Энэ дэлхий ямар үзэсгэлэнтэй, нууцлаг гэдгийг нотлох 15 газар

Хорвоо ертөнц, байгал эх дэлхийд үзэж, харах гоё сайхан зүйлс дуусашгүй арвин бөгөөд тэр бүгдийг өөрийн нүдээр үзэх шиг сайхан зүйл гэж үгүй юм. Дэлхийг тойрон, эрх чөлөөтэй аялахыг хүсдэггүй хүн бараг л байхгүй болов уу. Тэгвэл яг л өөр ертөнц эсвэл диваажинд ирсэн мэт гайхалтай өнгө үзэмжтэй газруудыг бид та бүхэндээ танилцуулж байна. 

Энэ дэлхий ямар үзэсгэлэнтэй, нууцлаг гэдгийг нотлох 15 газар

1 Бүхнийг тольдох боломжтой гүүр, Австри улс

Австри улсын "Dachstein" мөсөн голын дээгүүр байрлах гүүрэн дээр заавал очиж, үзэхийг зөвлөе. Тус гүүрийг дэлхийн хамгийн өндөр гүүр гэж нэрлэдэг бөгөөд тэндээс байгалийн үзэмж дэндүү үзэсгэлэнтэй харагдах аж. 

Бүхнийг тольдох боломжтой гүүр, Австри улс

2 Намиб элсэн цөл

Өмнөд Африкт байрлах Намиб элсэн цөл нь гоо сайхан бүрдсэн гайхалтай газар бөгөөд хараа булаам орчинтой аж. Хамгийн сайхан нь Атлантын далайтай залгаа байрлахаас гадна далайн давалгаа элсний ширхэгийг нөмөрч, буцах нь хүний сэтгэлийг өөрийн эрхгүй догдлуулна. 

Намиб элсэн цөл

3 "Skye" арал, Шотланд улс

Онгон зэрлэг байгаль, хүний гар хүрээгүй дагшин нутгийг та эндээс харж болно. Хаашаа ч харсан ногоон тал, уул хад үзэгдэх бөгөөд цэнхэр тэнгэр, тунгалаг нуур, амар тайван байдал гээд таныг гайхшруулж, өөртөө татах зүйлс тэнд маш олон байдаг байна.

"Skye" арал, Шотланд улс

4 "Twelve Apostles", Австрали улс

Далай дунд өвөрмөцөөр тогтсон хад чулууг харах нь хүн бүрийн мөрөөдөл гэхэд хилсдэхгүй. Австралийн "Port Campbell" үндэсний хүрээлэнд байрлах энэхүү хараа булааж, сэтгэл татах газар нь мянга мянган жилийн турш өнгө төрхөө хадгалсаар иржээ. 

"Twelve Apostles", Австрали улс

5 Баган, Мьянмар улс

Та он удаан жилийн түүхтэй Баган хотод очоод Буддист сүмүүд, онгон зэрлэг байгалийг тольдон харах боломжтой. Энэхүү газрын байгалийн сайхныг гүйцэх газар дэлхийд маш ховор байдаг гэнэ. Аялагчид болон судлаачид бүгд тус хотод заавал очиж үзэхийг зөвлөдөг байна. 

Баган, Мьянмар улс

6 Викториа оргил, Хонг Конг

Хонг Конгийн баруун зүгт байрлах Викториа оргил дээрээс хотын өнгө алагласан барилга, хараад ханамшгүй үзэсгэлэнг биширч болно. Тэндээс бүх зүйлс үлгэрийн мэт харагдах бөгөөд таныг өөрөөсөө алхам ч холдуулалгүй уяж чадахуйц газар аж. 

Викториа оргил, Хонг Конг

7 Сарны гүүр, Тайвань улс

Тайвань улсын нийслэл Тайпей хотын Сарны гүүр нь дэндүү үзэсгэлэнтэй. Орой үдшийн цагаар тус гүүрэн дээр очиж, тунгалаг голын тусгалд олон зүйлсийг ажиж, тойрон хүрээлэх сайхан байгалийг бишрэх боломжтой. 

Сарны гүүр, Тайвань улс

8 Доверийн цагаан хад, Англи улс

Далай эрэг дагуу орших цагаан хадны тухай та урьд өмнө нь сонсож байсан уу? Урьд өмнө нь ийм зүйлсийг зурагнаас харж байсан бол одооноос зорилгоо болгож, заавал өөрийн биеэр очиж үзээрэй. 

Доверийн цагаан хад, Англи улс

9 Троллын хэл, Норвеги улс

Нуураас 350 метрийн өндөрт байрлах Троллын хэл гэх өвөрмөц тогтоцтой хад нь дэлхий нийтэд алдартай. Тэндээс үзэсгэлэнтэй байгалийг тольдож, газар нутгийн онцлогийг бишрэх боломжтой. 

Троллын хэл, Норвеги улс

10 "Corcovado" уул, Рио Де Жаньеро хот, Бразил улс

Бразил улсын билэг тэмдэг болсон Есүсийн хөшөөнд байрлах "Corcovado" уулын оргилоос хотыг ажиглах үнэхээр гайхалтай. Өнгө өнгөөр алаглах хотын гэрлүүд, үзэмж тансаг байдал таныг дурлуулах нь лавтай. 

"Corcovado" уул, Рио Де Жаньеро хот, Бразил улс

11 "Easter" арал

Наран мандах мөчид сүүдэрлэн харагдах хөшөөнүүд үнэхээр хараа булаам аж. Танд сайн сайхан, эерэг энерги бэлэглэж, сэтгэлийг тань догдлуулах тус газрыг очиж үзэхэд хэзээ ч харамсахгүй билээ. 

"Easter" арал

12 "Melissani" агуй, Грек улс

Тус агуйнд сонин содон зүйлс, гайхалтай өнгө төрх хосолсон байдаг. Амьд яваа насандаа заавал үзэх ёстой газруудад "Melissani" агуй зүй ёсоор багтдаг гэнэ. 

"Melissani" агуй, Грек улс

13 "Fjallabaksleid", Исланд улс

"Үнэхээр ийм сайхан байгаль бодитоор оршин байдаг гэж үү дээ?" гэмээр санагдахуйц дэндүү тансаг тогтоц нь таныг алмайруулах болно. Хэдэн цаг хараад зогссон ч уйдамгүй төгс сайхан байгаль таныг хүлээсээр байна. Та яагаад энд очиж болохгүй гэж?

"Fjallabaksleid", Исланд улс

14 "Kilimanjaro" уул, Танзани улс

Жил бүр 40,000 гаруй жуулчид "Kilimanjaro" уулыг зорьж, гоё сайхан болохыг нь биширч, нүдээ баясгаад буцдаг байна. Уулын оргил өөд ахих тусам улам бүр сэтгэл догдлох бөгөөд орой дээр нь гарахад үгээр хэлж барамгүй таашаал мэдэрдэг аж. 

"Kilimanjaro" уул, Танзани улс

15 Камбриан зочид буудал, Швейцарийн Альп

Швейцарийн Альпийн нуруудын дунд орших тус зочид буудал нь диваажин л гэсэн үг. Үлгэрийн орон мэт зочид буудал, үзэсгэлэнт байгаль гээд харж бишрэх зүйлс дуусна гэж үгүй. 

Камбриан зочид буудал, Швейцарийн Альп

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()