15
Эштон Катчер (Ashton Kutcher), Деми Мур (Demi Moore)
Хосууд 6 жил хамтдаа амьдарсны эцэст 2012 онд хоёр тийш болсон байна.
14
Женнифер Лопес (Jennifer Lopez), Марк Энтони (Marc Anthony)
Дуучин бүсгүйн 3 дахь салалт бөгөөд тэд 2011 онд гэрлэлтээ цуцлуулсан байдаг.
13
Хайди Клум (Heidi Klum), Сеал (Seal)
10 жил хамтдаа амьдарч, 4 хүүхдийн эцэг, эх болсон хосууд маань 2012 онд дуусгавар болсон.
12
Жессика Симпсон (Jessica Simpson), Ник Лише (Nick Lachey)
6 жил хамтран амьдарсны эцэст 2006 онд салсан юм.
11
Риз Уизерспун (Reese Witherspoon), Райан Филлипп (Ryan Phillippe)
Тэдний гэрлэлт тухайн үедээ багагүй шуугианыг тарьж байсан ч, 7 жилийн дараа албан ёсоор салсан билээ.
10
Мэрайя Кэри (Mariah Carey), Ник Кэннон (Nick Cannon)
Тэд 2008-аас 2015 онуудад хамтдаа амьдарсан бөгөөд 6 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулсан байдаг.
9
Николь Кидман (Nicole Kidman), Том Круз (Tom Cruise)
Цагтаа цахим ертөнцийг шууруулж байсан хосууд 2001 онд албан ёсоор салсан билээ. Тэд 10 жилийг хамтдаа өнгөрүүлсэн юм.
8
Женнифер Лопес (Jennifer Lopez), Бен Аффлек (Ben Affleck)
Алдартай хосууд 2002 оноос болзож эхэлсэн бөгөөд 2004 онд албан ёсоор салсан аж.
7
Мелани Гриффит (Melanie Griffith), Антонио Бандерас (Antonio Banderas)
Холливуудын алдарт хосууд 20 жилийн дараа гэрлэлтээ цуцлуулж, тусдаа байх болсон юм.
6
Кэти Холмс (Katie Holmes), Том Круз (Tom Cruise)
Жүжигчин эр 50 насныхаа төрсөн өдрөөс ердөө 5 хоногийн өмнө эхнээрээсээ салсан байдаг. Тэд 5 жилийг хамтдаа өнгөрүүлсэн билээ.
5
Женнифер Гарнер (Jennifer Garner), Бен Аффлек (Ben Affleck)
Мөн л хосууд 10 жилийн хамтын амьдралаа цэглэж, тусдаа амьдрах болсон юм.
4
Женнифер Энистон (Jennifer Aniston), Брэд Питт (Brad Pitt)
Тэдний гэрлэлт Холливуудын хамгийн дуулиантай хуримаар нэрлэгддэг. Хосууд 5 жил хамтдаа амьдарч, гэрлэлтээ цуцлуулсан билээ.
3
Гвен Стефани (Gwen Stefani), Кэвин Россдейл (Gavin Rossdale)
Алдартай хосууд 2015 онд салж буйгаа албан ёсоор мэдэгдсэн юм. Энэ нь залуугийн үнэнч бус байдалтай холбоотой гэгддэг.
2
Эмбер Хёрд (Amber Heard), Жонни Депп (Johnny Depp)
Тэдний гэрлэлт цахим ертөнцийг нэг бус удаа шуугиулж байсан хэдий ч, саяхан буюу энэ оны эхээр гэрлэлтээ цуцлуулсан билээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
1
Анжелина Жоли (Angelina Jolie), Брэд Питт (Брэд Питт)
Холливуудын хамгийн сайхан хосууд гэгддэг алдартай жүжигчид 6 хүүхэдтэй бөгөөд саяхан салж байгаагаа мэдэгдэж, цахим ертөнцийг шуугиулаад байгаа юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү.
Танд эдгээр салалтуудаас аль нь хамгийн харамсалтай санагдаж байна вэ?