1
Порно киноны жүжигчдийг өндөр шалгуураар авдаг
Хэн нэгэнтэй унтаад л хэдэн саяар нь олно гэж бодож байвал том эндүүрэл бөгөөд порно кинонд тоглох, насанд хүрэгчдийн киноны жүжигчин болно гэдэг хүн бүрийн хийж чадах тийм амар зүйл биш байдаг аж. Хэний ч санаанд оромгүй маш өндөр шалгуураар жүжигчдийг шалгаж, авдаг бөгөөд үүний дотор мэдээж хэрэг царай төрх, бие хаа, хөх болон өгзөгний хэмжээ, элдэв төрлийн өвчин зовлонтой эсэх, гэр бүлийн байдал зэрэг шалгуурууд багтдаг байна.
2
Порно киноны жүжигчин хэдэн кг жинтэй байх ёстой вэ?
Биеийн жин бол жүжигчдийн хувьд хамгийн чухал үзүүлэлт бөгөөд олон сая хүмүүсийн үздэг кинонд тоглож байгаа учраас тухайн жүжигчний харагдах байдлыг кино багийнхан хамгийн эхний шалгуур болгодог байна. Тэгвэл эмэгтэй жүжигчдийн биеийн жин дунджаар 53 кг байх ёстой бол эрэгтэй жүжигчдийнх 75 кг байх ёстой аж.
3
Жүжигчдийн үсний өнгө, нэр ямар байх ёстой вэ?
Порно кино үзэгчдийн дийлэнх хувь нь эмэгтэй жүжигчдийн үсний өнгийг биеийн бусад хэсгүүдээс дутахгүй хардаг бөгөөд үүнээс үүдэж, зураг авалт эхлэхээс өмнө бүсгүйчүүдийн үсийг тусгай багийнхан гоё сайхан болгож, янзалдаг байна. Нийт порно жүжигчдийн 32.7% нь шаргал, 39% нь хар, 22.5% нь улаан өнгийн үстэй гэсэн судалгаа хүртэл байдаг байна.
4
Ямар байдалтай кинонд тоглохыг эмэгтэй жүжигчдэд хэлдэггүй
1993-1994 оны хооронд нийт 15 порно кинонд тоглосон Шелли Любен (Shelley Luben) өнгөрсөн амьдралаа дурсахдаа "Порно киноны эмэгтэй жүжигчид хамгийн зовлонтой, хэцүү ажлыг хийдэг. Учир нь киноны найруулагч тэдэнд одоо юу болох, яаж тоглох, ямар байрлалаар бэлгийн харилцаанд орох талаар юу ч хэлдэггүй. Порно кинонд эрчүүд илүү давамгайлах үүрэгтэй байдаг бөгөөд кино найруулагч тэдний хүслээр хий. Нэг бол төлбөрөө авалгүй эндээс явж, буцаад ирэх хэрэггүй хэмээн хэлдэг байсан" гэж дурсамжаасаа хуваалцжээ.
5
Эмэгтэй жүжигчид хичнээн залуутай унтдаг вэ?
Хамгийн сүүлд хийсэн судалгаагаар нэг эмэгтэй порно жүжигчин гэхэд карьерынхаа туршид дунджаар 70-74 эртэй бэлгийн харилцаанд орсон байдаг аж. Энэ судалгаанд нийт 177 эмэгтэй жүжигчид хамрагдсан байна.
6
Киноны зарим хэсгүүдийг авахын тулд жүжигчдээс хэцүү зүйлсийг шаарддаг
Порно киноны олон төрлүүд байх бөгөөд тэдгээрийн дотор "Anal", "Rough", "Hardcore" гэх мэт хүн үзэхэд болон зураг авалт хийхэд хэцүү, төвөгтэй төрлүүд байдаг байна. Тухайлбал "Anal" төрлийн киног хийхэд эмэгтэй жүжигчдийн ариун цэврийг сахих үүднээс клизм тавих шаардлага гардаг аж. Байнга ариун цэврийн өрөө орж, гүйлгээд байх хэнд ч сайхан санагддаггүй нь ойлгомжтой биз ээ.
7
Японд нийт 70 эрэгтэй, 10.000 эмэгтэй порно жүжигчид байдаг
Дэлхийд этгээд хачин секс зан үйл болон порно киногоороо алдартай Япон улсад 10.000 эмэгтэй порно жүжигчин байдаг бөгөөд тэдний 8.000 орчим нь ойролцоогоор 7.500 насанд хүрэгчдийн кинонд тоглосон байдаг аж. Харин 70 эрэгтэй жүжигчин байдаг бөгөөд тэдний нэг нь энэ талаар "Эрэгтэй жүжигчид бол төдийлөн ач холбогдолгүй шүү дээ. Хүмүүс бүсгүйчүүдийг харах гэж л порно кино үздэггүй гэж үү? Би бол ажилдаа маш их дуртай. Өдөрт 2-3 бүсгүйтэй унтдаг. Ойролцоогоор 2 цаг тутамд нэг удаа секс хийдэг. Энэ бол миний мөрөөдлийн ажил" хэмээн хэлж байжээ.
8
Порно кинонд тоглох хэцүү байдаг
Порно кинонд тоглох нь санасныг бодоход хэцүү бөгөөд энэ нь ч аргагүй юм. Учир нь кино багийнхан болон олон сая үзэгчдийн өмнө бүрэн нүцгэлж, бэлгийн харилцаанд орох нь жүжигчдэд ичих, санаа зовох мэдрэмжийг төрүүлдэг гэнэ.
9
Гадаад төрхөнд нь анхаардаг
Дур булаам, тачаангуй байдлыг жүжигчдэд бүрдүүлж өгснөөр хүмүүсийн порно кино үзэх хүслийг төрүүлдэг бөгөөд үүний тулд бүхэл бүтэн баг ажилладаг аж. Хувцас, нүүр будалт, маникюр, педикюр хариуцсан ажилчдын ажлын үр дүнд порно киноны жүжигчид хэний ч харааг булаам үзэсгэлэнтэй, халуухан харагддаг байна.
10
Жүжигчдийн аюулгүй байдлыг сайтар хангадаг
Хэр баргийн хүний хүсээд байхааргүй зүйлийг хийж байгаа жүжигчдийн амь нас, эрүүл мэндэд томоохон порно кино хийдэг компаниудын зүгээс анхаарал сайн тавьдаг бөгөөд зарим алдартай жүжигчдийг олон нийтийн газар явах үед бие хамгаалагчдыг хүртэл дагалдуулдаг аж.
11
Бүх зүйл хяналтан дор явагддаг
Зарим порно кино үздэг хүмүүсийн хувьд "Яаж өвчин зовлон авахгүй ингэж бэлгийн харилцаанд ордог байна аа?" гэж боддог байж болох хэдий ч, энэ нь бодит байдал дээр ямар ч санаа зовоод байх зүйл биш байдаг бөгөөд жүжигчдийн эрүүл мэндийн асуудалд ач холбогдол өгч, жирэмслэлт, төрөл бүрийн бэлгийн замын өвчлөлүүдээс зориулалтын эм бэлдмэлээр хамгаалдаг аж.
12
Бүхэл бүтэн компани үйл ажиллагаа явуулдаг
Жүжигчдийг бэлтгэх, киног найруулах, зарим үед киноны зохиолыг бичих, олон нийтэд хүргэх, сайтуудад байршуулах гээд үе шат, дараалалтай ажиллах хэрэгтэй байдаг бөгөөд үүний тулд бүхэл бүтэн компаниуд энэ салбарт үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тэдний зарим нь бусад салбарын компаниудаас ч илүү их ашиг орлого олох нь бий.
13
Гаж нөлөө ихтэй
Порно кино хэт их үзсэнээр донтох аюул байдаг бол жүжигчид ч гэсэн тэрнээс дутахгүй сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлс их байдаг аж. Тухайлбал сэтгэлээр унах, гутрах, архинд орох, мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэхээс гадна тэр ч бүү хэл амиа хорлох тохиолдлууд хүртэл гарч байжээ.
14
Эрүүл мэндийн үзлэгт хамрагдах
ДОХ, БЗХӨ, заг хүйтэн болон бусад төрлийн өвчнүүдийн шинжилгээг 14 хоногийн хугацаатай нэг удаа порно жүжигчдээс авдаг бөгөөд энэ нь аливаа эрсдлээс урьдчилан сэргийлэх ач тустай юмсанж.
15
Жүжигчид нэгнийгээ хохироодог
Зарим тохиолдолд эрэгтэй жүжигчид өөрийн дур хүслээ хянаж, дарж чадаагүйгээс болж эмэгтэй жүжигчдийг бие, сэтгэл санааны хувьд хохироох талтай байдаг гэнэ. Үүнээс үүдэж хэд хэдэн удаа жүжигчид бие биенээсээ сэтгэл санааны хохирол болгож, мөнгө өгөхийг шаардаж байжээ. Энэ төрлийн асуудал гарахад кино студийн зүгээс ямар нэгэн хариуцлага хүлээдэггүй байна.
16
Нэр хүндгүй болгодог
Ихэнх порно жүжигчид карьераа өндөрлүүлсний дараа үргэлж бусдын үзэн ядсан харцан дунд амьдардаг бөгөөд порно жүжигчид төдий чинээ нэр хүнд муутай байдаг байна. Түүнээс гадна тэдэнтэй гэр бүл болж, дэр нэгтгэх нэгэн хомс байдгаас гадна цаашид санаа амар, сэтгэл тэнэгэр амьдрах боломж хүртэл бага байдаг гэнэ. Энэ талаар карьераа өндөрлүүлсэн нэгэн жүжигчин "Ойр дотны маань хүмүүс намайг кинонд тоглох үеийн үс засалтаа сольж, өөр хот руу нүүж, амьдар гэж хэлдэг. Тэгэхгүй бол хотынхон надад чиний талаар муу зүйлс хэлээд байна гэж хэлж байсан. Би яалтай билээ, энэ бүгдтэй нүүр тулахаас өөр аргагүй" хэмээн хэлж байжээ.
17
Гэмтэж, бэртэх аюултай байдаг
Нэг сард дунджаар 20-30 удаагийн кинонд тоглох нь тэднийг зарим тохиолдолд гэмтэж, бэртэх болон бүсэлхийнээс доогуурх биеийг өвчлөхөд хүргэдэг байна. Заримдаа юм ч идэж чаддаггүй бөгөөд бэлэг эрхтэн хавиар маш их өвдөж, зовиурладаг гэнэ.
18
Үзэгчид
Хамгийн сүүлд хийсэн нэгэн судалгаагаар нийт порно кино үзэж буй хүмүүсийн 77% нь эрэгтэй хүмүүс байгаа бол үлдсэн 23% нь дан эмэгтэйчүүд байсан гэнэ.
19
Хамгийн ихээр порно кино үздэг газрууд
Дэлхийн порно киноны зах зээлд АНУ, Германи, Чех, Итали, Франц болон Япон улсууд тэргүүлж байгаа бөгөөд хамгийн их порно кино үздэг хүмүүс амьдардаг газрыг дараах байдлаар жагсаажээ.
- АНУ, Лос-Анжелес
- Чех, Прага
- Канад, Монтреал
- АНУ, Лас Вегас
- АНУ, Миами
20
Порно киноны талаар хайлт хийхдээ ашигладаг үгс
Өдөрт дунджаар 68 сая удаагийн порно кинотой холбоотой хайлтыг хүмүүс интернет ашиглан хайдаг бөгөөд хайлт хийхдээ хамгийн ихээр ашигладаг гурван үг нь "Sex", "Adult Dating" болон "Porn" юмсанж.
21
Жүжигчид хэдэн төгрөгний цалин авдаг вэ?
Порно кинонд тоглосон жүжигчдийн туршлага, чансаа зэргээс шалтгаалж олох ашиг орлого нь харилцан адилгүй байдаг байна. Тухайлбал дөнгөж карьераа эхлүүлж буй жүжигчин нэг удаагийн кинонд тоглосныхоо төлөө 200-300 доллар авдаг бол чансаа өндөртэй жүжигчид 2000-3000 долларын хөлс авдаг байна. Түүнчлэн ямар төрлийн порно кинонд тоглож байгаагаас шалтгаалж авах мөнгө нь нэмэгддэг гэнэ.
22
Зарим жүжигчид хайр сэтгэлийн холбоо үүсгэдэг
Зарим жүжигчид олон удаа бэлгийн харилцаанд ороод эхлэхээр бие биедээ сайн болох тохиолдол байдаг бөгөөд тэдний харилцаа даамжирсаар гэр бүл болдог байна. Энэ нь ч аргагүй бөгөөд секс бол хосуудын хувьд дотно харилцаанд орж байгаагийн илрэл учраас жүжигчид ч гэсэн бие биендээ дурлаж, нэгнийгээ хайрладаг юмсанж.
Та насанд хүрэгчдийн киноны талаар ямар бодолтой явдаг вэ?