1
Цаг хугацааны хэлхээс
Энэхүү зурган дээр нэгэн гэр бүлийн зургаан үеийнхэн гарчээ. Тэдний хамгийн өндөр настай нь өдгөө 111 насыг зооглож байгаа бол хамгийн отгон нь хорвоод мэндлээд дөнгөж 50 хоног болж байгаа юм байна.
2
Түүний дуртай шувуу
Оцон шувууг өхөөрдөн харж буй охины гэрэл зураг ямар ч хүнд эерэг мэдрэмж төрүүлэх аж.
3
Сайхан сэтгэл
Дайны хүнд хэцүү цагт өөрийгөө умартан муурын зулзаганд анхаарал хандуулж буй байлдагчийн энэхүү гэрэл зурагнаас хүний сайхан сэтгэлийг олж харж болох юм.
4
Хайр бүхнээс илүү хүчтэй
Буу, зэвсэг агссан байлдагчийн ширүүн дүр төрх, хайр сэтгэлийн өмнө зөөлөрч буй гэлтэй...
5
Тэд ч бас зүрх сэтгэлтэй
Амьтад ч гэсэн хүнээс ялгагдах зүйлгүй бөгөөд тэд хайртай нэгнээ алдах үедээ гашууддаг байна.
6
20 жилий дараа
"Эр өсч, эсгий сунана" гэдэгчилэн тэдний ээжийнхээ ачийг хариулах цаг нэгэнт иржээ.
7
Аз жаргал
Ямар ч эх хүнд энхрий бяцхан үрээ өхөөрдөн хайрлах юу юунаас илүү аз жаргал байдаг билээ.
8
Жинхэнэ хайр
Эх үрийн элбэрэл хайр гэж хүмүүний орчлонгийн хамгийн эрхэм дээд холбоо гэлтэй...
9
Аав охин хоёр
Энэ зурагнаас тэдний итгэлцэл, нандин холбоог харж болохоос гадна эцэг хүний үр хүүхдийнхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг сэтгэлийг мэдэрч болох ажээ.
10
Ирээдүй
Тэд автомашины замаар давуу эрх эдлэх нь гарцаагүй юм. Учир нь эдгээр бяцхан хүүхдүүд улс, эх орныхоо ирээдүйг тодорхойлох эрхэм хүмүүс шүү дээ.
11
Анхны хайр
Хайртыгаа баярлуулах гэсэн залуугийн сэтгэл, түүнд зориулах бүхэнд нь талархах бүсгүйн инээмсэглэл эдгээр хүүхдүүдийнх шиг үнэн байгаасай.
12
Үргэлж хамтдаа
Юу ч болсон, ямар ч зүйл тохиолдсон бүх саад бэрхшээлийг хамтдаа даван туулсаар байх болно. Учир нь бидний хайр бол хэзээ ч хувиршгүй жинхэнэ хайр...
13
Жинхэнэ хайр
Жинхэнэ хайр цаг хугацаа хэдэнтээ улиран одсон ч, үргэлж амьд оршсоор байдаг.
14
Түүнийг гэсэн сэтгэл
Анх түүнийг яаж хайрлаж, хэрхэн халамжилж байснаа насан туршдаа тэр л хэвээр нь байлгаж, хувиршгүй сэтгэлээр хандах нь хайрын мөн чанар юм.
15
9 сар
Эмэгтэй хүнийг нэг насаар нь чимэх зүйл бол түүний хайранд бий болсон бяцхан үр нь юм шүү дээ...
16
Ирээдүйн тэргүүн хатагтай
Өхөөрдөм бяцхан охины энэ үйлдэл ирээдүйд түүнийг өндөр албан тушаал эрхлэхийг зөгнөсөн ч юм билүү?
17
Бурханд баярлалаа
Аавыг минь надад буцааж явуулсанд бурханд чин сэтгэлээсээ баярлалаа. Учир нь энэ хорвоо дээр олон аавгүй охид гуниг тээж, шөнө бүр уйлж байхыг би харсан.
18
Шинэ найз
Уг гэрэл зурагнаас найзалж, нөхөрлөхөд зэрэг зиндаа, гарал угсаа, хөрөнгө мөнгө чухал биш бөгөөд гагцхүү бие биенээ гэх сэтгэл, итгэл ямар чухал болохыг харж болох ажээ.
19
Үнэнч найз
Заримдаа хүнээс гарахааргүй сайхан сэтгэл амьтдаас гарахыг харах үед хүн болж төрсөндөө гутрах юм...
20
Чин сэтгэлээсээ баярлах мөч
Өнөөдөр таны голоод идэхгүй байгаа зүйлийг өөр хаа нэгтэй идэж үзэхийг бүх насаараа хүсч явдаг хүн байдаг гэдгийг санаарай.
21
Эрх чөлөө
Хэдийгээр тэр хоёр хөл дээр салхи сөрөн гүйж чадахгүй ч гэлээ, түүний сэтгэл зүрх хэдийн гүйцэгдэхээсээ өнгөрчээ.
22
Нас бол зүгээр л тоо
"Хүн хөгширч биш, хөшиж үхдэг" гэдэгчилэн эдгээр буурлууд нас бол зүгээр л тоо гэдгийг батлан харуулж байна.
23
Нандин чанар
Спорт бол тэмцэл. Гэхдээ тэмцээн дууссаны дараа өрсөлдөгчид найзууд болдог юм.
24
Хүүхэд бол ирээдүй
Тэднийг баясгаж, баярлуулах шиг буянтай үйлс өөр хаана байх билээ.
25
Баярласан сэтгэл
Тэр дөнгөж саяхан шатаж буй байшинд яахаа мэдэхгүй аврал эрэн байж байсан шүү дээ. Гэтэл айх аюулыг хэдийн ардаа өнгөрөөжээ.
26
Эгзэг нь таарах мөч
Зорьж авбал хэзээ ч ийм гайхалтай агшин гэрэл зургийн хальснаа үлдэхгүй байсан биз ээ. Тэр ч үүднээсээ санамсаргүй зураг бүхэн хамгийн дурсамжтай хэрнээ гоёмсог байх нь бий.
27
Хэний тал байх нь хамаагүй
Тушаал биелүүлж буй цагдааг буруутгах хэрэггүй. Тэр ажил, амьдрал, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө дээд удирдлагынхаа шийдвэрийг дагаж байгаа гэдгийг санаарай. Тэгэхээс биш тэд ард түмний дайсан биш. Бидний л нэг хэсэг юм.
28
Төсөөлж байгаагүй зүйл
Нэгэн залуу сүйн бөгжөө алга болгоод 3 жилийг ардаа үджээ. Хайж болох бүх газраас эрж, хайсан ч олдоогүй юмсанж. Гэтэл хашаанд нь ургасан луувангаас олдоно гэж хэн санах билээ.