Mercedes Benz “Pickup” жийп үйлдвэрлэхээр болжээ

Дэлхийн алдарт "Mercedez Benz" компани 2017 онд "Pickup" автомашиныг зах зээлд нийлүүлэхээр болсон бөгөөд хэрэглэгчдийн дунд өндөр хүлээлтийг үүсгээд байгаа юм. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ уг "Pickup" автомашины талаар сонирхуулъя гэж бодлоо. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, Герман инженерүүд чухамхүү ямар автомашин үйлдвэрлэх гэж байгааг мэдэж авцгаая.

Mercedes Benz “Pickup” жийп үйлдвэрлэхээр болжээ

1

Автомашин хэрэглэгчдийн дунд "Германий алдарт "Mercedez Benz" компани хэзээ "Pickup" жийп үйлдвэрлэх бол?" гэх хүлээлт байсаар ирсэн нь нууц биш юм. Тэгвэл тун удахгүй буюу 2017 онд уг хүлээлт эцэс болж, дэлхийн автомашины зах зээлд "Mercedez Benz Pickup" цахиур хагалах нь ээ.

2

Энэхүү автомашиныг үйлдвэрлэж байгаа "Mercedez Benz" компанийн зүгээс бартаат замыг туулах чадвар, моторын хүчин чадал, дугуйны эдэлгээ зэрэг нь дээд зэргийн чанартай байх болно гэдгийг бардам хэлж байгаа юм. 

3

"Mercedez Benz" компаний гүйцэтгэх захирал Волкер Морнхинвег (Volker Mornhinweg) "Pickup" автомашин үйлдвэрлэж байгаа талаараа "Автомашин үйлдвэрлэгч компаниудын өрсөлдөөн маш ширүүн байна. Тэр тусмаа Азийн үйлдвэрлэгчид сүүлийн жилүүдэд зах зээлд нийлүүлж буй автомашины тоо, чанараар тэргүүлэх хандлага ажиглагдах боллоо. Тиймээс бид байр сууриа алдахгүйг хичээх үүднээс хэрэглэгчдэд хэрэгтэй автомашин үйлдвэрлэхийг зорьсон юм" хэмээн хэлсэн байна.

4

Түүний хэлсэн зүйл бодит байдалтай нийцэх бөгөөд сүүлийн жилүүдэд Японы "Toyota" компани дэлхийн автомашины зах зээлийг борлуулж буй автомашины тоогоороо тэргүүлж эхлэх болсон билээ. Энэ нь Герман машин хамгийн шилдэг, чанартай гэсэн ойлголтыг үгүй хийж байгаагаас гадна "Mercedez Benz" компаний олон жил давамгайлж ирсэн байр суурийг ганхахад хүргээд байгаа аж. Тийм ч учраас тэднийг "Pickup" машин хэзээ ч үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхгүй гэж хэлж байснаа үгүйсгэхэд хүргэсэн хэмээн олон нийт үзэж байгаа юм.

5

"Mercedez Benz" компаниийг "Pickup" төрлийн автомашин үйлдвэрлэж байгааг сонссон АНУ-ын хэд хэдэн тэрбумтнууд болон нэр нөлөө бүхий хүмүүс худалдан авахаа мэдэгдэж, урьдчилан захиалга өгөөд байгаа аж.

6

Тэр ч үүднээсээ хэрэглэгчдийн уг машиныг худалдаж авах хүсэл сонирхол их байна гэж таамаглаж байгаа бөгөөд 2025 он гэхэд 2.800.000 ширхэг "Pickup" машиныг үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм байна.

7

Бартаат замын хаан гэгддэг "Pickup" төрлийн автомашин нь хөдөө, орон нутгийн зам, уул хад, даваа гүвээг туулах тал дээр жолооч болон зорчигчдод ямар ч саадгүй зорчих боломжийг олгодог бөгөөд тэр ч үүднээсээ Герман инженерүүд уг автомашиныг V6 дизель хөдөлгүүртэйгээр хийж байгаа аж.

8

Түүнээс гадна уг автомашин нь нийт 907 кг даацтай бөгөөд хойд ачаа нь гэхэд 3 тоннын даацтай гэнэ. Ингэснээр өрсөлдөгч компаниудынхаа үйлдвэрлэж байгаа "Pickup" төрлийн автомашинуудаас илүү өндөр үзүүлэлттэй болох гэнэ.

9

Сонирхуулж хэлэхэд "Mercedez Benz" компани хамгийн анхны "Pickup" автомашиныг тэртээх 1970 онд "La Pickup" гэх нэртэйгээр үйлдвэрлэж байжээ.

10

Түүнээс гадна "Mercedez Benz" компани 2017 онд "E-Class Sedan" автомашиныг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд уг автомашин нь гадаад өнгө үзэмж болон доторх салоны хувьд өмнөх загваруудаасаа хамаагүй гоёмсог шийдлээр хийгдэж байгаа аж. Ойролцоогоор 52.000 доллараар зарагдах юм байна. 

Walkaround Mercedes-Benz Concept X-Class

The Mercedes-Benz Pickup „The Concept“ has been revealed. Let’s take a closer look at it in a short walk-around and experience in our livestream what is unique about the new Mercedes-Benz X-Class! #MBPickup

Posted by Mercedes-Benz on Tuesday, October 25, 2016

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()