Эцэг эхчүүд яагаад хүүхэддээ худлаа хэлдэг вэ?

Эцэг эхчүүд үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө үхэхээс бусдыг хийдэг. Шаардлагатай нөхцөлд тэд амиа өгөхөөс ч буцдаггүй юм. Харин тэд балчир жаахан үрсийнхээ сайн сайхны төлөө хүсэхгүй байсан ч худал хэлж, хүүхдүүдээ мэхэлж байдаг билээ. Ингээд та бүхэндээ эцэг эхчүүдийн хүүхдүүддээ хэлдэг худал үгсийг танилцуулъя. 

Эцэг эхчүүд яагаад хүүхэддээ худлаа хэлдэг вэ?

1 Өвөл зайрмаг идвэл шинэ жил болохгүй

Өвлийн цагт зайрмаг идэх нь хоолой өвдөх, ханиад хүрэх гол үндэс болдог хэдий ч хүүхдүүд маш их дуртай тул зөрүүдлэх нь бий. Харин тэдний зөрүүд занг худал үгсээр дарж болно. 

Өвөл зайрмаг идвэл шинэ жил болохгүй

2 Тоглоом дуугарч, ярьж чаддаг

Хүүхдүүд тэдний үгэнд итгэж, үнэхээр эдгээр тоглоом амьд юм байна гэж ойлгодог. Тиймдээ ч тэд тоглоомтой чин сэтгэлээсээ найзалж нөхөрлөж чаддаг юм. 

Тоглоом дуугарч, ярьж чаддаг

3 Хэрвээ чи бусадтай адил дугаарлаж байгаад хоолоо авбал илүү амттайг өгнө

Гэхдээ ямар ч ялгаа байхгүй шүү дээ. Тэд ердөө л хүүхдүүдийг соёлтой, бусдад битгий төвөг удаасай гэсэндээ л ингэж худал хэлдэг аж. 

Хэрвээ чи бусадтай адил дугаарлаж байгаад хоолоо авбал илүү амттайг өгнө

4 Энэ кола бишээ. Зүгээр л хар өнгөтэй ус. Их муухай амттай

Та ч бас хүүхэддээ ингэж худлаа хэлдэг л биздээ?

Энэ кола бишээ. Зүгээр л хар өнгөтэй ус. Их муухай амттай

5 Орой хүүхэлдэйн кино гардаггүй. Учир нь жүжигчид нь унтаж байдаг юм

Шөнө орой болсон хойно хүүхэлдэйн кино үзнэ гэж уйлах хүүхдүүдэд худал хэлж унтуулах эцэг эхчүүд олон байдаг. 

Орой хүүхэлдэйн кино гардаггүй. Учир нь жүжигчид нь унтаж байдаг юм

6 Энэ чихрийг зарахгүй гэнээ

Энэ үгийг алдрай бяцхан үрсдээ хэлж байгаагүй эцэг эх гэж үгүй болов уу. 

Энэ чихрийг зарахгүй гэнээ

7 Тэр зүгээр л унтаж байгаа юм

Амьдралын муу муухайг харуулахгүй гэсэндээ амьгүй болон газар хэвтэх амьтны тухай асуух хүүдээ эцэг эх бүр л энэхүү худал хариултыг өгдөг. 

Тэр зүгээр л унтаж байгаа юм

8 Хүүхэд хүйснээс төрдөг

Хүүхэд бүр л бага байхаасаа хүүхэд хаанаас төрдөг юм бол гэж гайхаж ээжээсээ асуудаг. Харин ээжүүд үүнд нь юу ч болоогүй мэт л хүйснээсээ гэж хариулдаг юм. 

Хүүхэд хүйснээс төрдөг

9 Бороо орохоор л зурагт ажилладаг

Сүүлийн үед хүүхдүүд хэт их зурагт үзэх болсон бөгөөд энэ нь тэдний өсөлт хөгжил, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй. Харин үүнээс сэргийлэх үүднээс эцэг эхчүүд худал хэлэх нь бий. 

Бороо орохоор л зурагт ажилладаг

10 Ногоо сайн идвэл хурдан том болно

Хүүхэд бүр л хурдхан шиг том биетэй, өндөр болохыг хүсдэг. Үүнийг нь ашиглаж, тэднийг хуурч ногоо идүүлдэг байна. Мэдээж энэ нь тэдний биед хэрэгцээтэй амин дэмүүдийг бэлэглэж, эрүүл саруул байх гол түлхүүр нь болдог.

Ногоо сайн идвэл хурдан том болно

11 Уншиж сурахгүй бол ярьж чадахгүй болно шүү

Эцэг эхчүүд хүүхдийнхээ гэнэн итгэмтгий занг ашиглаж, худал хэлж, үгэндээ оруулах нь элбэг байдаг. 

Уншиж сурахгүй бол ярьж чадахгүй болно шүү

12 Ганц эвэрт бодит амьдрал дээр байдаг. Чамайг хичээлээ сайн хийвэл тэр чам дээр ирнэ

Хүүхдүүд багадаа тэднийг амьдрал дээр бодитоор байдаг гэдэгт итгэдэг байсан ч том болж бүхнийг ухаараад ихэд шаналдаг юм. 

Ганц эвэрт бодит амьдрал дээр байдаг. Чамайг хичээлээ сайн хийвэл тэр чам дээр ирнэ

13 Шүдээ сайн угаавал чамд шүдний дагина чихэр өгнө

Шүдээ сайн угаадаг хүүхдүүдэд ээж аав нь шагнал болгож чихэр өгөх хэдий ч үүнийг шүдний дагина өгсөн гэж мэхэлдэг. 

Шүдээ сайн угаавал чамд шүдний дагина чихэр өгнө

14 Хоолоо сайн идэхгүй бол шөнө муур аваад явчихна

Хүүхдүүддээ хоол сайн идүүлж, хурдан том болгох гэсэндээ эцэг эхчүүд бүгд л худал хэлж, тэднийг мэхэлж байдаг билээ. 

Хоолоо сайн идэхгүй бол шөнө муур аваад явчихна

15 Хэрвээ чамайг томоотой байхгүй бол чөтгөр ирээд шараад идчихнэ

Дүрсгүй сахилгагүй жаалууд энэ үгийг өдрийн арав хорин удаа сонсож өсдөг гэхэд хилсдэхгүй. 

Хэрвээ чамайг томоотой байхгүй бол чөтгөр ирээд шараад идчихнэ

16 Чи бохь зажлаад л байх юм бол бүх шүд чинь байхгүй болно

Хэт их бохь зажлах нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг тул эцэг эхчүүд зуршлаас нь салгах гэж хуурдаг байна. 

Чи бохь зажлаад л байх юм бол бүх шүд чинь байхгүй болно

17 Жоохон хүүхэд заавал алимны хальсыг идэх ёстой

Алимны хальсанд бүх төрлийн витамин агуулагдаж байдаг тул эцэг эхчүүд хүүхдүүддээ үүнийг идүүлэх гэсэндээ худал хэлдэг аж. 

Жоохон хүүхэд заавал алимны хальсыг идэх ёстой

18 Ганцаараа зам гарвал танихгүй хүн аваад явна

Хүүхдүүд ганцаараа зам гарах хэтэрхий аюултай хэрэг билээ. Харин үүнээс сэргийлэх үүднээс хүмүүс хүүхэддээ худал хэлж, айлгадаг юм. 

Ганцаараа зам гарвал танихгүй хүн аваад явна

19 Түргэн хоолыг зөвхөн баярын өдөр л иддэг юм

Түргэн хоол нь хүний биед маш их хор хөнөөл учруулдаг хэдий ч хүүхдүүд маш их дуртай байдаг. Харин тэдний дур хүслийг бага ч атугай дарж, ойр ойрхон идүүлэхгүй байхын тулд худал хэлэхээс өөр аргагүйд хүрдэг аж. 

Түргэн хоолыг зөвхөн баярын өдөр л иддэг юм

20 Хэл идвэл хэлгүй болно

Ялангуяа аав нар мал амьтны хэл идэх гэсэн хүүхэддээ тус үгийг хэлдэг. Учир нь бага наснаасаа хэл, малын нугас, чөмөг зэргийг идсэнээр эрт бэлгийн дур хүсэл нь өдөөгддөг хэмээн үздэг аж.

Хэл идвэл хэлгүй болно

21 Мики Маус чамайг өөрөө дуудвал тэнд очиж болно

Хүүхэд бүр Мики Маусын гэр болсон Дисней Лэндэд очиж үзэхийг хүсдэг. Гэвч айл бүрт гадаад орноор зугаалах мөнгө, боломж байхгүй тулд хүүхдээ хуурдаг билээ. 

Мики Маус чамайг өөрөө дуудвал тэнд очиж болно

22 Эрт орондоо орохгүй бол мангас ирээд аваад явна

Шөнө дунд хүртэл гүйлдэж, сэрүүн байх хүүхдүүдэд худал хэлж, айлгаж байж л оронд нь оруулдаг эцэг эхчүүд олон байдаг. 

Эрт орондоо орохгүй бол мангас ирээд аваад явна

23 Хичээлээ хийхгүй бол муу хүн болно

Мэдээж хичээлээ сайн хийсэн хүн ирээдүйд эрдэм номтой, боловсрол өндөртэй нэгэн болох хэдий ч сайн хүн болох эсэхийг тэдний ухамсар л шийддэг юм. Тиймээс хичээлээ хийхгүй бол муу хүн болно гэдэг утга учиргүй худал үг билээ. 

Хичээлээ хийхгүй бол муу хүн болно

24 Худал хэлвэл хулгайч болно

Хүүхдүүд гэмгүй боловч худал хэлэх тохиолдол элбэг байдаг. Харин тэдний ингэсээр худалч болохгүй гэж эмээсэндээ ээж аав нь "Худал хэлвэл хулгайч болно" хэмээдэг. 

Худал хэлвэл хулгайч болно

25 Тог, цахилгаанд хүрвэл гэр чинь дэлбэрнэ

Тог цахилгаан нь хэтэрхий аюултай, амь насанд ч халдаж мэдэх тул эцэг эхчүүд хүүхдээ үүнээс сэргийлэх үүднээс худал хэлэх нь бий. 

Тог, цахилгаанд хүрвэл гэр чинь дэлбэрнэ

Та хүүхэддээ худал хэлдэг үү? Ихэвчлэн юу гэж худал хэлдэг вэ? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()