15
Эштон Катчер болон Деми Мур - 15 нас
Холливуудын алдарт жүжигчид нь хоорондоо 15 насны зөрүүтэй билээ. Тэд 2003 оноос болзож эхэлсэн бөгөөд тухайн үед Деми Мур (Demi Moore) 41, Эштон Катчер (Ashton Kutcher) 25 настай байжээ. Хосууд 2005 онд хуримаа хийж, аз жаргалтай амьдрах болсон хэдий ч үл ойлголцол, хэрүүл маргаанаас болж 2011 оноос тусдаа амьдарч, 2013 онд албан ёсоор салсан юм. Ямартай ч олон насны зөрүүтэй алдарт одууд хамтдаа 6 жил амьдарсан ч эцэст нь хоёр тийш болж тус тусын амьдралаа хөөсөн билээ.
14
Эллен ДеЖенерес болон Порциа Де Росси- 15 нас
Нэрт жүжигчин, телевизийн хөтлөгч Эллен (Ellen DeGeneres) болон жүжигчин Портиа (Portia De Rossi) нар нь анх эгэл жирийн найзууд байсан ч 3 жил найзалсны эцэст 2004 оноос болзож эхэлжээ. Ижил хүйстэн хосуудын талаар хүмүүс муу амтай байсан ч тэд энэ бүхнийг үл ажран 2008 онд гэр бүлийн гишүүдээ урьж, чимээгүйхэн хуримаа хийсэн юм. Тэд хүүхдүүдтэй болохыг анхнаасаа төлөвлөөгүй бөгөөд нэг нэгнээ ихэд хүндэтгэдэг гайхалтай хосууд хэмээн ойр дотны хүмүүс нь ярьдаг аж. Өдгөө Эллен 58 настай бол Портиа 43 настай юм.
13
Шарлиз Терон болон Шон Пенн- 15 нас
Тэд хоорондоо 15 насны зөрүүтэй боловч насны ялгаа огтхон ч гардаггүй гэнэ. Алдарт жүжигчин хосууд яг л өөрсөддөө тохирсон хүнээ олж чадсан хэмээн талархаж явдаг аж. Хосууд анх 2013 оноос болзож эхэлсэн бөгөөд жил гаруй хамтдаа байсны эцэст Шарлиз Терон (Charlize Theron) салмаар байгаагаа хэлж, хосууд хоёр тийш болсон юм. Гэвч тэд өнөө хэр нь бие биенээ хүндэлж, хайрлаж явдаг бөгөөд жүжигчин бүсгүй Шон Пенн (Sean Penn)-ийг өөрийнх нь амьдралд орж ирсэн хамгийн гайхалтай эр хэмээдэг билээ.
12
Мэри-Кейт Олсен болон Оливье Саркози- 17 нас
Алдарт загвар зохион бүтээгч Мэри Кейт Олсен (Mary-Kate Olsen) болон эдийн засагч, бизнесмэн Оливье (Olivier Sarkozy) нар нь хоорондоо 17 насны зөрүүтэй билээ. Тэд олон жилийн турш болзож, үерхэж явсаар 2015 онд хуримаа хийж, аз жаргалтай сайн сайхан амьдарч яваа юм.
11
Леонарда Ди Каприо болон Нина Аджел- 17 нас
Оскарын шагналт жүжигчин Леонарда Ди Кадрио (Leonardo DiCaprio)-д дурлахгүй бүсгүй гэж үгүй. Харин тэрээр саяхнаас өөрөөсөө 17 насаар дүү загвар өмсөгч Нина (Nina Agdal) гэх бүсгүйтэй болзох болжээ. Эх сурвалжуудын хэлж буйгаар Леог тойрсон олон бүсгүйчүүд байх боловч Лео зөвхөн Нинад л анхаарлаа хандуулж хайрладаг хэмээсэн аж. Үүнээс харахад Лео чин сэтгэлээсээ залуухан бүсгүйд сэтгэл алдарсан байж ч мэднэ.
10
Жейсон Стэтхэм болон Роузи Хантингтон- 20 нас
Халуухан Англи хосууд маань 20 насны зөрүүтэй билээ. Хамгийн сүүлд “Fast & Furious 7” кинонд тоглосон нэрт жүжигчин Жейсон Стэтхам (Jason Statham) 2010 оноос эхлэн "Викториас Секрет"-ийн сахиусан тэнгэр, жүжигчин Роүзи Хантингтон(Rosie Huntington) болзсон юм. Хосууд хэдийгээр сүй тавьсан ч, хуримын зар дуулгаагүй л байна.
9
Аннетт Бенинг болон Уоррен Битти- 21 нас
Гайхалтай жүжигчин хосууд нь 1991 онд нэгэн кинонд хамтран тоглож танилцжээ. Тухайн үед Уоррен (Warren Beatty) 54 настай байсан бол Аннетт (Annette Bening) 33 настай байв. Тэд хоорондоо 21 насны зөрүүтэй боловч энэ нь тэдний хайр дурлалд огтхон ч садаа болдоггүй аж. Хосууд 1992 онд гэр бүл болж өнөө хэр нь сайн сайхан амьдарч явна.
8
Харрисон Форд болон Калиста Флокхарт- 22 нас
Дурлалт хосууд 2002 оноос эхлэн болзох болсон юм. Харин 2010 онд алдарт жүжигчин хосууд албан ёсоор гэр бүл болсон бөгөөд Калиста (Calista Flockhart) саяхны нэгэн ярилцлагынхаа үеэр "Би Харрисон Форд (Harrison Ford)-г надаас 22 насаар ах гэдгийг бүр мартчихжээ. Бидний нэгнээ гэсэн сэтгэл юу юунаас илүү чухал" хэмээн хэлээд амжсан юм.
7
Дональд Трамп болон Мелани Трамп - 24 нас
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байгаа бизнесмэн Дональд Трамп (Donald Trump) нь эхнэр болох Мелани (Melania Trump)-гаас 24 насаар ах билээ. Мелани нь үнэт эдлэл, цагны загвар зохион бүтээгч бөгөөд Дональд Трампын 3 дахь гэргий юм. Тэд 2005 онд хуримаа хийж, 2006 онд бяцхан хүүгээ өлгийдэж авснаар жинхэнэ утгаараа гэр бүл, хосууд болсон байдаг.
6
Майкл Дуглас болон Кэтрин Зета-Жонс- 25 нас
Урлагийн тэнгэрт нэрээ мөнхөлсөн алдарт жүжигчид болох Майкл Дуглас (Michael Douglas) болон Кэтрин Зета-Жонс (Catherine Zeta-Jones) нар нь 1998 онд танилцсан бөгөөд 2000 онд хуримаа хийжээ. Тэд хоорондоо 25 насны зөрүүтэй боловч 16 жил аз жаргалтай, амар тайван амьдарч байна. Хосууд 2 хүүхэдтэй бөгөөд цаашдаа ч олон хүүхэд төрүүлж урт удаан амьдрахыг хүсч байгаа аж.
5
Холланд Тэйлор болон Сара Полсон- 32 нас
Жүжигчин хосууд олон жилийн өмнө танилцаж, найз нөхдийн холбоотой байсан ч удалгүй нэг нэгэндээ татагдах болж нас хүйс үл хамаарч зүгээр л нэгнээ хайрлахаар шийджээ. Холланд (Holland Taylor) гэргий болох Сара Полсон (Sarah Paulson)-оос 32 насаар эгч боловч тэдний хайранд энэ бүхэн яаж ч нөлөөлж чадахгүй аж. Тэд 2015 онд хуримаа хийсэн бөгөөд хамтдаа сайн сайхан амьдарч байна.
4
Вүүди Аллен болон Сун И Превин- 35 нас
Ахмад жүжигчин Аллен (Woody Allen) 1997 онд Ази бүсгүйтэй гэр бүл болсон юм. Хамгийн сонирхолтой нь түүний сүйт бүсгүй нь өмнөх эхнэр болох Майа Фэрроу (Mia Farrow)-ийн өргөж авч байсан охин нь ажээ. Түүнийг охин шигээ хүүхэдтэй гэр бүл боллоо хэмээн тухайн үедээ шуугиж байсан нь саяхан мэт боловч, хосууд хамтдаа амьдраад багагүй хугацааг ардаа үджээ. Тэд хоорондоо 35 насны зөрүүтэй билээ.
3
Стивен Тайлер болон Айме Энн Престон- 40 нас
Гайхалтай хоолой, өвөрмөц байдлаар өөрийгөө чимсэн Стивен Тайлер (Steven Tyler) нь өөрөөсөө 40 насаар дүү Айме (Aimee Ann Preston) гэх бүсгүйг өөрийн амраг хайртаар сонгосон билээ. Тэд болзоод удаагүй байгаа хэдий ч маш дотно харилцаатай болохыг эх сурвалжууд мэдээллээд байгаа юм.
2
Мик Жаггер болон Мелани Хамрик- 43 нас
Нэрт дуучин Мик Жаггер (Mick Jagger) нь 2014 онд буюу 70 насандаа 27 настай Мелани (Melanie Hamrick) гэх бүсгүйтэй болзох болж олныг гайхшруулж байв. Тэдний харилцаа цаг хугацаа өнгөрөх тусам батжиж, удахгүй үрийн зулай үнэрлэх гэж байгаа юм. Хэдийгээр тэд хоорондоо 43 насны зөрүүтэй боловч энэ нь тэдэнд ямар ч ач холбогдолгүй зүйл аж.
1
Хью Хефнер болон Кристал Харрис- 60 нас
Насанд хүрэгчдэд зориулсан “Playboy” сэтгүүлийг үндэслэгч Хью Хефнер (Hugh Hefner)-ийн амьдралд маш олон эмэгтэй бий. Анхны эхнэрээ араар нь тавьсны улмаас сүйтгэж байсан хүүхэмсэг эр өөрөөсөө 60 насаар дүү модель, дуучин Кристал Харрис (Crystal Harris)-тай 2010 оноос нэр холбогдож улмаар хосууд 2012 оны 12-р сард гэрлэжээ. Хэдийгээр олон эмэгтэйтэй учир ургуулж зүггүйтэж явсан ч Хью Хефнер эхнэртэй маш их хайртай гэнэ.
Та насны зөрүүтэй хосуудын тухай ямар байр суурьтай байдаг вэ?