Таны амьдралыг өөрчлөх алдартнуудын хэлсэн ишлэлүүд

Алдартай хүмүүсийн амжилтын оргилд гарсан зам дардан байдаггүй бөгөөд тэд энэ хүртэл асар их саад бэрхшээл, даваа нугачааг туулсан байх нь бий. Тиймдээ ч тэдний хуримтлуулсан туршлага, мэдлэг, авъяас чадвар их байхаас гадна төдий чинээ тэднээс сурч, мэдэх зүйлс их байдаг байна. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ алдартнуудын хэлсэн үнэн бөгөөд үлгэр дуурайлал авч болох ишлэлүүдийг хүргэхээр бэлтгэлээ.

Таны амьдралыг өөрчлөх алдартнуудын хэлсэн ишлэлүүд

1 Эллен (Ellen) - Инээдмийн жүжигчин

Би үүнийг хийхээр сонгогдсон нэгэн биш. Гэвч би өөрөө үүнийг хийхээр сонгосон юм. Хүн бүрийн гарт хувь тавилангаа өөрчлөх боломж байдаг. Хэрвээ чи үүнийг хийхийг хүсч л байвал хэн нэгнээс асууж, лавлалгүй зүгээр л хий. Эс бөгөөс чи хожмын өдөр маш их харамсах болно...

Эллен (Ellen) - Инээдмийн жүжигчин

2 Эмма Стоун (Emma Stone) - Жүжигчин

Амжилтанд хүрэх цор ганц арга зам бол ердөө эрүүл саруул байж, өвчин зовлонгоос хол байх явдал юм. Харин үүний тулд өөрийгөө цаг ямагт хайрлаж, баярлуулж, чадах бүхнээ зориулж байх хэрэгтэй...

Эмма Стоун (Emma Stone) - Жүжигчин

3 Тэйлор Шиллинг (Taylor Schilling) - Жүжигчин

Ний нуугүй хэлэхэд цахим харилцаа бол хэнд ч хэрэггүй зүйл. Ердөө л хуурамч, хийсвэр харилцаа. Хүний ёс суртахуунд цахим харилцаа байх ёсгүй гэж би боддог. Учир нь үүнээс болж, олон гэмт хэргүүд гарч, хүмүүсийн бодит харилцаа үгүй болж байна...

Тэйлор Шиллинг (Taylor Schilling) - Жүжигчин

4 Жижи Хадид (Gigi Hadid) - Загвар өмсөгч

Надад хэн нэгний чамд тэгж хувцаславал зохино, ингэж будвал гоё харагдана гэдэг утгагүй зөвлөгөө хэрэггүй. Тэр ч битгий хэл би эрчүүдэд таалагдах гэж амьдардаггүй. Би өөртөө таалагдах гэж амьдардаг...

Жижи Хадид (Gigi Hadid) - Загвар өмсөгч

5 Маяа Ангелоу (Maya Angelou) - Яруу найрагч

Чи амьдралынхаа эцсийн зорилгыг юу гэж төлөвлөж байна? Мөнгө үү? Эсвэл эрх мэдэл, баян тансаг амьдрал уу? Үгүй дээ, энэ бүгдийн аль нь ч байх ёсгүй. Чиний эцсийн зорилго бол чамайг ямар ч үед хайрлаж, халамжилж, өөрт байгаа бүхнээ ганцхан чамд зориулсаар ирсэн хүнийг хайрлах байх ёстой...

Маяа Ангелоу (Maya Angelou) - Яруу найрагч

6 Зендаяа (Zendaya) - Жүжигчин

Хүн ямар ч нөхцөлд дотоод хүнээ сонсож, түүнээсээ зөвлөгөө авч, бодол санаандаа харилцан ярилцаж байх хэрэгтэй. Учир нь дотор хүн чинь чиний хаашаа явах замыг зааж өгч, юу хийх ёстойг чинь хэлж өгдөг юм. Тэр бол чамд байгаа цор ганц найз чинь гэдгийг хэзээ ч бүү март...

Зендаяа (Zendaya) - Жүжигчин

7 Мишель Обама (Michelle Obama) - Экс тэргүүн хатагтай

Миний энэ хугацаанд амьдралаас ойлгож авсан цор ганц эрхэм чухал зүйл бол өмнөө тавьсан зорилгодоо хүрэх хүсэл тэмүүллээ хэн ч, юу гэж ч хэлж байсан бууж өгөлгүй биелүүлэх хэрэгтэй явдал юм. Үүний хариуд хэзээ ч төсөөлж байгаагүй гайхалтай үр дүнг үзэх болно...

Мишель Обама (Michelle Obama) - Экс тэргүүн хатагтай

8 Бейонсе (Beyonce) - Дуучин

Чиний одоо байгаа чинь чиний өөрийн өнөөдрийг хүртэлх хугацаанд хийж, бүтээсний чинь үр дүн байдаг. Тиймээс өөрийгөө цаашид хэн болох, хэрхэн яаж амьдрах эсэхээ яг одооноос шийд...

Бейонсе (Beyonce) - Дуучин

9 Ариана Грандэ (Ariana Grande) - Дуучин

Өнөөдөр хүн бүр шахуу секси, дур булаам харагдах гэж хичээж байна. Гэвч энэ нь хэтэрхий хиймэл харагдуулдаг гэж би боддог. Учир нь секси, дур булаам төрх заавал ч үгүй, гоё сайхан хувцаслаж, нүүрээ будаж байж бий болдоггүй юм. Энэ дүр төрх эмэгтэй хүн бүрт байдаг. Тиймээс битгий хиймэл бай. Зүгээр л өөрийнхөөрөө байхыг хичээх хэрэгтэй...

Ариана Грандэ (Ariana Grande) - Дуучин

10 Дэниел Крэйг (Daniel Craig) - Жүжигчин

Би хийж чадахгүй, бүтэхгүй гэж хэзээ ч хэлдэггүй. Ингэж хэллээ гээд өөрийнхөө болон өрөөл нэгний урам зоригийг мохоохоос өөр ямар ч зүйл болохгүй. Тэгээд ч эдгээр үгс өөртөө итгэлтэй хүний үгсийн санд байдаггүй юм...

Дэниел Крэйг (Daniel Craig) - Жүжигчин

11 Рианна (Rihanna) - Дуучин

Би хүн бүрийн баримталдаг, ядаргаатай дүрэм журмаас үнэхээр залхаж байна. Тэгээд ч би хаа явсан газраа өөрийнхөө дүрмээр амьдардаг. Яагаад вэ гэж үү? Учир нь би, чи, бид бүхэн ердөө ганц л амьдрах байж бусдын дүрмээр амьдрана гэдэг утгагүй биздээ?

Рианна (Rihanna) - Дуучин

12 Минди Карлинг (Mindy Carling) - Жүжигчин

Өнөөдөр ний нуугүй хэлэхэд өсвөр насны олон охид өөрсдийгөө голж, шилж, өрөөл бусадтай харьцуулж байгааг харахад надад утгагүй санагддаг. Учир нь охин минь, чи бол цор ганц, дахин давтагдашгүй нэгэн шүү дээ. Энэ хорвоо дээр чам шиг болохыг хүсдэг хүн зөндөө байдаг гэдгийг бүү мартаарай...

Минди Карлинг (Mindy Carling) - Жүжигчин

13 Лэверн Кокс (Lavern Cox) - Жүжигчин

Зарим үед амьдралд хүнд хэцүү зүйл асар их тохиолддог. Гэвч энэ бүгдэд өвдөг сөхөрч, бууж өгөөд байх хэрэггүй. Зарим үед нь зүгээр л инээгээд, давж гар. Үүний дараа чи энэ бүхэн ердөө л чамайг сорих гэсэн амьдралын шалгуур байсан гэдгийг ойлгох болно...

Лэверн Кокс (Lavern Cox) - Жүжигчин

14 Канье Уэст (Kanye West) - Рэппер

Би бусад хүмүүсийн хэрхэн аз жаргалтай байх тухай хэлдэг зөвлөгөөнүүдийг сонсох дургүй. Яагаад гэвэл тэд биш зөвхөн би л өөрийнхөө амьдралыг ямар байхыг шийднэ шүү дээ. Чи бусдын амьдралаар амьдрахыг хүснэ гэж үү? Муу ч, сайн ч хүн ямар ч тохиолдолд өөрийнхөөрөө амьдрах шиг үнэ цэнэтэй амьдрал гэж үгүй...

Канье Уэст (Kanye West) - Рэппер

15 Эминем (Eminem) - Реппэр

Хүн бүр ганц л удаа амьдарна. Гэвч зарим хүмүүст ганц удаа амьдрах нь хангалтгүй санагддаг. Энэ нь тэдний нэг л амьдрах насандаа хүссэн зүйлээ хийж бүтээж, сайхан амьдарч чадаагүйтэй холбоотой байдаг юм. Тэгэхээс биш хүнд ганц амьдрах хангалттай...

Эминем (Eminem) - Реппэр

Танд хэний хэлсэн үг таалагдав?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()