1
Хавагнасан нүдийг эмчлэх
Дутуу нойртой хонох, уйлсны дараа нүд хавагнаж, хүндхэн асуудал үүсдэг билээ. Харин та төмсний тусламжтайгаар асуудлаасаа ангижрах боломжтой юм. Үүнээс гадна төмс нь арьсны хөхрөлтийг арилгахад ч мөн чухал үүргийг гүйцэтгэдэг.
- 1 ширхэг төмс сонгон авч хальслана.
- Арилгасан төмсөө хөргөгчинд 30 минут байлгах хэрэгтэй.
- Дараа нь төмсөө нимгэн хэрчиж бэлтгээд, нүдэн дээрээ тавьж, 10 минут хэвтэнэ.
2
Батга арилгах
Энэхүү хүнсний ногоо нь үрэвслийн эсрэг шилдэг үйлчилгээтэй тул хүмүүс эртнээс хэрэглэсээр иржээ.
- 1 ширхэг түүхий төмсийг нухаж бэлтгэнэ.
- Үүнийгээ нүүрэндээ жигд тараан түрхэх ёстой юм.
- Хэдэн минутын турш төмсөөр нүүрэндээ иллэг хийсний дараа 15-30 минут байлгана.
- Эцэст нь бүлээн усаар угааж, цэвэрлэж болно.
- Үүнээс гадна төмсийг нимгэн хальсалж нүүрэндээ тавьж, 20 минут байлгаснаар батганаас богино хугацаанд салах боломжтой юм.
3
Зэвэрсэн эдлэл цэвэрлэх
Гэрт тань байх зэвэрч элэгдсэн хайруулын таваг, сав суулгыг цэвэрлэхдээ үнэтэй угаагч шингэн худалдаж авахын оронд ганц ширхэг төмсийг сонгоорой.
- Хайруулын таваг болон тогоондоо давс үүрүүлэн цацаж хэсэг байлгана.
- Үүнийгээ түүхий төмсөөр сайтар үрж цэвэрлэнэ.
- Дараа нь зэвэрсэн саваа цэвэр усаар зайлж, угаах бөгөөд урьд урьдныхаасаа илүү өнгөлөг, шинэлэг болсон байхыг та анзаарах болно.
4
Хоолны илүүдэл давсыг шингээх
Санамсаргүй байдлаар хоолондоо хэт их давс хийж, яахаа мэдэхгүй болох үе танд тохиолдож байв уу? Тийм бол та төмс ашиглаад үзээрэй.
- Хоолондоо хэдэн ширхэг хэрчсэн төмс хийнэ.
- Төмсөө хоолондоо хийж 10 гаруй минут буцалгах хэрэгтэй.
- Харин дараа нь төмсөө гаргаж авах бөгөөд ингэснээр хоолны тань илүүдэл давс төмсөнд шингэнэ.
Ингээд л таны хоолны давс сайхан таарч, толгой өвтгөсөн асуудлаас хормын төдийд ангижрах боломжтой билээ.
5
Үс эмчлэх
Төмс нь Витамин А,В,С, кальци, төмрөөр баялаг юм. Тиймээс ч хуурайшиж өнгөө алдсан үсийг чийгшүүлж, үс унах, халцрах шинж тэмдгийг багасгах болно.
- Тал аяга төмсний шүүсийг хийж бэлтгэнэ.
- Үүндээ цайны халбага зөгийн бал, бага зэрэг ус, 1 өндөгний шарыг хийж сайтар хутгана.
- Ийнхүү бэлтгэсэн зуурмагаа үс хуухиндаа түрхэж, массажлаад 30 минутын дараа угаагаарай.
6
Гаран дээрх толбыг арилгах
Лууван арилгаж, хүрэн манжин хэрчиж байгаад гартаа толбо тогтоож, савандаж угаах шаардлага гарсан нөхцөлд төмсний ид шидийг ашиглах хэрэгтэй.
- Төмсөө хальсалж, хэрчинэ.
- Хэрчсэн төмсөө толбо болсон хэсгийг сайтар үрж цэвэрлэнэ.
- Дараа нь гараа цэвэр усаар зайлах ёстой бөгөөд хормын дотор таны гар ямар нэгэн толбо, асуудалгүй болсон байх болно.
7
Арьсан гутал өнгөлөх
Төмс нь арьс гутлыг өнгөлж, шинэхэн мэт болгох ид шидтэй юм.
- Төмсөө голоор нь зүсч хуваана.
- Хуваасан төмснийхөө нэг талыг нь авч арьсан гутлаа үрж өнгөлөх бөгөөд ойролцоогоор 5 минут үрнэ.
- Дараа нь гутлаа зөөлөн алчуураар арчиж өнгөлж өгөх ёстой.
Тус хүнсний ногоо нь олон төрлийн ашиг тустай бөгөөд хамгийн давуу тал нь аливаа зүйлсийг өнгөлөх, шинэхэн мэт гялалзуулах чадвар нь билээ. Одооноос та төмсийг зөвхөн хоол, хүнсэнд биш ахуйн нөхцөлд ашигладаг болно гэдэгт итгэлтэй байна.
8
Төмсөн дээр сарнай тарих
Төмсний голд сарнай цэцгийг суулгаснаар тус цэцэг нь үхэх биш улам сайхан ургаж, хараа булаам үзэсгэлэнтэй болдог аж.
- Төмсний голд жижгэвтэр нүх гаргаж бэлтгэнэ.
- Бэлтгэсэн нүхэндээ сарнайн ишийг суурилуулна.
- Төмсөө газар байрлуулж, өдрөөс өдөрт ургах сарнайгаа харж энерги авч байгаарай.
Төмс нь сарнай цэцэгт чийгшил өгч ургах боломжыг олгодог юм. Харин та шинэхэн төмсийг сонгох хэрэгтэй бөгөөд ямар нэгэн химийн бодис, бусад зүйлсийн нөлөөтэйгээр ургасан төмс нь сарнайг ургуулах бус үхүүлэх хандлагатай байдаг.
9
Мөнгөн эдлэл өнгөлөх
Та заавал мөнгө, цаг заваа гарздан мөнгөн эдлэл өнгөлөгч авах шаардлагагүй юм. Харин үүний оронд хаа саагүй байх төмсийг ашиглаарай.
- Төмсөө хэдэн хэсэг болгож хэрчиж бэлтгэнэ.
- Үүнийгээ усанд хийж буцалгаж чанана.
- Чанасан төмсөө гаргаж, хүйтэн усанд сойж тавиарай.
- Харин төмстэй усандаа мөнгөн эдлэлээ хийж, 1 цаг орчим байлгана.
- Дараа нь мөнгөн эдлэлээ нэг нэгээр нь сойз ашиглан үрж, өнгөлөөрэй.
- Хамгийн сүүлд өнгөлсөн мөнгөн эдлэлээ зөөлөн алчуураар арчиж авна.
10
Тамга хийх
Төмс ашиглаж та өөрийн хүссэн загвар, төрлөөр тамга хийх боломжтой.
- Төмсөө голоор нь хуваана.
- Нэг талыг нь сонгож өөрийн хүссэн хэлбэр дүрсийг гаргаж бэлтгэнэ.
- Ингэхдээ та иртэй хутга ашиглаж, няхуур байх шаардлагатай.
- Дараа нь товойлгож гаргасан хэсгээ өнгөөр будаарай.
Ингээд л зөвхөн таны өвөрмөц тамга бэлэн болох аж.