1
Өдөр тутамдаа өмсөх өндөр өсгийт сонгох
Та эхлээд өөрийн хөлийн уртаа хэмжиж үзээрэй. Харин тус хэмжээгээ 7-д хувааснаар өмсөх гуталны өсгийний хэмжээ гарч ирэх юм. Энэхүү зааврын дагуу гутал авснаар хөлд тань ямар ч зовиургүй байх төдийгүй өдөр тутамдаа өмсөх боломжтой юм.
2
Өндөрт тань тохирох өндөр өсгийт сонгох
Хөлийнхөө уртыг, өөрийн өндөртөө хувааж, гарсан хариунаас 1.61 хасаад 10-аар үржүүлнэ. Энэ нь таны өмсөх ёстой гуталны өсгийний хэмжээг зааж өгөх юм. Зарим тохиолдолд намхан бүсгүйчүүд хэт өндөр өсгийтэй гутал өмсөх, өндөр бүсгүйчүүд хэт намхан өсгийтэй гутал өмсөх нь эвгүй харагддаг шүү дээ. Харин энэхүү зааврын дагуу гутлаа сонгосноор та үргэлж төгс харагдах болно.
3
Ганц орой өмсөх өндөр өсгийт сонгох
Хөлийн өсгий болон хөлийн тавхай хоорондын зайг хэмжиж, үүнээс улбаалж "Хэр зэрэг өндөр өсгийтэй гутал авах вэ?" гэдгээ мэдэж болох юм.
Нэмэлт мэдээлэл болгож та бүхэндээ өндөр өсгийт өмсөх заавар хүргэе:
- Өндөр өсгийтэй гутал өмссөн тохиолдолд хөлөө аль болох тэнийлгэж суугаарай. Энэ нь хөлийг тань амрахад тус болно.
- Үдэшлэг цэнгүүнд явахдаа бүх бүсгүйчүүд 7-9 см өндөр өсгийтэй гутал өмсөхөд тохиромжтой байдаг.
- Хөлөө амраахдаа зөвхөн өсгийг нь барьж, ил гаргаж байгаарай.