1
Хүүхэд нас
Женнифер Жоанна Анистон (Jennifer Joanna Aniston) Грек гаралтай жүжигчин бөгөөд Жон Анистон (John Aniston) болон жүжигчин Нэнси Доу (Nancy Dow) нарын гэр бүлд баяр хөөр бэлэглэж, 1969.02.11-ний өдөр Калифорни мужийн Сан Фернандо Вэлли (San Fernando Valley) хотын Шерман Оакс (Sherman Oaks) хэмээх газар төржээ. Тэрээр "Rudolph Steiner School"-д "антродософи" мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд уран зурагт дуртай байсан бүсгүй 11 наснаасаа эхлэн уран зураг зурж эхэлжээ. Гэвч тэрээр өдгөө дэлхий ертөнцөд алдар нэрээ түгээсэн гайхалтай жүжигчин болсон юм.
2
Карьер
Түүнийг 9 настай байхад эцэг эх нь гэр бүлээ цуцлуулж, хоёр тийш болсон бөгөөд энэ үйл явдал Женниферийг төрсөн өдрийн үдэшлэгээ дуусаад гэртээ ирэх үед болсон байна. Энэ бүхэн түүнд хэцүү санагдсан бөгөөд "Тэднийг өөрсдийнхөө замыг хөөх болоход надад маш том сонголт хийх шаардлага гарсан. Би тэдэнгүйгээр амьдралаа хэрхэн авч явах вэ? гэсэн асуулттай нүүр тулгарсан" хэмээн жүжигчин бүсгүй хожим дурсан хэлж байжээ. Улмаар Женнифер Анистон "Fiorello H. LaGuardia High School"-д элсэн орж, жүжигчний мэргэжлээр суралцаж төгссөн байна.“The Break-Up”, “Marley & Me” “He's Just Not That Into You”, “The Switch” зэрэг кинонуудад дүр бүтээж, өнөө цагийн хамгийн шилдэг жүжигчдийн нэг гэсэн алдар нэрийг хүртсэн билээ.
3
Хамраа өөрчилсөн
Олон жилийн турш түүнийг хамрандаа гоо сайхны мэс ажилбар хийлгүүлсэн эсэх тал дээр олон хүн маргалдаж, мэтгэлцсээр ирсэн бөгөөд тэрээр Коннон О'Брайн (Connon O'Brien)-ийн нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ "Би хэзээ ч эд эрхтэндээ гар хүргэж, өөрчилж байгаагүй. Энэ бүх цуурхлууд бүгд худлаа" хэмээн хэлж байсан юм. Гэвч түүний өсвөр насны зургийг одоогийн зурагтай харьцуулан сайтар харвал хамар нь нэлээн өөрчлөгдсөн болох нь харагдаж байгаа юм.
4
Тэрээр анхны тоглосон кинондоо одоо ч дургүй байдаг
Олон сая хүнийг байлдан дагуулсан "Friends" цувралд тоглохоосоо өмнө жүжигчин бүсгүй "Leprechaun" гэх киноны гол дүрд тоглосон бөгөөд түүний хувьд уг кинонд дүр бүтээсэндээ өнөөдрийг хүртэл харамсаж явдаг бөгөөд киног үзэх бүртээ өөрийн гардаг хэсгийг харахаар өөрийн эрхгүй дургүй нь хүрдэг талаар Анистон хэлж байсан юм. Түүгээр зогсохгүй Грэмм Нортон (Graham Norton)-ийн шоунд оролцож байх үеэрээ "Нэг удаа манай нөхөр миний анхны киног санамсаргүй байдлаар үзсэн. Надад үнэхээр ичмээр санагдаж байсан шүү" гэж байжээ.
5
Нүцгэлэхээс хэзээ ч дургүйцдэггүй нэгэн
Итгэх эсэх нь таны мэдэх хэрэг ч гэлээ, Ким Кардашьян (Kim Kardashian)-аас өмнө Анистон цахим ертөнцийг жинхэнэ утгаар нь шуугиулагч байсан юм. Түүний задгай хувцаслалтууд, сэтгүүлүүдийн нүүрэнд заларсан хагас нүцгэн зурагнууд тухайн үедээ олон нийтийн анхаарлын төвд зүй ёсоор орж, залуусын нүдийг хужирлаж байв. Тэдгээрээс хамгийн алдартай нь "Rolling Stone" сэтгүүлийн нүүрэнд заларсан түүний хагас нүцгэн зураг бөгөөд тэрээр мөн "Paper" сэтгүүлийн нүүрэнд заларч явсан нэгэн билээ.
6
Хуримандаа "Friends" киноны жүжигчдийг уриагүй
Анистоныг олон нийтэд танил болгосон кино бол түүний дүр бүтээсэн "Friends" олон ангит инээдмийн кино бөгөөд жүжигчин бүсгүй кинонд цуг тоглосон жүжигчид болон кино багийнхантай найрсаг харилцаатай байдаг гэдгээ хэвлэл мэдээллээр үргэлж хэлдэг байсан юм. Гэвч тэрээр хуримандаа тэдний нэгийг нь ч уриагүй ажээ. Түүний энэ сонирхолтой шийдвэрийг тухайн хүний өөрийнх нь мэдэх хэрэг гэхээсээ илүүтэйгээр утгагүй юм аа гэж гайхаж байсан хүмүүс дэндүү их байсан байна.
7
Уснаас айдаг
Гайхаж байж болох ч гэлээ, жүжигчин бүсгүй маань үнэхээр уснаас айдаг бөгөөд энэ нь түүний бага байхдаа санамсаргүй байдлаар усан санд унасантай холбоотой ажээ. Түүнийг усанд унасныг гэр бүлийнхэн нь мэдээгүй бөгөөд бага зэрэг хугацаа алдсан бол амь насаа ч алдах аюултай нөхцөл байдалтай нүүр тулгарч байжээ.
8
Тамхичин
Телевизийн, сонин, сэтгүүлийн ярилцлаганд орох бүртээ цаг ямагт зөв хооллолт хүний биед ямар чухал нөлөөтэй болох, иог болон фитнессээр хичээллэхийн ач тусыг ярьж явдаг тэрээр бодит амьдрал дээрээ ярьж байгаагаасаа эсрэг амьдардаг болох нь түүний папарацичдын дуранд өртөж, авахуулсан зурагнуудаас нь харагдах аж. Гудамж, талбай, олон нийтийн газар, үдэшлэг, шоу цэнгээн гээд түүний тамхи татаж буй зураг болон бичлэгүүд цахим ертөнцөөр дүүрэн байдаг байна.
9
Компьютерийн мэдлэггүй
Ний нуугүй хэлэхэд өнөөдөр тэтгэврийн насны хүмүүс ч гэсэн залуусаас дутахгүй цахим ертөнцөд өөрсдийн хаягуудаа нээж, идэвхтэй байгаа билээ. Тэгвэл Анистон компьютерийн талаар төдийлөн сайн мэддэггүй бөгөөд худлаа хэлсэн хүнд бараг компьютер хэрхэн асааж, унтраахыг ч мэддэггүй гэнэ. Сүүлийн үеийн "Blackberry" гар утас авч байх үедээ тэрээр "Ямар гээчийн утас гэхээр ийм байдаг байна аа? Яаж хэрэглэх учрыг нь хэлээд өгөх хүн байна уу? Би тэгээд ч компьютерийн мэдлэг муутай хүн л дээ" хэмээн хэлж байсан нэгэн юм.
10
Ээжтэйгээ таардаггүй
Олон жилийн хугацаанд Анистон хэвлэл мэдээллээр ээждээ үргэлж дургүй нь хүрч явдгаа нуулгүй хэлсээр ирсэн бөгөөд хүмүүс түүний энэ үйлдлийг багад нь эцэг эх нь гэр бүлээ цуцлуулсантай холбож үзэх нь бий. Үүний хариуд ээж нь шар хэвлэлүүдээр охиныхоо талаар элдэв худал цуурхал тараах болсон байна. Ээж, охин хоёрын цахим ертөнцийн хэрүүл, маргаан хэр удаан үргэлжлэхийг таашгүй юм.
11
Хамгийн дургүй хүн нь Жулиа Робертс (Julia Roberts)
Нэгэн үеийн эмэгтэй жүжигчдийн өнгийг тодорхойлж явсан тэднийг мэдэхгүй хүн гэж үгүй биз ээ. "Бид бол дотны найзууд" хэмээн өөрсдийгөө тодорхойлсоор ирсэн тэдний нөхөрлөл дайсагнал болж хувирна гэж хэн санах билээ. Тэдний харилцааг ингэж хөндийрөхөд хүргэсэн шалтгааныг хүмүүс янз бүрээр тайлбарладаг хэдий ч, тэдгээрээс хамгийн үнэнд ойр нь Жулиа болон түүний найз залуу хоёрын хооронд Анистон оролцох болсонтой холбоотой байсан гэж үздэг байна.
12
Даруухан нэгэн
"Toyota Prius" болон "Range Rover" машинуудаар гоёдог түүнийг бусад олны танил эрхмүүдтйэ харьцуулахад хамаагүй даруухан нэгэн гэж үнэлэх хүмүүс цөөнгүй байдаг байна. Түүнчлэн жүжигчин бүсгүй маань "iPhone", "Samsung" зэрэг дэлхийд борлуулалтаараа тэргүүлж байгаа гар утаснуудыг хэрэглэдэггүй бөгөөд оронд нь сүүлийн үеийн "Blackberry" загварын гар утас хэрэглэдэг байна. Бусдад чамирхаж, эд зүйлээр гайхуулах нь утгагүй явдал гэж тэрээр боддог байна.
Түүний амьдралын бодит үнэнийг мэдсэний дараа танд ямар санагдав даа?