Бүсгүйчүүдийн найз залуугаа гомдоодог үгнүүд

Эмэгтэй хүн бүр л энхрий ялдам, нинжин сэтгэлтэй, хайрлуулах гэж төрсөн мэт эмзэг хүмүүс байдаг. Учир нь тэдний хэвлийд бидний ирээдүй болсон балчир үрс өсч, торнин хорвоод мэндэлдэг болохоор л тэр шүү дээ... Хэдий тийм боловч бүсгүйчүүд маань эрчүүдийг ямар ч зүрх сэтгэлгүй, "Төмөр хүн" мэтээр санаж, элдэв хатуу үг хэлж, сэтгэлийг нь хэмлэдэг. Харин яг ямар үг, үйлдэл тэднийг бухимдахад хүргэж, уурлуулдаг гээч?

Бүсгүйчүүдийн найз залуугаа гомдоодог үгнүүд

14 Эрэгтэй найзуудтайгаа харьцуулах

Хийсэн үйлдэл бүрийг нь эрэгтэй найзуудтайгаа харьцуулах нь эрчүүдийн дургүйг хүргэж, бухимдах гол шалтгаан болдог. Мөн үргэлж эрэгтэй найз нөхдөө магтаж, сайшаах нь найз залууд тань таатай санагдахгүй нь лавтай. Иймд бүсгүй та хайртай залуугаа гомдоохыг хүсэхгүй байгаа бол хэн нэгэнтэй харьцуулж, сул дорой нэгэн мэт сэтгэгдлийг түүнд төрүүлэхээс зайлсхийгээрэй.

Эрэгтэй найзуудтайгаа харьцуулах

13 Халуухан оддын тухай ярих

Халуухан бие галбир, царай төрхийг өөртөө хослуулж охидын зүрх сэтгэлийг эзэмдэх, алдар нэртэй залуус өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа билээ. Харин үргэлж тэдний тухай ярьж, бүх зүйлсийг нь магтаж, хайрлах нь залуучуудад огтхон ч таалагддаггүй. Энэ нь хосуудын маргалдах нэгээхэн шалтгаан болдог төдийгүй өөрийг нь гэх эр хүн хажууд нь байхад өөр нэгнийг хүсч мөрөөдөх нь утгагүй зүйл юм.

Халуухан оддын тухай ярих

12 Өөрчлөлт хийхийг зөвлөх

Найз залуугаасаа өө хайж байгаа мэт хувцаслалт, үс засалт зэргийг нь шүүмжлэх эрчүүдэд маш хүндээр тусдаг. Яг л тэднийг өөрт нь таалагдахгүй байгаа болохоор өөрчлөлт хий гэж байгаагаас өөрцгүй санагддаг төдийгүй байгаа байдал нь найз бүсгүйнх нь сэтгэлд хүрэхгүй байгаад өөртөө гомдох нь ч бий. Эрчүүдийн тухайд өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөх тал дээр асуудалтай тул энэ нь хосуудын маргааны гол сэдэв болдог аж.

Өөрчлөлт хийхийг зөвлөх

11 Бүх зүйлд хяналт тогтоож, уцаарлах

Эрчүүд бүсгүйчүүдийг бодвол илүү хошин шогийн мэдрэмжтэй, наргианч хүмүүс байдаг. Харин зарим бүсгүйчүүдийн хувьд аливаад хэт их ач холбогдол өгөн, түүндээ стресстэж өөрийгөө хий дэмий зовоодог. Хэтэрхий хянуур байж, уцаарлах нь эрчүүдэд тааламжгүй сэтгэгдлийг төрүүлдэг бөгөөд таниас зугтах, дөлөх шалтгааныг бий болгодог.

Бүх зүйлд хяналт тогтоож, уцаарлах

10 Тусламж хэрэггүй

Эр хүн гэдэг бүсгүй хүнийг халамжилж, амьдралаа авч явах үүрэгтэй. Харин энэхүү үүргээ биелүүлж чадалгүй хайртай бүсгүйгээ жаргааж чадахгүй байх нь эрчүүдэд ямар санагдах нь тодорхой. Бүсгүйчүүд найз залуудаа "Чиний тусламж хэрэггүй. Зүгээр дээ, би өөрөө хийчихье. Чиний шаардлага байхгүй" гэх зэрэг үгсийг хэлэх нь эрчүүдийн зүрхийг зүсч байдаг. Энэ нь тэднийг хүчгүй, сул дорой, юу ч хийж бүтээж чаддагүй мэт сэтгэгдэл төрүүлдэг төдийгүй өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийдэг байна.

Тусламж хэрэггүй

9 Аавтайгаа харьцуулах

Найз залуугаа үргэлж аавтайгаа харьцуулж, басамжлах нь тэдний дургүйг маш их хүргэдэг. Зарим тохиолдолд энэ нь хосуудын салалтын гол шалтгаан болох нь бий. Мэдээж эмэгтэй хүн бүр аав шигээ хүнтэй суухыг хүсдэг боловч хайртай залуудаа үүнийг тулгах нь хамгийн буруу үйлдэл юм шүү.

Аавтайгаа харьцуулах

8 Хийсэн бүтээснийг нь үл ойшоох

Аливаа зүйлсийг хийж бүтээж бага ч атугай амжилт гаргасан найз залуу, нөхрөө урмын үгээр шагнах бус үл ойшоох нь эрчүүдийн хувьд хамгийн муухай мэдрэмжийг төрүүлдэг. Тэд бага ч атугай урмын үгийг хайртай хүнээсээ сонсох дуртай байдаг байна.

Хийсэн бүтээснийг нь үл ойшоох

7 Романтик байдлыг нь шоолох

Эр хүн л юм чинь заримдаа байдгаасаа бага зэрэг өөрчлөгдөж, романтик байдал үүсгэхийг хичээдэг. Харин үед доог тохуу хийн шоолж, инээх нь эрэгтэй хүний итгэлийг үгүй хийж, бухимдлыг нь төрүүлдэг гэдгийг та мэдэх үү? Хэрвээ та ч бас нөхөртөө тус авирыг гаргаж, гомдоож байсан бол өөртөө дүгнэлт хийж, цаашдаа анхаараарай.

Романтик байдлыг нь шоолох

6 Аав ээждээ арчаагүй амьтан мэт ойлгуулах

Эмэгтэйчүүд заримдаа бодоггүй ярьж, сүүлд нь амаа барих үе байдаг. Хайртай залуугаа аав ээждээ хамаагүй танилцуулж, арчаагүй нэгэн мэт ойлгуулах нь ч бий. Мэдээж энэ бүхэн санаатай биш боловч эрэгтэй хүнд сайхан санагдахгүй нь лавтай.

Аав ээждээ арчаагүй амьтан мэт ойлгуулах

5 Хуучин найз залуугийнхаа тухай ярих

Бүсгүйчүүд заримдаа өөрийн ч мэдэлгүй хуучин найз залуугийнхаа талаар өөрийн нөхөр, найз залуудаа ярьдаг. Мэдээж тэд гаднаа дургүй байгаагаа илэрхийлэхгүй ч, сэтгэл дотроо уурлаж суудаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй биз ээ.

Хуучин найз залуугийнхаа тухай ярих

4 Найзуудтайгаа гадагш гарахдаа ганцаараа явах

Найз бүсгүйчүүдтэйгээ гадагшаа гарч, хөгжилдөхдөө найз залуугаа гэртээ үлд гэх нь яг л "Би чамд хамаагүй" гэж буйгаас өөрцгүй сонсогддог. Эрчүүдийг чанга хатуу, амар тайван гэхчлэн үгсээр тодорхойлдог боловч тэд ч бас гомдох үедээ гомдож, туних үедээ тунидаг аж. Эрэгтэй хүнд ч гэсэн зүрх сэтгэл байдаг гэдгийг хэзээ ч бүү мартаарай.

Найзуудтайгаа гадагш гарахдаа ганцаараа явах

3 Найзуудтайгаа нийлж шоолох

Омог бардам, өөртөө итгэлтэй эр хүнийг найзуудтайгаа нийлж шоолох шиг өөр ичгэвэртэй явдал түүнд байхгүй бөгөөд энэ нь ямар ч эр хүний урам зориг, өөртөө итгэлийг мохоодог юмсанж. Тэр бусад шиг мундаг, гайхалтай биш байж болно. Тэглээ гээд түүнээр бах таваа хангаж болно гэсэн үг биш шүү дээ. Эр хүнийг хэр зэрэг хүндэтгэж хайрлана, төдий чинээ босоо хийморьтой явдаг билээ.

Найзуудтайгаа нийлж шоолох

2 Дутуу үнэлэх

Эрэгтэй хүний дотор эмээлтэй, хазаартай морь багтдаг гэдэгчлэн эр хүнийг басч, дутуу үнэлэх гэсний хэрэггүй болов уу. Учир нь тэдэнд төрөлхийн аливаа зүйлд давамгайлах байр суурийг баримтлах зан чанар байдаг байна. Тийм ч учраас эрчүүдийг дутуу үнэлэх нь тэдэнд тааламжтай санагдаггүй бөгөөд дургүйг нь маш ихээр хүргэдэг гэнэ. Хэрвээ та хайртыгаа үргэлж дутуу үнэлдэг бол магадгүй түүнийг өөрөөсөө түлхэж байж ч болох юм. Учир нь түүнийг үнэлж, алхам бүрийг нь дэмжиж, ойлгох хэн нэгэн энэ хорвоо дээр байгаа шүү дээ.

Дутуу үнэлэх

1 Эрх чөлөөг нь боох

Эр хүн бүрийн эмэгтэйчүүдээс хүсдэг хамгийн чухал зүйл нь эрх чөлөөгөө өөрөө дур мэдэн мэдрэх явдал бөгөөд байнга шахуу эрх чөлөөг нь хааж, боох нь тэдэнд залхмаар санагддаг байна. Ихэнх эмэгтэйчүүд гэр бүл болсныхоо дараа эрчүүдийн эрх чөлөөг боож, тэдэнд тавих хараа хяналт нь ихэсдэг. Ингэснээр асуудлыг улам дэвэргэхээс гадна эр хүний таныг гэх хайр халамж, сэтгэл зүрхийг хөрөхөд хүргэдэг байж ч мэдэх юм.

Эрх чөлөөг нь боох

Би лав санал 100 хувь нэг байна. Харин та?...

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()