1
Ээмэг, гоёл чимэглэлийн зүйлсийг зүүсний дараа төмрийн бал гарч, тухайн хэсгийн арьсыг харлуулдаг. Иймд та зүүх гоёл чимэглэлийн дотор хэсгийг өнгөгүй хумсны лакаар будах хэрэгтэй.
2
Хувцсан дээрх тосны толбыг хүүхдийн нунтаг пудрын тусламжтай арилгах боломжтой. Толботой хэсэг дээрээ нунтаг цацаж хэсэг байлгасны дараа цэвэр усаар зайлж өгөөрэй.
3
Хувцасны бөөсийг сахлын татуурганы тусламжтай цэвэрлэх боломжтой.
4
Хар өнгөтэй жинсэн өмдийг угаах бүрт будаг гарч, өнгө нь гандсаар байдаг. Үүнийг зогсоохын тулд, савтай усанд хагас стакан цагаан цууны уусмалыг хийж, 30 орчим минут байлгаад угаагаарай. Ингэснээр хувцасны будгийг бэхжүүлж өгдөг.
5
Арьсан эдлэл дээр тогтсон тоос шороо, толбо, элдэв бохирдлыг цэвэрлэхдээ, ижил хэмжээтэй цагаан цуу болон усны холимогоор тухайн хэсгийг арчаад үзээрэй.
6
Цамцны зах хэсгийг үсний индүүгээр индүүдвэл таны цагийг хэмнэх болно.
7
Элгэн гутлан дээр үүссэн зураас, толбыг баллуураар арилгаж болдог.
8
Гутал, кетний ул, цагаан хүрээг цэвэрлэхдээ багахан усанд хүнсний сода хийж, бэлдсэн уусмалаараа шүдний сойз ашиглан толбо, бохирдлыг цэвэрлээрэй.
9
Жинсэн өмдөн дээр түрүүтэй гутал өмсөх бол өмдний түрүүг шилбэндээ тааруулан нарийсгаж, урт оймсийг өмсөөд, дараа нь гутлаа өмсөөрэй.
10
Хувцсан дээрх хөлсний толбыг арилгах бол, багахан лимоны шүүсэнд 1 чимх хүнсний сода хийж, толботой хэсгээ үрэх хэрэгтэй.
11
Цамцны уяаг хялбархан хийхийн тулд, 1 удаагийн ундааны соруулыг ашиглаарай.
12
Шинэ гутлаа холгохоос сэргийлэх үүднээс пластик уутанд ус хийж, хөлдөөгчинд хэсэг байлгаарай. Ингэснээр хөл холгохоос хамгаалдаг.
13
Өмдний шуумаг эргэж, биед наалдахаас сэргийлж, дотор талд нь сүлбээрэн зүүг хатгаж өгөөрэй.
14
Өмдний цахилгаан доош татагдаж, ойрхон ойрхон тайлагдаж, эвгүй байдалд орохгүйн тулд, дээрх аргыг хэрэгжүүлээд үзээрэй.
15
Гутлан дээрх толбыг арилгахдаа багахан шүдний оог, сойзоор үрж хэсэг байлгасны дараа цэвэр усаар зайлах хэрэгтэй.