Жихүүдэс хүргэм аймшигтай гэрэл зургууд

Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэлх хугацаанд сүнс, буг чөтгөр гэх зүйл байдаг уу гэдэг дээр маргалдсаар ирсэн нь нууц биш юм. Тэгвэл тэд ихэвчлэн хүний нүдэнд үзэгдэж, харагдахаас илүүтэй гэрэл зургийн хальсанд бууж, үлдсэн байх нь бий. Тиймээс тэдгээр зурагнуудыг үзэх нь муу ёрыг өөртөө шингээх, хараал тусах магадлалтай хэмээн үзэх хүмүүс цөөнгүй байдаг байна. 

Жихүүдэс хүргэм аймшигтай гэрэл зургууд

1 Маск зүүсэн хүн

Иймэрхүү төрлийн зураг үзсэн хэнд ч гэсэн өөрийн эрхгүй жихүүдэс төрөх биз ээ. Ямар учиртай, хэн гээч нь хашааны ард маск зүүгээд зогсож байгаа юм бол? Аль эсвэл хүн биш юм болов уу? Тэр хаанаас, яах гэж гарч ирэв? Та юу гэж бодож байна? 

Маск зүүсэн хүн

2 Үл үзэгдэгч

Хашааны цааны хүн явж буй мэт харагдаж байгаа хэдий ч, уг зурган дээр хүний дүрс бүдэг харагдаж байгаа биз? Магадгүй хашааны цааны сэлгүүцэн явж байсан сүнс гэрэл зургийн хальсанд буусан нь энэ юм болов уу?

Үл үзэгдэгч

3 Юүдэнтэй цамц өмссөн алуурчин

Энэ зургийг харсан хэнд ч гэсэн, хэн нэгнийг хөнөөчихөөд явж байгаа алуурчин хамгийн түрүүнд толгойнд нь орж ирэх бөгөөд нүүрэндээ зүүсэн маск нь цус болсон байгаа нь айдас төрүүлэх аж.

Юүдэнтэй цамц өмссөн алуурчин

4 Жихүүдэс хүргэм алиалагч

Алиалагчид бол яахын аргагүй жихүүдэс төрүүлэм хүмүүс бөгөөд ихэнх аймшгийн кинонуудын гол дүрүүд алиалагчид байх нь бий. Тэр ч үүднээс энэ харанхуй шөнө алиалагчийн хувцас өммсөн хүн зам дагуу юу хийгээд зогсож байгаа юм бол?

Жихүүдэс хүргэм алиалагч

5 Цонхон дээр хэн байна?

Байшингийнхаа гадаа зургаа авахуулсан энэ өхөөрдөм жаалыг хараад магадгүй танд эгдүүтэй санагдаж байж болох юм. Харин байшингийн цонхон дээр харагдах хачин дүрс танд ямар сэтгэгдэл төрүүлэх бол?

Цонхон дээр хэн байна?

6 Өвсөн дунд байгаа зүйл

Буг чөтгөр, сүнс, муу ёрын бүхэн хүний нүдэнд үл үзэгддэг атлаа гэрэл зургийн хальсанд санамсаргүйгээр бууж, үлддэг нь хэнд ч гэсэн хачирхалтай санагдана. Тэр ч үүднээсээ өвсний дунд ямар нэгэн зүйл байгаа биз? 

Өвсөн дунд байгаа зүйл

7 Хэний гар вэ?

Их сургуулийн хэсэг найзууд хожим нэгнээ дурсан санаж байх үүднээс уг хар цагаан зургийг авахуулжээ. Гэвч тэдний дурсамжинд үүрд үлдэхийг хүссэн ямар нэгэн зүйл байсан нь хэнийх нь үл мэдэгдэх нэг хүний гар байна гэж хэн санах билээ.

Хэний гар вэ?

8 Тэд юу өмсчихсөн юм бэ?

Хэзээ, юуны учир, ямар зорилгоор энэ хачирхалтай зүйлийг өмсөж, эдгээр хоёр хүн уг зургийг авахуулсныг мэдэхгүй ч гэлээ, үзсэн хүн бүрт айдас төрүүлэх аж.

Тэд юу өмсчихсөн юм бэ?

9 Машин энд юу хийж байгаа юм бол?

Брианна (Brianna) гэх бүсгүйн машин нэг өдөр гэнэт ор сураггүй алга болжээ. Гайхсан бүсгүй машинаа олон сар, өдөр эрж хайсны эцэст гэрээс нь холгүй орших нэгэн фэрмийн гадаанаас олдсон байна. Хэн нэгэн хулгайлсан байж болох хэдий ч, харамсалтай нь түүний машин явахаа болиод олон жил болсон байсан гэнэ.

Машин энд юу хийж байгаа юм бол?

10 Дахиад л өвс...

Аавынхаа гар утасныхаа камерийг ашиглаж, чадахгүй мунгинаж зогсох үед нь зургийг нь авсан охин ааваасаа гадна өөр ямар нэгэн зүйлийн зургийг давхар авч байгаа гэдгээ мэдэж байсан болов уу?

Дахиад л өвс...

11 Юуны арга яс вэ?

Харь гарагийнхан гэж үнэхээр байдаг уу? Хэрвээ байдаг бол тэд яг ямар бие организм, царай зүстэй байдаг бол? Магадгүй тэд бидний төсөөлж байснаас ч өчүүхэн жижигхэн юм болов уу? Та юу гэж бодож байна?

Юуны арга яс вэ?

12 Дүүжлээстэй хүүхдүүд

Хүн бүрийг айдаст автуулахуйц уг зургийг харахад балчир насны хүүхдүүд уг хачирхалтай өрөөн дотор орноосоо дүүжлүүлэн үхсэн болох нь харагдана. Тэдэнд чухам юу тохиолдсон юм бол? Хөөрхий хүүхдүүд хэн нэгний золиос болсон байхыг ч үгүйсгэхгүй юм.

Дүүжлээстэй хүүхдүүд

13 Уйтгарласан сатан

Буг чөтгөр, сатаны тухай элдэв янзын цуу ярианууд хаа сайгүй байдаг.  Харин түүнийг үйлийн үр, харанхуйн хаа нэгтэй үүрд хүлэгдэн, гарч чадахгүй амьдардаг гэж ярих нь бий.

Уйтгарласан сатан

14 Хачирхалтай үхэл

1877 онд Молли Магир (Molly Maguires) гэх хүн бусдын гарт ч гэх үү, эсвэл золгүйгээр ч гэх үү амь насаа алдсан бөгөөд түүний цогцос хөрсөн байдалтай олдож байснаас гадна ямар нэгэн хэргийн сэжүүр болох зүйл эргэн тойронд нь гэлтгүй, гэрийнх нь хаана ч байхгүй байжээ. Харин ганцхан зүйл үлдсэн нь ханан дээрх уг алганы хээний толбо байсан юм.

Хачирхалтай үхэл

15 Сүнсэнд эзэмдүүлсэн гэр бүлийнхэн

Та тэдний зургаас юуг олж харж байна вэ? Энэ зургийг сайтар анхаарч харвал хэрцгийгээр амь насаа алдсан хүний сүнс, зургийн хаа нэгтэй хэрэн хэсүүчлэн явж байгаа нь харагддаг гэнэ.

Сүнсэнд эзэмдүүлсэн гэр бүлийнхэн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()