Монголчуудаа намайг дэмжээрэй!

2016-11-23, 16:46
4,258

Миний бие Шведийн аялалын хувцас, хэрэглэл үйлдвэрлэгч "Fjallraven" компаниас жил болгон хойд туйлд зохион байгуулдаг олон улсын нохойтой чарганы аялалд орох эрхийг авахаар онлайн санал хураалтын уралдаанд оролцож байгаа билээ. Энэ уралдаанд дэлхийн бүх улс өрсөлдөх боломжтой бөгөөд 12 орон өөрийн орны нэр дээр бие даан ялагчаа тодруулдаг ба манай орон БУСАД ОРОН гэсэн ангилалд эдгээр 12 орноос бусад улстай өрсөлддөг. Одоогийн байдлаар миний бие Монголын ард түмнийхээ дэмжлэгээр бусад орон гэсэн ангилалд тэргүүлэн явж байгаа хэдий ч олон хүн амтай улс орнуудтай өрсөлдөж байгаа тул Монгол түмэн та бүхнийгээ надад санал өгч намайг дэмжихийг уриалж байна.

Монголчуудаа намайг дэмжээрэй!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энэ аялал  1990 оноос зохион байгуулагдаж эхэлсэн ба Монголоос хамгийн анх  Э.Цэрэн эгч 2015 онд аяллын түүхэн дэх хамгийн өндөр санал буюу 48586 саналтайгаар аялалд оролцож байсан түүхтэй. Мөн  2016 оны аялалд Америк ангилалд Б.Загдсүрэн эгч маань саналаараа тэргүүлэн  аялалд орсон бөгөөд, эдгээр бусгүйчүүдийн гаргасан амжилт нь монголчуудад энэхүү нохойтой чарганы аялалыг танил болгосон.

Онлайнаар хамгийн их санал авсан хүн ялагч болж, аялалын эрхээ авсан тохиолдолд 2017 оны 04-р сарын эхээр туйлруу явах болно. Онлайн санал хураалт 11-р сарын 16-с 12-р сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Та бүхэн минь намайг дэмжиж хойд туйлын тэнгэрт дахин Монголынхоо далбааг мандуулахын төлөө эвлэлдэн нэгдэж, хамтдаа зүтгэцгээе.

Түүний фэйсбүүк хаяг: www.facebook.com/erka.erdenee.35

ТҮҮНД САНАЛ ӨГӨХ ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()