“Nike” брэндийн Нью-Йоркт нээгдсэн дэлгүүр шуугиан тарив

Дэлхийн алдарт спортын брэнд болох "Nike" нь нэр хүнд, чанар зэргээрээ залуусыг татаж, ашиг орлого ихээр олж байдаг. Харин саяхан АНУ-ын Нью Йорк хотод цоо шинэхэн "Nike" брэндийн салбар нээгдсэн бөгөөд энэхүү тансаг зэрэглэлийн дэлгүүр спорт сонирхогч залуус төдийгүй охидыг ч алмайруулж, цахим сүлжээгээр шуугиан тариад байгаа юм. Ингээд хамтдаа тус өвөрмөц дэлгүүртэй танилцъя. 

“Nike” брэндийн Нью-Йоркт нээгдсэн дэлгүүр шуугиан тарив

1

Тус дэлгүүрийг "Nike Soho" гэдэг бөгөөд 5 давхар, нийтдээ 5,100 метр квадрат талбайтай төдийгүй бусад "Nike" салбар дэлгүүрүүдээс олон зүйлээрээ ялгарч байгаа юм. 

2

Дэлгүүр рүү ормогц нүд эрээлжлэм олон пүүз, спорт хувцаснууд өрөөтэй байх төдийгүй шинэ загварын пүүзнүүдийг тусгай шилэн хоргонд хийж байршуулжээ. Энэ нь хүн бүрийн нүдийг хужирлаж, шуналыг төрүүлнэ. 

3

4

Мөн үйлчлүүлэгчийн эрж хайсан, сонирхохыг хүссэн зүйлийг олж өгөх ухаалаг туслагч байрлах төдийгүй тэнд ердөө л юу хүсч , хайж байгаагаа хэлэхэд бүх хариултыг хэлж өгнө. Энэхүү технологийн дэвшлийг ашигласан байдал нь хүмүүст маш их таалагдаж байгаа юм. 

5

Эмэгтэйчүүдийн хувцас солих өрөө нь маш тухлаг төдийгүй гайхалтай интерьер нь хараа булаам аж. Тус дэлгүүрт орсон хүн гоё сайхан байдал, өвөрмөц бүтээгдэхүүнийг нь гайхан бишэрч хэдэн цагийн турш дэлгүүр хэсч байгаагаа ч анзаардаггүй гэнэ. 

6

Хувцас солих өрөө бүр дотроо олон төрлийн сонголт бүхий гэрэлтэй бөгөөд хэт тод гэж үзвэл бүдгэсгэж, бүдэг гэж үзвэл тодруулах боломжтой.

7

Харин 2 давхарт тусгайлан үйлдвэрлэсэн гутал хувцаснууд байх бөгөөд эдгээр нь цөөн тоогоор үйлдвэрлэгдсэн байдаг. 

8

Мөн тус давхарт эрэгтэй эмэгтэй пүүз, гуталнууд худалдаалагддаг. Тэнд төрөл бүрийн гуталнууд байх бөгөөд сонголт арвин гэдгээрээ давуу талтай аж. 

9

10

Сүүлийн үед шинээр гарсан загварын пүүзнүүдийг шилэн хоргонд хийж, үйлчлүүлэгчдэд сонирхох боломжыг гаргаж өгчээ. 

11

Мөн сонирхож байгаа пүүзээ хөлд эвтэйхэн эсэхийг шалгаж, гүйлтийн зам дээр гүйж ч болно. Хэдэн минутын турш гүйлтийн зам дээр гүйж, пүүзээ шалгаад авах эсэх шийдвэрээ гаргах юм. 

12

Тус дэлгүүр спорт бэлэн хувцаснаас гадна ухаалаг "Apple" бугуйн цагыг худалдаалдаг аж. 

13

Харин тус талбайд хөлбөмбөгийн шипиг шалгаж үзэх зориулалттай бөгөөд худалдан авагч сонгосон шипиг өмсөж, хөлсөө гартал тоглох боломжтой.

14

Хамгийн дээд давхарт нь нэрт сагсан бөмбөгийн тамирчин Майкл Жордоны нэрийн бүтээгдэхүүнүүд худалдаалагдах бөгөөд түүний дугаараас үүдэж 23 пит (7 метр) өндөртэй таазыг хийжээ. 

15

16

Мөн сагсан бөмбөгийн талбай ч байгаа төдийгүй энд мөн л та өөрийн сонгосон пүүзээ өмсөж тоглон туршиж үзэж болно. 

17

Үүнээс гадна мэргэжлийн дасгалжуулагч тухайн үйлчлүүлэгчид туслаж, хөдөлгөөнийг нь зааварлаж, пүүзний ид шидийг мэдрүүлдэг байна. 

18

Тус гайхалтай өвөрмөц шийдэл бүхий дэлгүүр нь хүн бүрийн орж, үйлчлүүлэхийг хүсэх газар болсон төдийгүй бусдаас өрсөж алхаж, үйлчлүүлэгчийг хаан мэт үзэж, олон гайхалтай шинэ санааг гаргаж ирсэн нь дэлхий нийтийг шуугиулаад байгаа юм. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()