настайгаасаа эхлэн сагсан бөмбөгийн спортоор хичээллэж эхэлсэн тэрээр кареертаа Мексик болон Японы лигүүдэд тоглож байсан байна. Түүнчлэн эхнэр нь 186 см өндөртэй бүсгүй байдаг бөгөөд тэд дэлхий дээрх хамгийн өндөр хосууд юмсанж. 

Сун Минь Минь (Sun Ming Ming) - 240.5 см

5 Насер Сомро (Naseer Somro) - 241 см

Сэтгүүлч, улс төр судлаач, яруу найрагч гээд авъяас чадварын их ундарга болсон тэрээр 52 наснаасаа эхлэн хэвлэлийн газар редактроор ажиллах болсон гэнэ. Пакистаны Карачи хотод амьдардаг Сомрог хотын удирдлагууд амралтын өдрүүдээр гадуур гарахгүй байхыг анхааруулдаг бөгөөд энэ нь үймээн, самуун дэгдэж болзошгүй хэмээн сэрэмжилж буйтай холбоотой ажээ.

Насер Сомро (Naseer Somro) - 241 см

4 Зань Юнцай (Zang Juncai) - 242 см

1966 онд Хятадад төрсөн Юнцай багаасаа спортод дуртай байсан бөгөөд зүрхний хэм алдалттай болох хүртлээ спортын хэд хэдэн төрлүүдээр хичээллэж, чамлахааргүй амжилтыг үзүүлж байжээ. 

Зань Юнцай (Zang Juncai) - 242 см

3 Мортеза Мехрзад (Morteza Mehrzad) - 246 см

Өөрийнхөө өндөн нуруу, үлэмж биеийг хамгийн зөв ашиглаж яваа хүмүүсийн нэг бол Иран улсын Паралимпийн гар бөмбөгийн шигшээ багийн тамирчин Мортеза юм. Тэрээр Иран улсын хамгийн өндөр хүн гэх тодотголыг эзэмшихээс гадна Паралимпийн наадамд оролцсон хамгийн өндөр хүн гэдгээрээ бас нэгэн өвөрмөц амжилтын эзэн болж байсныг дурьдах нь зүйтэй болов уу.

Мортеза Мехрзад (Morteza Mehrzad) - 246 см

2 Брахим Такиуллах (Brahim Takioullah) - 8.1 см

Африкын Морокко улсад 1982 онд төрсөн түүний хувьд өөрийн улсдаа хэрэг журам сахиулагч хийдэг бөгөөд хотын иргэд түүнд элгэмсэг дотно ханддаг гэнэ шүү.

Брахим Такиуллах (Brahim Takioullah) - 8.1 см

1 Султан Косен (Sultan Kosen) - 252 см

Дэлхийн хамгийн өндөр хүнтэй танилцана уу. Түүнийг Султан гэдэг бөгөөд сонирхуулж хэлэхэд тэрээр Швед улсын иргэн юм байна. 10 наснаасаа эхлэн өсөлт нь огцом хурдтай явагдсан тэрээр эелдэг, зөөлөн сэтгэлтэйгээс гадна тусархуу нэгэн гэнэ.

Султан Косен (Sultan Kosen) - 252 см

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()