Пицца идэж жингээ хасах боломжтойг эрдэмтэд тогтоожээ

Турах гэдэг үргэлж хамгийн хүнд бэрх, төвөгтэй асуудал байсаар ирсэн билээ. Маш олон төрлийн тураах аргууд байдаг боловч зарим нь төдийлэн үр дүнгээ үзүүлдэггүй нь нууц биш юм. Ихэнх тураах аргууд хоолоо сойж, амттай бүхнээс татгалзахыг зөвлөдөг бол бидний танд танилцуулах энэхүү арга нь пицца идэж турах юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйг хамтдаа сонирхьё.

Пицца идэж жингээ хасах боломжтойг эрдэмтэд тогтоожээ

1

Турах нь сэтгэл санааны байдалтай салшгүй холбоотой байдаг. Хичнээн хоолноос татгалзаж, эрүүл хооллох болсон ч сэтгэлээр унаж, гутарсан нөхцөлд хичээж байгаа ч гэлээ турдаггүй. Энэ нь өөрийгөө хэт хорьж, цагдаж байгаатай холбоотой болохыг судлаачид нотолсон аж. 

2

Харин Португаль улсад нэгэн судалгааны багийнхан хүмүүсийг 2 бүлэг болгон хувааж, 1-р бүлгийн хүмүүсийг зөвхөн эрүүл хооллуулж, эрчимтэй дасгал хийлгэж байсан бол 2-р бүлгийн хүмүүсийг долоо хоногийн 6 өдөр эрүүл хооллуулж, үлдсэн нэг өдөр нь пицца идэх боломжийг олгосон байна. Харин судалгааны хугацаа дуусч, тэднийг хэдэн кг, хэрхэн хассан болохыг харьцуулж үзэхэд долоо хоногийн нэг өдөр пицца идэж байсан 2-р бүлгийн хүмүүс илүү их жин хассан байжээ.

3

Үүнээс үзэхэд идэхийг хүссэн зүйлээ идэж, төдий чинээ сэтгэл санаагаар өөдрөг байсан хүмүүс богино хугацаанд их жин хаясан бөгөөд заавал өөрийгөө зовоож, хянах биш, ядаж ганц өдөр ч болтугай өөрийн хүссэн зүйлээ идэх нь турах боломжийг нээж өгдөг байна. Та ч мөн үүнийг туршиж, хааяа ч болов дуртай зүйлээ идэн, өөрийгөө баярлуулж байхыг зөвлөе. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()