1
Сэтгэл татам
Алдарт "Real Madrid" клубын довтлогч Роналдо нь царай төрх, бие хаагаараа хэний ч дор орохгүй нэгэн. Нэг ёсондоо түүнд охид бүсгүйчүүд хайлж урсдаг бөгөөд тэрээр дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүддээ болзож, нэр холбогдож явсан юм. Тэр дунд нь загвар өмсөгч Ирина Шейк (Irina Shayk), телевизийн нэвтрүүлэгч Андресса Урач (Andressa Urach), реалити шоуны од Ким Кардашьян (Kim Kardashian), Парис Хилтон (Paris Hilton) гэхчлэн олны дунд алдартай бүсгүйчүүд ч багтана. Түүнийг хараад хайлан урсахгүй, сэтгэл нь хөдлөхгүй бүсгүй дэлхийн хаана ч байхгүй гэдэгт итгэлтэй байна.
2
Өөртөө анхаарал хандуулдаг
Тэр зүгээр ч нэг шилдэг тоглогч, царайлаг залуу биш бөгөөд цаг тутам өөртөө анхаарал хандуулж байдаг. Үргэлж фитнессээр хичээллэж, үсээ арчилж, арьсаа борлуулж, байж болох бүх аргаар өөрийгөө тордож, хайрладаг юм. Мэдээж өөртөө арчаатай байдал гэдэг бол сайн чанар бөгөөд хаана ямар хувцас өмсөхөө тун сайн мэддэг загварлаг эр билээ. Түүнээс өө хайгаад олно гэдэг уснаас хуурай чулуу хайхтай адил юм.
3
Тэнэг мэт харагдахаас эмээдэггүй
Тэрээр нэг удаа царайгаа өөрчилж, сахал наан, хиймэл үс зүүгээд гудамжинд хөлбөмбөг тоглож, гудамжаар зөрөн өнгөрөх хүмүүст яг л мэдрэл муутай нэгэн мэт харагдаж байв. Эцэс сүүлд нь тэрээр хиймэл багнуудаа авч өөрийгөө хэн болохыг хүмүүст мэдэгдсэн бөгөөд тэдэнтэй ярилцаж, гэгээн дүрээ харуулсан нь шүтэн бишрэгчдийнх нь хувьд юутай ч зүйрлэшгүй гайхалтай мөч байсан нь гарцаагүй билээ. Хамгийн гол нь Роналда гудамжны эрийн дүрд хувирахдаа огтхон ч дургүйцээгүй төдийгүй өөрийгөө хэрхэн харагдаж байгаа бол хэмээн санаа зовохгүй байсан нь бахархууштай.
4
Үхэлтэй нүүр тулсан
Өнөөдөр алдрын оргилд гарч, амжилт бүтээлийн хамгийн дээдийг хүртээд байгаа Роналдо 15 настай байхдаа зүрхний хэвийн бус үйл ажиллагаатай гэж оношлогдсон байдаг. Тэрээр хөлбөмбөгийн спортоо орхих талаар ч нухацтай бодож үзэж байсан төдийгүй Роналдогийн ээж нь хүүгээ хөлбөмбөгөөс хэсэг хугацаанд холдуулж эмнэлэгт хэвтүүлэн эмчилгээ хийлгэх болсон юм. Эмч нар түүний зүрхний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байсан хэсэгт нь мэс ажилбар хийсэн аж. Энэ нь маш хүнд хагалгаа байсан бөгөөд хэрэг буруугаар эргэсэн бол тэрээр өнөөдөр дэлхийд алдартай хөлбөмбөгчин гэгдэхгүй байж ч мэдэх байсан юм. Харин азаар мэс засал амжилттай дуусч Роналдо хөлбөмбөгийн талбайдаа эргэн гарсан билээ.
5
Хүн бүрт хайрлагддаг
Тэрээр 2009 онд "Manchester United" клубыг орхиж, "Real Madrid" -д нэгдсэн бөгөөд очсон багийн тоглогч бүрт хүндлэгдэж, хайрлагдаж байсан гэдгээрээ бусдаас ялгардаг юм. Түүнтэй хамтран тоглодог багийн андууд нь бүгд л Роналдог магтан дуулж, ямар гайхалтай хамтрагч болохыг нь дурддаг аж. Тэр өөрийн тоглож буй багийнхаа төлөө юу ч хийхээс буцахгүй бөгөөд хожигдол амсаж нулимс дуслуулж, өөртөө гомдож байсан зураглал ч олон байдаг билээ. Нэг ёсондоо тэр бол сэтгэл зүрхээрээ тоглодог тамирчин аж.
6
Гайхалтай ур чадвар
Уран гоёмсог тоглолттой, ур чадвар өндөртэй түүнийг хамгаалж тоглоно гэдэг маш хэцүү даалгавар юм. Дэлхийн 4 удаагийн шилдэг хөлбөмбөгчин буюу "Ballon d'Or"-ийн эзэн бөгөөд Аваргуудын лиг, Европа лиг, Ла Лиг болон Английн Премьер лигүүдэд түрүүлж өөрийн ур чадвар, бурхнаас заяасан авьяасаа мянга мянган хөл бөмбөгийн фанатуудад гайхуулж яваа энэ цаг үеийн шилдэг тамирчин билээ.
7
Торгуулийн цохилт сайн цохидог
Роналдо нь торгуулийн цохилтыг маш сайн цохидог гэдгээрээ алдартай. Тэрээр өнгөрөгч 3-р сард карьерийнхаа 100 дахь торгуулийн цохилтыг хийж, 86-г нь айлын хаалганд оруулж, амжилттай болгосон байдаг. Тиймдээ ч алдарт хөлбөмбөгчин торгуулийн цохилтыг 86 хувьтай цохидог гэх тоон үзүүлэлтийг эзэмшдэг аж. Түүнийг хаашаа яаж бөмбөгөө өшиглөхийг тааж мэднэ гэдэг бэрх бөгөөд тухайн хаалгачаас маш их мэдрэмж, ур чадварыг шаарддаг байна.
8
Чөлөөт цохилт сайн хийдэг
Тэрээр торгуулийн цохилтыг гайхалтай хийж гүйцэтгэдэгээс гадна чөлөөт цохилтыг ч хангалттай сайн цохидог юм.
9
Түүнд хувиа хичээсэн зан чанар байдаггүй
Тэрээр талбай дээр ч амьдрал дээр ч хувиа хичээсэн зан чанар огт гаргадаггүй болохыг найз нөхөд, багийн андууд болон шүтэн бишрэгчид нь нотолдог юм. Роналдо нийт 567 тоглолтонд оролцохдоо 189 оновчтой дамжуулалт өгсөн байдаг бөгөөд 3 тоглолтонд нэг удаа оновчтой дамжуулалт өгдөг гэсэн үг юм. Үүнээс гадна амьдрал дээр найз нөхөд, гэр бүлийнхэндээ хэзээ ч хувиа хичээсэн зан гаргаж, үл тоодоггүй төдийгүй бусдад санаа тавьж, халамжлах, хайр түгээх гэх үндсэн үүргээ ямагт биелүүлдэг аж.
10
Тэр ялах дуртай
Мэдээж ялагдахыг, хожигдохыг хүсч тоглодог тамирчин гэж үгүй боловч хүсэл, зорилго, хэлсэн үгэндээ хүрч ялалт байгуулах тамирчин цөөн байдаг. Харин Роналдо бол тэдний нэг бөгөөд үргэлж ялалтын төлөө бүх хүчээ дайчлан тоглодог билээ. Тэрээр 2008 онд 11 тоглолтонд 8 гоал, 2014 онд 11 тоглолтонд 17 гоал, 2016 онд 12 тоглолтонд 16 гоал хийж байсан билээ. Мөн Европын аварга шалгаруулах тэмцээнд Роналдо нь Португаль улсын багаа тэргүүлэн оролцсон боловч финалын тоглолтын үеэр бэртэж, нулимс дуслуулан талбайг орхисон юм. Харин түүний багийн андууд маш сайн тоглолт үзүүлж ялалт байгуулснаар Европын аварга болж чадсан аж. Тухайн үед Роналдогийн нүднээс унасан нулимс бүхэн хичнээн их хожихыг хүсч байгааг нь илтгэж, шүтэн бишрэгчдийнх нь сэтгэлийн нарийн утсыг хөндсөн байдаг.
11
Алдаагаа зөвшөөрч чаддаг
Роналдогийн томоохон дутагдлуудын нэг бол өөрийгөө хэт өндөрт тавьдаг зан нь юм. "Atletico Madrid" багт хожигдосныхоо дараа тэрээр багийнхнаа шүүмжилж "Хэрэв манай багийнхан бүгд над шиг сайн тоглодог байсан бол ялах байсан" гэж хэлсэн бөгөөд энэ яриандаа багийнхаа эмч нар, менежерүүдийг ч хамруулаад авсан аж. Гэхдээ тэр удалгүй уучлал гуйж, багийнхан нь бүгд ялахын төлөө хамаг чадлаараа зүтгэж байгаа гэж хэлсэн байна. Мэдээж бухимдсан хүн амнаас гарах үгээ хянах хэцүү бөгөөд тэрээр өөрийн гаргасан түргэн зангаас өршөөл эрсэн нь хүмүүсийн бухимдлыг дарж чадсан билээ.
12
Ахмадуудаа хүндэлдэг
Нэрт хөлбөмбөгчин 2016 онд "Europe award"-н шилдэг тоглогчийн шагнал хүртсэн боловч багийн хамгаалагч Пепег энэ шагналыг авах ёстой байсан гэж олонд мэдэгджээ. Пепе ч бас "Real Madrid" багт тоглодог бөгөөд тэдний нөхөрлөл хосгүй үнэ цэнэтэй юм. Мөн Англид байхад нь дасгалжуулж байсан Алекс Фергусоныг (Alex Ferguson) ихээхэн хүндэлж явдаг бөгөөд үлгэр жишээ авдаг хүн минь гэж ярьдаг билээ. Үүнээс гадна "Real Madrid"-ын дасгалжуулагч асан Хосэ Мюринхотой (Jose Mourinho) холбоотой байдаг төдийгүй "Би олон гайхалтай дасгалжуулагчтай хамтарч ажиллаж байсан. Гэхдээ Хосе Мюринхо бол гайхалтай анатиликч" гэж бахархан ярьжээ.
13
Тэр бол мэргэжлийн тамирчин
Түүний хичнээн уйгагүй хөдөлмөрлөдгийг харвал бишрэхгүй байхын аргагүй юм. Тамирчин хүн хатуу дэг жаяг дор хамаг хүчээ шавхан бэлтгэл хийх ёстой бөгөөд тэрээр өдрийн 3-4 цагийг зөвхөн үүнд зарцуулдаг байна. Үүнээс гадна бас багийн бэлтгэлээ хийдэг гээд бод доо.
14
Сайн эцэг, сайн найз
Кристиан Роналдогийн аав архичин байсан тул тэр эцгийгээ сайн мэддэггүй ч, спорт түүнийг эцэг шигээ болохоос хамгаалсан юм. Тэрээр 6 настай хүүтэй бөгөөд өөрөө хүүгээ өсгөж, үргэлж хамт цагийг өнгөрүүлдэг билээ. Роналдо хүүтэйгээ авахуулсан инээд хөөрөөр бялхаж буй зургуудаа инстаграмдаа үргэлж нийтэлдэг төдийгүй ээж болон гэр бүлийнхэндээ тогтмол мөнгө илгээж, юугаар дутаахгүйг хичээдэг аж. Түүнийг олон алдартай найзтайг хүн болгон мэддэг ч, тэрээр бага байхаас найзалж ирсэн зүрхний андуудаа хэзээ ч орхиогүй бөгөөд төрөлх хот Мадейрадаа очиж найзуудтайгаа хоол идэж, арга хэмжээнүүдэд оролдцог гэнэ. Нэг удаа түүний ээжийн бие муудаж үхлийн ирмэгт очсон ба Мадейра хотын эмнэлэгийн ажилчид азаар амийг нь аварч чадсан юм. Роналдо үүнд нь гүнээ талархаж, эмнэлэгт 124,910 ам.доллар хандивлаж байсан удаатай.
15
Сайн үйлсийн элч
2004 оны Энэтхэгийн далайн цунамид өртөж, гэр бүлээ алдсан хүү Роналдогийн өмсгөлтэй зурагтаар гарсан байна. Хөлбөмбөгчин залуу үүнийг хармагцаа Индонези руу явж, хүү дээр зочлон, түүнд туслах хандив цуглуулж эхэлсэн аж. Мөн эмчилгээ шаардлагатай болсон хорт хавдартай хүү, ДОХ, хар тамхинд донтогсод, өлсгөлөн болон Эбола вируст нэрвэгдсэн олон хүнд тусламжийн гараа сунгажээ. Тэрээр зогсоо зайгүй хөдөлмөрлөхийн хажуугаар гарал үүслээ нэг ч удаа умартаагүй бөгөөд төрсөн хотод нь өлсөж зүдэрч яваа, гамшигт нэрвэгдсэн, сэтгэлийн дэм хэрэгтэй болсон хүмүүст туслах аянд үргэлж тэргүүн эгнээнд зогсож байдаг сайхан сэтгэлтэй нэгэн юм.