Төрийн банк тойрсон хууль бус томилгоо үргэлжилж байна

2016-11-14, 16:21
3,600
Төрийн банк тойрсон хууль бус томилгоо үргэлжилж байна

Төрийн албыг төрлийн алба болгох “Сайн хамаатан” хөтөлбөр ид дундаа үргэлжилж байна. Эхний ээлжинд байгууллагын удирдах албан тушаалтнуудыг томилж байсан бол дараагийн ээлжинд байгууллага доторх албан тушаалтан болох газар, хэлтсийн дарга, ахлах мэргэжилтнүүдийг хөтөлбөртөө хамруулж эхэлсэн байна. Үүний нэг жишээ нь Төрийн банк болоод байна.

Төрийн банкинд Ерөнхий захирал гэх бусад аль ч банкинд байхгүй цоо шинэ албан тушаал бий болсон ба уг албан тушаалд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан өөрийн дүү Д.Баярсайханыг томилуулсан. Д.Баярсайхан нь хуульч мэргэжилтэй, Банкны тухай хуульд заасан гүйцэтгэх удирдлагад тавигдах шаардлагыг хангахгүй тул ийн шинэ албан тушаал бий болгуулсан ажээ. Ерөнхий захирал гэх энэ албан тушаал банкинд ямар эрх хэмжээтэй, ямар үүрэг гүйцэтгэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч хуулийн агуулгаараа “гүйцэтгэх удирдлага”-д хамаарч, тавигдах шаардлагыг мөн хангах ёстой талаар  мэргэжлийн хүмүүс өгүүлж байна.

Б.Баярсайхан нь өөрийн гарын хүн болох, банкны системд ажиллаж байгаагүй Б.Цэндсүрэн гэгчийг Төрийн банкны гүйцэтгэх захирлаар томилуулсан ба ингэхдээ мөн хуульд заасан процессыг  зөрчсөн талаар банкны ажилтнууд ярьж байна.

Хууль зөрчин томилогдсон эдгээр албан тушаалтнууд бүтцийн өөрчлөлт нэрийн дор өмнө ажиллаж байсан хүмүүсийг хууль бусаар хоморголон халж, улс төрийн томилгоо хийх байдал Төрийн банкинд нүүрлэсэн байна. Тухайлбал, Үйл ажиллагаа хариуцсан захирлаар УИХ-ын дарга М.Энхболдын туслахаар ажиллаж байсан Х.Алтанзагасыг, Бизнес хариуцсан захирлаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын найз Н.Энхтайваныг, Мэдээлэл технологи хариуцсан захирлаар УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн охин С.Гэрэлмааг, Улаанбаатар банкны  газрын захирлаар УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн эхнэр З.Туяацэцэгийг томилсон ба бусад захирлууд ч мөн адил МАН-ын эрх бүхий албан тушаалтнуудтай ямар нэгэн холбоотой ажээ.

Цаашид Төрийн банкны хэлтсийн болон салбаруудын нийт 20 гаран захирлуудыг мөн халах талаар холбогдох албан тушаалтнуудыг халах магадлал өндөр гэсэн айдастай байна. Орон нутгийн сонгуулийн дараа дээрх өөрчлөлтүүдийг хийхээр төлөвлөсөн тухай хардлага гарч байна.

Эх сурвалж: Tovchoo.mn

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()