“Samsung Galaxy Note 7” гар утсыг худалдаанд гаргахыг хоригложээ

2016-10-11, 14:38
12,437

Өнөөгийн нийгмийг ухаалаг гар утасгүйгээр төсөөлөхөд бэрх болжээ. Ажил амьдрал, ар гэрийн амьдралыг залгуулж, харилцаа холбоогоор биднийг учруулж байдаг болохоор гар утас  нь яалтчгүй амьдралын нэгээхэн орон зайг эзэлж байгаа юм. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр гар утастай холбоотой таагүй мэдээнүүд чих дэлдэх боллоо. Ингээд юу болохыг хамтдаа олж мэдэцгээе.

“Samsung Galaxy Note 7” гар утсыг худалдаанд гаргахыг хоригложээ

"Samsung Galaxy Note 7" гар утас нь 2016 оны 8 сард албан ёсоор нээлтээ хийж, гар утаснуудыг худалдаанд гаргасан билээ.

Мэдээж өмнөх загваруудаасаа ур хийц, функцийн хувьд хамаагүй сайжирч, түүнийгээ дагаад борлуулалт нь өсөж байсан юм.

Гэвч Америк болон Хятад улсуудад саяхнаас тус загварын гар утсыг худалдаалахыг хориглосон байна.

Учир нь тус утасны зай амархан халалт үүсч, хэд хэдэн удаа дэлбэрч, хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулсан гомдлууд ар араасаа ирсээр байжээ.

Ялангуяа тус гар утсыг онгоцонд сууж байхдаа хэрэглэх нь дэлбэрэх аюултай байна.

Иймд үйлдвэрлэгч компанийн зүгээс гар утасны борлуулалтыг зогсоогоод байгаа бөгөөд учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()