1
Хэрвээ та Арабын 1-р зэрэглэлийн онгоцоор зорчих бол, онгоцондоо суухаас өмнө амралтын өрөөнд тухлаж, халуун цай, кофе уух боломжтой юм.
2
Мөн тусгай унтлагын тасгаар үйлчлүүлэн, алтны хольцтой оргилуун дарсыг уух боломжтой.
3
Зорчигч бүрт нэг удаагийн сойз, саван, алчуур, үнэртүүлэгч, сахлын хутга, хөөс, үнэртэн, тос бүхий арьсан косметикийн цүнхийг өгдөг.
4
Мөн 1-р зэрэглэл нь ердөө 14 зорчигчийн суудалтай бөгөөд та эндээс гадаад орчин, цэлгэр тэнгэрийг ажин суух боломжтой.
5
Түүнчлэн хувийн саун, душ, угаалгын өрөөтэй бөгөөд шалнаас халах системийг шийджээ.
6
Мэргэжлийн тогоочийн 50 гаруй нэр төрлийн зоогоос зооглох бөгөөд, хүссэн үедээ хооллох боломжтой байна.
7
Мөн телевиз үзэж, амттай жүүсийг уудаг бөгөөд төрөл бүрийн амттанг зооглоно.
8
Суудал бүр иллэг хийх тохиргоотой бөгөөд алжаал тайлах бүхий л үйлчилгээг нэг дороос мэдрэх боломжтой.
9
Хяналтын самбараас иллэг хийх давтамж, хүчийг тохируулах функцтэй байна.
10
Мөн таны суудлаас төрөл бүрийн ундаа, жүүс, оргилуун дарс гарч ирдэг.
11
Мөн хамгийн тансаг гэх оргилуун дарс, вино, виски, коктейлээс амтлах боломжтой юм.
12
Дээрх бүх үйлчилгээнүүд нийлээд 4000 долларын үнэтэй бөгөөд дэлхийн өнцөг булан бүрийн тэрбумтнууд өөрсдийн ая тухтай байдлыг бодож, энэхүү онгоцоор үйлчлүүлдэг байна.