1
Машинаас татгалз
Өдөр бүр машин ашигласнаар биед хөдөлгөөн дутагдаж, таргалах, бие хөших шинж тэмдэг илэрдэг байна. Иймд та долоо хоногийн 3 өдөр нь машинаас татгалзаж алхах эсвэл нийтийн тээврийн хэрэгслийг сонгож байгаарай. Энэ нь танд нэг ёсондоо хөдөлгөөн болж, стресс, ядаргааг бууруулах хялбар арга болно.
2
Дасгал хийх төлөвлөгөө гаргах
Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэдэгчлэн хөдөлгөөн хийхгүй явсаар нэг л мэдэхэд та гүйж, алхаж ч чадахгүй болсон байхыг үгүйсгэхгүй. Тиймээс өдөр тутамдаа дасгал хийж, эрүүл амьдралын хэвшлийг цогцлоох хэрэгтэй юм.
- Хэрвээ та өдрийн 8 цагт ажил хийдэг бол долоо хоногт 4 удаа, 30-45 минутын хугацаатайгаар дасгал хийгээрэй.
- Цагийн төлөвлөгөө гаргаж, тэмдэглэсний дараа дасгалаа хийж эхлэх хэрэгтэй.
3
Хүчний дасгал хийх
Хүчний дасгал хийж хэвшсэнээр биеийн хөшилт, ядаргаа үгүй болж, эрүүл, аз жаргалтай амьдралд таныг хөтлөн оруулах болно.
- Дасгалаа хийхдээ мэргэжлийн хүний тусламж хүсч, зөвлөгөө авах хэрэгтэй.
- Та гантил ашиглаж суулт, таталт, булчингийн дасгал зэргийг хийх боломжтой.
- Биеийн жиндээ тохируулж гантилаа сонгоорой.
4
Кардио дасгал хийх
Кардио дасгалууд нь бидэнд эрүүл бие, стрессгүй амьдралыг бэлэглэдэг юм. Та ердөө л гүйх, алхах, эрчимтэй хөдлөхөд хангалттай бөгөөд ингэснээр калорыг шатааж, илүүдэл жингээ хаях боломжтой.
- Хэрвээ та кардио дасгалыг анх удаа хийж эхэлж байгаа бол 30 секундийн дасгалыг 10 удаагийн давтамжтай хийгээрэй.
- Мөн долоо хоногт 2-3 удаа кардио дасгал хийж хэвшээрэй.
5
Гэртээ дасгал хийх
Та эрүүл амьдралын хэвшлийг цогцлоохдоо заавал фитнес төвийг зорьж, цаг зав болон мөнгөө гарздах шаардлагагүй юм.
- Ингэхдээ эхлээд төлөвлөгөө гаргаж, ямар дасгалыг хэр удаан хийхээ төлөвлө.
- Долоо хоногт 3 удаа 30 минут кардио дасгал, долоо хоногт 3 удаа 30 минут сунгалтын дасгал хийх хэрэгтэй.
6
Дасгал хийх хамтрагчтай болох
Бусадтай хамтарч дасгал хийх нь илүү үр дүнд хүргэдэг. Нэг нэгнээ хурцалж, урам зориг хайрласнаар дасгал хийх нь улам бүр сонирхолтой болж эхэлнэ. Иймд та зорилго нэгэнтэй хамтарч дасгалаа хийж эхлээрэй.
7
Жимс ногоо хэрэглэх
Амин дэм, эрдэс бодисоор баялаг жимс, ногоог түлхүү хэрэглэх нь таны ходоод гэдсийг цэвэрлэж, эрүүл мэндэд тань тус хүргэнэ.
- Өглөөний цайнд: бууцай, улаан лооль, мөөг, өндөг, бяслаг, жимс
- Өдрийн хоолонд: Ногооны салат, өргөст хэмх, улаан лоольтой хачиртай талх, уургаар баялаг махтай хоол
- Оройн хоолонд: броккли, сармис, улаан лооль, амтат чинжүү, гоймон зэргийг ашиглаж амтат хоол бэлтгэж болно.
8
Хөргөгчөө дүүргэ
Хөргөгчөө жимс, ногоогоор дүүргэж, биед сөрөг нөлөөтэй хүнсийг гаргаж хаяарай. Амьдралын хэвшлээ өөрчлөхийн тулд эхлээд хөргөгчөө шинэчлэх хэрэгтэй. Уураг, шим тэжээл ихтэй хүнсээр хөргөгчөө дүүргэж, цоо шинэ хэвшлийг хэрэгжүүлээрэй.
9
Элсэн чихрийн орцтой, савлагаат бүтээгдэхүүнийг бүү хэрэглэ
Савласан болон элсэн чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн нь зүрх судасны өвчин, хорт хавдар зэргийг өдөөж байдаг билээ. Мэдээж эрүүл саруул, аз жаргалтай амьдрахын тулд эдгээрээс зайлсхийх нь зүйн хэрэг. Иймд та хөргөгч, гал тогооны шүүгээгээ ухаж, дахин идэж, хэрэглэж болохгүй зүйлсээ гаргаж, цэвэрлэх хэрэгтэй.
10
Түргэн хоолноос татгалз
Түргэн хоолыг тогтмол хэрэглэх нь таргалах гол үндэс болдог. Мэдээж таргална гэдэг эрүүл бус байгаагийн хамгийн энгийн шинж бөгөөд цаашлаад дотоод эрхтнүүд өөхөлж, хөдөлж суухад ч бэрх болж ирнэ. Харин юуны улмаас таргалдаг юм бол? Түргэн хоолонд агуулагдах хэт их давс, элсэн чихэр, хөөлгөгч бодис, калор зэрэг нь биднийг огцом таргалуулж, ходоодны үйл ажиллагааг үгүй хийж байдаг юм. Тиймээс үүнээс аль болох татгалзаж, идэх давтамжаа багасгаарай.
11
Хангалттай сайн унтаж амрах
Амар тайван болоод хангалттай унтах нь бидэнд өдрийг эрч хүчтэй, аз жаргалтай өнгөрүүлэхэд хамгийн чухал нөлөөг үзүүлдэг бөгөөд эрүүл зөв амьдралын хамгийн гол хүчин зүйл болдог. Иймд та өдөрт дор хаяж 8 цаг унтаж, өөрийгөө амрааж байгаарай. Энэ нь таны амьдралыг аз жаргалтай, эрч хүчтэй болгох төдийгүй зөв амьдралын хэвшилд хүргэх гүүр болох юм.
12
Иогоор хичээллэх
Иог нь таны биеийг уян налархай, эрүүл саруул болгох төдийгүй сэтгэл санааг тайван амгалан болгох шидтэй. Тус төрлийг сонгон хичээллэдэг хүмүүс нь амьдралыг илүү амар хялбараар хардаг бөгөөд төгс сайхан бие галбирыг өөртөө цогцлоосон байдаг.
13
Бясалгах
Бясалгах нь таныг илүү тайван, аливаа зүйлсийг бодитоор харж мэдэрч чадах нэгэн болгон хувиргана. Та өглөө болгон 7-10 минутын турш тайван сууж, гүнзгий амьсгал авч, бодлоо цэгцлээрэй. Энэ нь таныг элдэв асуудлаас хол, амар тайван байлгах болно.
14
Илүү их унш
Та илүү их зүйлсийг уншиж, мэдсэнээр амьдралд хөл алдахгүй ухаалаг нэгэн болж төлөвшинө. Ном унших нь таны тархины багтаамжийг тэлж, амар тайван байдал, аз жаргалд хөтлөх аж.
15
Олон нийтийн ажилд идэвхитэй оролц
Бусадтай үзэл бодлоо солилцож, олон нийтийн ажилд идэвхтэй оролцох нь таныг нээлттэй болгох аж. Хэдийгээр та ажилтай, завгүй байдаг хэдий ч найз нөхөдтэй уулзаж, өөрийн стресс ядаргаагаа тайлж байгаарай. Ажил ажил гэж гүйсээр нэг л мэдэхэд амьдралын амтыг мэдэрч, аз жаргалыг амталж чадалгүй өнгөрч ч мэднэ шүү.
Өөр нэмэх зүйл байна уу?