Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Трамп АНУ-ын нүүрсний хэрэглээг дэмжинэ гэв. Ерөнхийлөгчөөр сонгогдвол нүүрс хэрэглэхийн эсрэг нэгдсэн Парисын гэрээнээс АНУ-г гаргана гэж амласан. Трамп ялчихлаа. Одоо бодлого нь хэрхэн хэрэгжихийг харах л үлдлээ. Сонирхолтой нь АНУ-ын Элчин сайд өнөө өглөө Монголыг Парисын гэрээнд нэгдсэнийг сануулсан жиргээ хийв. Манай улс энэ Парисын гэрээ гэгчид нэгдсэнээс болоод Тавантолгойн Цахилгаан станцын төслийг санхүүжүүлэхэд бэлэн байсан банкууд татгалзаж уг төсөл гацсан түүхтэй. Гайтай юм шүү.
Дашрамд дурьдахад Оюу Толгой Хятадаас жил бүр 250-300 сая ам. долларын цахилгаан импортоор авч хэрэглэж байна. Монголын валют гадагшаа ингэж урсаж байна. Доллар 2600 хүрлээ гэж гаслах нь аргагүй ч юм шиг. Харамсалтай нь ТТЦС төсөл хэрэгжиж чадахгүй байгаагаас болж Таван Толгойн коксжих нүүрсийг олборлох явцад хам гарч байгаа эрчим хүчний нүүрс үнэгүйдэн "үнс" болон хэвтсээр байгаа юм. Хэдэн сая тоннд хүрсэнийг мэдэхгүй. Цаашдаа олборлолт нэмэгдвэл энэ үнэтэй баялаг хог шороо болон хаягдах нь улам нэмэгдэнэ. Яасан баян цамаан, цатгалан улс вэ? Шинэ засгийн газар ТТЦС төслийг хэрэгжүүлэхэд хойрго хандаж, хойшоо суух орон зайгүй шүү гэдгийг сануулъя!
Наранбаатар Лүндэг