1
Халуун усанд хэт удаан хэвтэх
Хүн бүр л шүршүүр, ваннд удаан орох тусам арьс цэвэр болж байгаа гэж ойлгодог. Гэвч усанд хэт удаан орох нь арьсыг хуурайшуулж, гэмтээхэд хүргэдэг байна. Мөн биеийг сул болгож, дархлааг үгүй хийхийг үгүйсгэхгүй. Иймд та усанд орохдоо 10-15 минут зарцуулж байхад хангалттай.
2
Үсээ чийгтэй байхад нь самнах
Зарим бүсгүйчүүд үсээ угаасны дараа шууд самнаж, ороолцогдоог нь гаргахыг хичээдэг. Гэвч энэ нь таны хийж байгаа хамгийн буруу үйлдлүүдийн нэг гэдгийг мэдэх үү? Үсээ нойтон байхад нь самнах нь үсийг унагааж, гэмтээдэг төдийгүй хуурайших хамгийн том шалтгаан болдог аж.
3
Үсээ угаахдаа олон төрлийн бүтээгдэхүүн ашигладаг
Үсэндээ анхаарал хандуулж байна гэх нэрийн дор маш олон төрлийн бүтээгдэхүүнийг ашиглах нь гэмтэл, үс уналт, өнгөө алдалт зэрэгт хүргэх гүүр болдог байна. Эдгээр нь үсийг эмчлэх гэхээс илүүтэй бат бөх байдлыг алдагдуулж гэмтээдэг юм. Та үсээ шампуниар угаасны дараа ангижруулагч ашиглахад л хангалттай. Үсний тос, маскны тухайд долоо хоногт 1-2 удаа түрхэж хэрэглэнэ.
4
Хэт их гялалзуулагч ашигладаг
Нүүрээ будаж дууссаны дараа гялалзуулагч түрхэснээр илүү үзэсгэлэнтэй дур булаам харагддаг. Гэвч бүх л зүйлсийн тун нь хэтэрвэл хэрэггүй болж хувирдагтай адил хэт их гялалзуулагч нь таны үзэсгэлэнтэй царайг муухай болгон хувиргаж ч мэднэ. Иймд хэмжээгээ таруулж хэвшээрэй.
5
Нүүр будалтын хэв маягаа өөрчилдөггүй
Бид улирал бүрт тохируулан өөр өөр хувцас өмсдөг шигээ нүүр будалтын хэв маягаа ч мөн өөрчилж байх хэрэгтэй. Шинэ будалтын трэндийг туршиж үзэж, тод буддаг бол бүдэг болгож, бүдэг буддаг бол бага зэрэг тодруулах гэхчлэн ямар нэгэн байдлаар нүүр буддаг хэв маягаа өөрчилж байхыг зөвлөе.
6
Усан суурьтай болон спирт, силикон суурьтай бүтээгдэхүүнийг хольдог
Усан суурьтай крем хэрэглэдэг атлаа спирт болон силикон суурьтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх нь хоорондоо харшилж, арьсыг гундааж гэмтээх сөрөг талтай. Та усан суурьтай крем хэрэглэдэг бол усан суурьтай гоо сайхны бүтээгдэхүүн, спирт, силикон суурьтай крем хэрэглэдэг бол спирт, силикон суурьтай гоо сайхны бүтээгдэхүүнийг сонгон хэрэгтэй ёстой юм.
7
Хувцас руугаа сүрчиг цацах
Бид өдөр тутамдаа сүрчигээ хувцас болон гарны дотор талд цацдаг. Гэвч энэ нь буруу юм. Та сүрчигээ чихний ар болох тохой хэсэгтээ түрхвэл үүний тогтоц нь удаан байх төдийгүй хөдлөх бүрийд тань сайхан үнэр ханхлуулна. Алдарт жүжигчин Хэйли Берри (Halle Berry) гуяныхаа дотор талд сүрчиг түрхдэг бөгөөд түүнийг алхах бүрийд сайхан үнэр ханхалж, таатай мэдрэмж төрүүлдэг байна. Хамгийн гол нь сүрчиг нь халуун дулаан орчинд илүүтэй үнэр ялгаруулдаг тул та биеийнхээ халуун, бүлээн хэсгүүдэд түрхээд үзээрэй.
8
Нүүрний будагтай байхдаа дасгал хийх
Гоолиг төгс биеийг цогцлоохын тулд бүсгүйчүүд фитнесээр хичээллэж, дасгал хийх нь олширч байгаа. Гэхдээ нүүрний будагтай байхдаа дасгал хийж болохгүй аж. Учир нь хөлс их ялгарч, будагтай холилдож нүүрний нүх сүвийг далдалж батга үүсэх гол шалтгаан болдог аж.
9
Хэтэрхий цагаан өө дарагч ашиглах
Асуудалтай хэсгийг дарж, өөгүй цэвэрхэн арьсыг цогцлооно гэдэг гайхалтай хэрэг. Харин та хэтэрхий цагаан өнгөтэй өө дарагч ашиглахаас зайлс хийгээрэй. Энэ нь арьснаас ялгарч, бусдын нүдэнд эвгүй харагдах талтай.
10
Арьсандаа үл тохирох крем сонгох
Арьсныхаа өнгө, онцлогт үл тохирох кремийг сонгож хэрэглэснээр энэ нь таны арьснаас ялгарч, эвгүй төрхийг бий болгох төдийгүй арьсыг гэмтээж байдаг. Иймд та арьсныхаа өнгө болон онцлогт тохируулан худалдагчтай зөвлөж кремээ сонгоорой.
11
Хэт бараан өнгийн уруулын будаг сонгох
Сүүлийн үед охид бүсгүйчүүд бараан өнгөөр уруулаа будаж, бусдаас ялгарахыг хүсэх болсон. Гэвч тэдний энэхүү сонголт нь царай төрхөнд нь овор нэмж, бусдын нүдэнд хүйтэн хөндий харагдах нь бий. Ялангуяа таны арьсны өнгө бор бол хар бараан өнгийг уруулын будгыг хэрхэвч сонгож болохгүй юм.
12
Хүзүүгээ будахаа мартдаг
Бүсгүйчүүдийн нүүр будахдаа гаргадаг түгээмэл алдаа бол хүзүүгээ будалгүй орхих юм. Нүүр нь хүзүүнээс ялгарч, хиймэл харагдах талтай тул та нүүрээ будаж дууссаны дараа багахан крем авч хүзүүгээ будахаа бү мартаарай.
13
Будгийн багсаа цэвэрлэдэггүй
Будгийн багс нь хамгаас цэвэрхэн байх хэрэгтэй. Учир нь бид үүнийг арьсандаа хүргэж, үргэлж будаг түрхэж байдаг билээ. Иймд багсаа өнжөөд заавал нэг угааж байх нь эрүүл арьсны нууц аж.
14
Хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэх
Та гоо сайхны бараа бүтээгдэхүүн худалдаж авахдаа хадгалах хугацааг нь анзаардаг уу? Хадгалах хугацаа нь хэтэрсэн бүтээгдэхүүн нь таны арьсанд сөрөг нөлөө үзүүлж, гэмтээх хамгийн том шалтгаан болдог билээ. Та гоо сайхны бүтээгдэхүүнийг хэр удаан хадгалах ёстой тухай мэдээллийг ЭНД дарж үзээрэй.
15
Нүүрний будагтайгаа унтах
Ядарсан үедээ нүүрний будагтайгаа унтах тохиолдолдол бүсгүйчүүдэд тулгардаг. Тэд ганц удаа юм чинь гайгүй байх гэж бодох боловч энэ нь арьсанд маш их сөрөг нөлөө үзүүлж байдгыг та мэдэх үү? Энэ нь нүүрэн дээр батга гарах хамгийн том шалтгаан болдог төдийгүй арьсыг тослогтуулж, гэмтээдэг юм.