1
Гутал, чимэглэлээ зөв сонгох
Өмссөн даашинздаа тохируулж гутал болон гоёл чимэглэлээ зөв сонгох хэрэгтэй. Хэрэв та урт даашинз өмссөн бол аль болох богино түрийтэй гутал, чамин зүүлт зэргийг сонгоорой.
2
Ташуу судалтай хувцас
Ташуу судалтай хувцас нь таныг намхан харагдуулах тул аль болох татгалзах хэрэгтэй. Хэрэв өмсөхөөс өөр аргагүйд хүрвэл цулгай хар өнгийн өмд, юбка зэрэгтэй зохицуулаарай.
3
Өмд өмсөх
Өндөр суудалтай өмд таныг өндөр харагдуулна. Ингэхдээ өмдөн дотуураа цамцаа хийх төдийгүй шуумгаа дээш нугалаарай. Энэ нь илүү загварлаг төдийгүй гоолиг сайхан харагдуулах болно.
4
Трапицан өмд
70, 80-аад оны трапицан өмдний загвар эргэн ирлээ хатагтай нар аа! Энэ нь таныг байгаагаас тань өндөр харагдуулах давуу талтай юм. Гэхдээ өмдөө зөв өмсөх тал дээр анхаарахгүй бол байгаагаас тань илүү намхан болгож ч мэднэ.
5
Өндөр суудалтай банзал
Урт цамц, урт юбка зэрэг нь таныг байгаагаас тань илүү намхан болгож, бусдын нүдэнд онцгүй харагдуулана. Харин үүний оронд юбканы дотуур цамцаа хийж өмсөх хэрэгтэй.
6
Даашинзаа зөв өмсөх
Хамгийн гол нь та бэлхүүсээ тодотгож өгснөөр илүү галбирлиг атлаа дэгжин харагдах болно. Намсгар, том хувцас нь улам л намхан болгох сөрөг нөлөөтэй тул өмсөж байгаа хувцсандаа бага ч атугай анхаарал хандуулж байгаарай.