Хулгайлагдсан хүмүүсийн сэтгэл өвтгөм түүхүүд

Өнөөдөр дэлхий нийтийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлуудын нэг бол хүүхэд хулгайлах гэмт хэрэг бөгөөд цагдаа сэргийлэхийн байгууллагын ажилчдын хувьд шүдний өвчин болсон асуудал юм. Гэмт этгээдүүд насанд хүрээгүй хүүхдүүдийг хулгайлж, хүний наймааны золиос болгох, эд эрхтнийг нь зарж, наймаалах, бэлгийн дарамт учруулах, тамлах зэргээр эрүүл мэнд, амь насанд нь ноцтой хохирол учруулж байгаа нь олон хүний сэтгэлийг эмзэглүүлж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр бид та бүхэндээ хүүхэд насандаа гэмт хэргийн золиос болсон хэдий ч, амьд үлдэж, өнөөдрийг хүртэл амьдарч байгаа хүмүүсийн тухай нэгэн сонирхолтой мэдээллийг хүргэе гэж бодлоо. 

Хулгайлагдсан хүмүүсийн сэтгэл өвтгөм түүхүүд

15 26 хүүхэд, 1 автобусны жолооч

1976.07.15-ны өдөр 26 хүүхдийг суулгаж явсан автобусыг жолоочтой нь хамт Калифорнид барьцаалсан хэрэг гарчээ. Ричард Шоенфелд (Richard Shoenfeld), Жэймс болон Фредди Вүүдс (James, Freddy Woods) зэрэг этгээдүүд уг гэмт хэргийг үйлдсэн бөгөөд тэдний гол зорилго нь хүүхдүүдийг барьцаалж, их хэмжээний мөнгө авахыг хүссэнтэй холбоотой байсан юм. Харин автобусны жолооч цовоо сэргэлэн нэгэн байсан бөгөөд гэмт этгээдүүдээс эвтэйхэн мултарч дөнгөжээ. Удалгүй цагдаа нар нөхцөл байдлыг гартаа авч, хүүхдүүдийн амь насыг аварсан байна. 

26 хүүхэд, 1 автобусны жолооч

14 Эрика Пратт (Erica Pratt) - 1 өдөр

Эрика Пратт охин 7 настай байхдаа буюу 2002.07.22-ны өдөр Эдвард Жонсон (Edward Johnson) болон Жэймс Бөрнс (James Burns) нарт хулгайлагдаж байжээ. Аз болоход тэрээр ердөө ганц өдөр л гэмт этгээдүүдийн мэдэлд байсан бөгөөд тэд охины эмээгээс 150.000 доллар өгөхийг шаардсан байна. Мэдээж хэрэг эмээ нь ач охиноо аврахын тулд гэмт этгээдүүдтэй тохиролцсон хэдий ч, охин тэдний гараас мултарч дөнгөжээ. Хожим Эрика охины энэхүү баатарлаг үйлдлийг "Time's" сонин олон нийтэд мэдээллэхийг хүссэн бөгөөд "Энэ 7 хоногийн онцлох хүн" булнаараа түүний зоригийг үнэлсэн нийтлэл оруулж байв. Харин гэмт этгээдүүд зохих шангаа хүртэж, 10-15 жилийг шоронд өнгөрүүлэхээр болсон байна.

Эрика Пратт (Erica Pratt) - 1 өдөр

13 Элизабет Шоаф (Elizabeth Shoaf) - 10 өдөр

Элизабет Шоаф 2006.09.06-ны өдөр Винсон Фильяав (Vinson Filyaw) гэгч этгээдэд хулгайлагдаж байжээ. Тэр үед охин 14 настай байсан бөгөөд гэмт этгээдийн гарт 10 хоногийн турш тамлуулж, бэлгийн дарамтанд орсон байна. Винсон охиныг цагдаагийн хувцас өмсөж, өөрийгөө цагдаагийн офицер байна гэж итгүүлэн гэр рүүгээ дагуулж явсан бөгөөд хүзүүнээс нь жижиг хэмжээний тэсрэх бөмбөг зүүж, эсэргүүцэл үзүүлбэл ганцхан товчлуур дээр дарж орхино шүү гэж сүрдүүлжээ. Харин 11 дэх өдөр болоход охин гэмт этгээдийн хэзээний танил шиг худал жүжиглэн утсыг нь тоглоом тоглох гэсэн юм гэж хэлээд авсан байна. Улмаар түүний утсыг ашиглаж, ээжтэйгээ холбоо барьж амжжээ. Ингээд удалгүй хэрэг явдал цагдаа нарын чихэнд хүрч, гэмт этгээдийг тэр дор нь баривчилсан байна. 14 настай охиныг хулгайлж, 10 өдрийн турш зовоосныхоо хариуд Винсон бүх насаараа шоронд хоригдох ялаар шийтгүүлж байжээ. 

Элизабет Шоаф (Elizabeth Shoaf) - 10 өдөр

12 Себин Дарденн, Лаетитиа Делхез (Sabine Dardenne, Laetitia Delhez) - 86 өдөр

Сабин Дарденн 1996.05.28-ны өдөр 12 настай байх үедээ Марк Дутро (Marc Dutroux) гэх этгээдэд хулгайлагдаж байжээ. Марк Дутро нь өмнө нь 8 настай хоёр ч охиныг хулгайлж, тамлан зовоож байгаад амь насыг нь хэрцгийгээр хөнөөсөн этгээд юм. Түүнээс гадна тэрээр 18 настай хөвгүүдийг машин дотор хийж, амьдаар нь шатааж байсан сэтгэцийн өвчтэй нэгэн бөгөөд Сабин охиныг бэлгийн дарамтанд оруулж, зодож, тамладаг байжээ. Нэг өдөр Сабин охин түүнд хандаж, найз охинтой болмоор байна гэж хэлэхэд тэрээр Дутро Делхез гэх охиныг хулгайлж авчирсан бөгөөд гэмт этгээдийн охиныг хулгайлахдаа унаж явсан машин камерт бичигдэж, улмаар цагдаа нарын хараанд өртсөн байна. Ингэж охидууд азаар шахуу амь гарсан бөгөөд хэрэгтнийг бүх насаар нь хорих ялаар шийтгэжээ. 

Себин Дарденн, Лаетитиа Делхез (Sabine Dardenne, Laetitia Delhez) - 86 өдөр

11 Элизабет Смарт (Elizabeth Smart) - 9 сар

Митчелл (Mitchell), Уанда Барзий (Wanda Barzee) гэх этгээдүүд 14 настай охиныг хулгайлж, бүтэн 9 сарын турш гэртээ хорьж, байлгасан бөгөөд энэ хугацаанд тэд охиныг 3-4 удаа маш хэрцгийгээр хүчиндсэн байна. Хамгийн аймшигтай нь Митчелл түүнийг өөрийн эхнэрээ болгоно хэмээн сүрдүүлж, гэртээ хуримын ёслол хүртэл хийгээд амжсан гэнэ. Хангалттай их зовж, тарчилсан охин 9 сарын хугацаанд гэрийг нь сайн судалсан бөгөөд нэг өдөр товлосныхоо дагуу гэмт этгээдүүдийн гэрээс оргон зайлж чаджээ. Митчелл болон Уанда нар зохих шийтгэлээ хүртэж, бүх насаараа шоронд ял эдлэхээр болжээ.

Элизабет Смарт (Elizabeth Smart) - 9 сар

10 Шон Хорнбек (Shawn Hornbeck), Уиллиам Оунби (William Ownby) - 4 жил

2002.10.06-ны өдөр 11 настай хүү Шоныг Майкл Ж. Девлин (Michael J.Devlin) гэх этгээд хулгайлж, түүнийг 4 жилийн турш хорьсон байна. Шон бэлгийн дарамтанд олон удаа орсон бөгөөд цагдаа нар түүнээс гадна өөр нэгэн хохирогч хүү болох Уиллиамыг мөн Девлиний гэрээс олжээ. Бэлгийн гаж хүслээ дарах зорилгоор хөвгүүдийг хулгайлсан гэмт этгээд тэдэнд насанд хүрэгчдийн кино үзүүлж, кинон дээрхийг дуурайж хийхийг тулгадаг байсан нь тогтоогдсон бөгөөд түүнийг бүх насаар нь хорих шийдвэрийг шүүхээс гаргаж байжээ.

Шон Хорнбек (Shawn Hornbeck), Уиллиам Оунби (William Ownby) - 4 жил

9 Колен Стэн (Coleen Stan) - 7 жил

1977.05.19-нд Камерон Хүүкэр (Cameron Hooker) өөрийн эхнэр болох Жэнис (Janice)-тэй нийлж, 20 настай Колен Стэн гэх охиныг хулгайлжээ. Тэд охиныг модон авсанд хийж, тэнд нь амьдруулдаг байсан бөгөөд эргэн тойрон нь бага зэрэг харагддаг, дуу чимээ сонсогддог, амьсгалж болохоор авс байсан гэж хожим Колен хэлж байжээ. Тэд охины нүдэн дээр үргэлж секс хийдэг байсан бөгөөд зарим үед охиныг өөрсдийнхөө гаж хүслийг дарах үүднээс хийж буй зүйлдээ татан оруулах гэж хичээдэг байсан нь хохирогч охины цагдаа нарт өгсөн ярилцлагаас тодорхой болсон байна..

Түүний хэлж байгаагаар гэмт этгээдүүдийн гэрт түүнээс гадна 3-4 охин хулгайлагдаж, Колен шиг авсан дотор байдаг байсан гэжээ. Түүнийг хулгайлсан хосууд сэтгэцийн өвчтэй байсан нь охиныг гэмт этгээдүүдийн гэрээс хөнгөхөн мултрах боломжийг олгосон байна. Жэнис болон Камерон нар өөрсдийгөө хаан, хатан хэмээн өргөмжилдөг байсан бөгөөд нэг өдөр охиныг гэртээ харьж болно гэж хэлжээ. Харин үүнийг сонссон Колен үг дуугүй тэдний гэрийг орхин гарсан бөгөөд тэд "Манай хаант улсад хүрэлцэн ирсэнд баярлалаа" гэж хэлсэн байна. Колен мэдээж хэрэг цагдаад мэдэгдсэн бөгөөд гэмт этгээдүүд бүх насаараа шоронд хоригдохоор болсон байна.

Колен Стэн (Coleen Stan) - 7 жил

8 Стивен Стэйнер (Steven Stayner), Тимми Уайт (Timmy White) - 7 жил

Стивен хүүг 7 настай байхад нь буюу 1972.12.04-ний өдөр Кеннет Парнелл гэх этгээд хулгайлж, 14 нас хүртэл нь өөр дээрээ өсгөжээ. Гэмт этгээдийнд өнгөрүүлсэн эхний шөнө түүний хувьд хамгийн жаргалтай байсан мөч гэж хэлж болох бөгөөд үлдсэн бүхий л хугацаанд хүүг бэлгийн дарамтанд оруулж, элдэв янзын этгээд хачин зүйлс хийлгэдэг байсан байна. Гэмт этгээд болон Стивен нарын дундаас хүү гарсан бөгөөд тэд хүүхдээ Деннис Грегори Парнелл (Denis Gregory Parnell) хэмээн нэрлэжээ. Насанд хүрээгүй хүүг хүүхдийн эцэг болно гэж хэн санах билээ. 1980.03.01-ний өдөр Стивен хүүгээ авч, гэмт этгээдийн гэрээс зугтаасан бөгөөд 2003 онд Парнелл хүүгээ авах гэж Стивенд 500 доллар санал болгож байжээ. Харин Парнелл насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татаж, тэр бүү хэл хүүхэдтэй болсон гэж үзэж, 25 жилийн хорих ялыг түүнд ноогдуулсан байна.

Стивен Стэйнер (Steven Stayner), Тимми Уайт (Timmy White) - 7 жил

7 Наташа Кампуш (Natascha Kampusch) - 8 жил

1998.03.02-ны өдөр Наташа охин дөнгөж 10 настай байсан бөгөөд Уолфгэнг Пирклопил (Wolfgang Pirklopil) гэх этгээдэд хулгайлагдаж, бүтэн 8 жилийн турш ор сураггүй алга болсон байна. Кампуш түүнийг охин шиг ээ хайрлаж, энхрийлэн өсгөж байсан хэдий ч, түүнийг хэд хэдэн удаа бэлгийн дарамтанд оруулж байжээ. Охиныг гэрийнхээ хамгийн жижиг өрөөнд амьдруулдаг байснаас гадна түүнийг хоол хүнс, хувцас хунараар хангадаг байв. Нэг өдөр гэмт этгээд гэртээ утсаа үлдээж, машинаа угаахаар гадагш гарсан бөгөөд энэ үед охин сэргэлэн зан гаргаж, түүний утсаар цагдаа руу залгаж, нөхцөл байдлыг хэлсэн байна. Харин цагдаа нарыг ирэх үед Кампуш юу болоод байгааг гадарласан бөгөөд аль хэдийн хэргийн газраас зугтаж амжжээ.

Наташа Кампуш (Natascha Kampusch) - 8 жил

6 Фүсако Кано (Fusako Kano) - 9 жил

Тэртээх 1990.11.13-ний өдөр 9 настай Япон охин гэрээсээ ор сураггүй алга болсон бөгөөд түүнийг Нобүюүки Сато (Nobuyuki Sato) гэх этгээд хулгайлж, гэрийнхээ шатны доор амьдруулдаг байсан гэж хэн мэдэх билээ. Сато охиныг эхний хэдэн сарын турш сайтар хүлж, нэлээн хэдэн удаа зодсон бөгөөд дараагийн сараас эхлэн хүчиндэж, бэлгийн дарамтанд оруулж эхэлсэн байна. Сато гэртээ нас өндөр болсон, хэвтэрт орсон ээжтэйгээ амьдардаг байсан бөгөөд Кано охиныг харгис эрийн гэрээс зугтаахад түүний ээж нь тус болжээ. Хэдийгээр орноосоо өндийж, босч чадахгүй байсан хэдий ч, эмгэн гэрт нь юу болоод байгааг гадарладаг байсан бөгөөд нэг өдөр хүүгээсээ нууцаар цагдаа руу залгаж, болсон явдлыг хэлсэн байна. Ийнхүү охин аврагдаж, харин эмгэний хүү болох Сато 14 жилийг шоронд хоригдох ялаар шийтгүүлж байжээ.

Фүсако Кано (Fusako Kano) - 9 жил

5 Танья Николь Кэч (Tanya Nicole Kach) - 10 жил

Танья охин өөрийг нь хулгайлсан гэмт этгээд болох Томас Хөүз (Thomas Hose) гэгч этгээдтэй Корнелл (Cornell)-ийн их сургуульд суралцаж байхдаа танилцсан бөгөөд тэр үед охин 13 настай байсан бол гэмт этгээд 37 настай байжээ. Охин түүнийг эхэндээ сургуульд ирсэн шинэ багш гэж бодсон хэдий ч, тэрээр яг үнэндээ охиныг эртнээс судалж, араас нь тагнаж байгаад хулгайлах гэж байсан гэмт этгээд байсан бөгөөд Томасын хүсэл биелж, охиныг хулгайлсан байна. Хувцасны шкафан дотор охиныг хүлж хийгээд, ямар нэгэн байдлаар дуу чимээ гаргах юм уу, аль эсвэл цагдаад мэдэгдэх гэж оролдох юм бол гэр бүлийнхнийг чинь ална гэж сүрдүүлдэг байжээ. Охин энэ янзаар 10 жилийн турш шкафанд айдастайгаа эвлэрч амьдарсан бөгөөд нэг өдөр түүнийг цагдаа нар ирж сулласан байна. Гэмт этгээд өөрөө хэргээ хүлээж, цагдаа нар дээр очсон бөгөөд үүнийхээ хариуд 10 жилийг шоронд өнгөрүүлэхэр болжээ.

Танья Николь Кэч (Tanya Nicole Kach) - 10 жил

4 Мичелл Найт (Michelle Knight), Аманда Берри (Amanda Berry), Гина ДеХесүс (Gina DeJesus) - 11 жил

Энэхүү гурван бүсгүйг гурвууланг нь Ариел Кастро (Ariel Castro) гэх этгээд хулгайлж байсан бөгөөд 21 настай Найтыг 2002.04.23, 17 настай Берриг 2003.04.21, 14 настай Гинаг 2004.04.02-ны өдөр тус тус хулгайлж байжээ. Тэднийг хоосон харанхуй өрөөнд гаднаас нь цоожилж, хорьдог байснаас гадна олон удаа бэлгийн дарамтанд оруулж, хүчирхийлдэг байжээ. Харин тэдний аз болоход 2013.05.06-ны өдөр Кастро гэрээ орхиж явсан бөгөөд энэ үед охидууд түүний гэрээс зугтаж чаджээ. Амьдарлынхаа туршид нийт 937 хүнийг зэрлэгээр хүчиндэж, тамлан зовоож байсан гэж Кастрог үзэж, бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн байна. 

Мичелл Найт (Michelle Knight), Аманда Берри (Amanda Berry), Гина ДеХесүс (Gina DeJesus) - 11 жил

3 Жэйси Дюгард (Jaycee Dugard) - 18 жил

1991.06.10-нд Жэйси охин 11 настай байхдаа Филлип (Phillip) болон Нэнси Гарридо (Nancy Garrido) гэсэн этгээдүүд хулгайлагдсан бөгөөд охиныг гэмт этгээдүүд хулгайлж байх үед түүний хойд эцэг юу болоод байгааг харсан хэдий ч, охиныг тэдний гарт зүгээр л харж, зогсож байгаад өгч явуулжээ. Үүнээс болж, охин бүхэл бүтэн 18 жил ор сураггүй байж байгаад, 2009 онд гэнэт гарч ирсэн байна. Охиныг гэмт этгээдүүд ихэвчлэн гавтай байлгадаг байсан бөгөөд өдөр бүр бэлгийн дарамтанд оруулдаг байснаас гадна хүн амьдрахын аргагүй газар амьдруулдаг байв. Харин хэдэн сар өнгөрсний дараа охиныг гавлахаа больж, тэр ч байтугай орон дээр унтуулдаг болжээ. Гэтэл  гэмт этгээдүүдийн нэг болох Нэнси гадуур гарч, хэсэг нөхөдтэйгөө шоудаж байх үедээ хар тамхи хэтрүүлэн хэрэглэж, цагдаа нарт баригдсан байна. Энэ явдал нь охины хувьд нааштайгаар эргэж, гэрт нь нэгжлэг хийхээр ирсэн цагдаа нар охиныг олжээ. 

Жэйси Дюгард (Jaycee Dugard) - 18 жил

2 Карлина Уайт (Carlina White) - 23 жил

Нью-Йорк хотын төрөх эмнэлгээс хулгайлагдсан охины хувь тавилан түүнтэй огтхон ч хамааралгүй нэгэн болох Энн Петтуэй (Ann Pettway) гэгчийн гарт орсон байна. Гэмт этгээд сувилагчийн хувцас өмсөн эмнэлэг рүү нэвтэрсэн бөгөөд улмаар бяцхан охиныг хулгайлжээ. Энн охиныг өөрийн нэр дээрээ бүртгүүлж, түүнд Нейдра Нэнс (Nejdra Nance) гэх нэрийг өгсөн бөгөөд харамсалтай нь цаг хугацаа өнгөрөхийн хэрээр охин ухаан сууж, нэг мэдэхэд Эннийг өөрийнх нь төрсөн эх биш гэдгийг олж мэдсэн байна. "DNA"-ээ тодорхойлуулсан охин шинжилгээний хариу гармагц шууд цагдаад мэдэгдсэн бөгөөд Энн 12 жилийг шоронд өнгөрүүлэхээр болсон байна.

Карлина Уайт (Carlina White) - 23 жил

1 Элизабет Фритцл (Elizabeth Fritzl) - 24 жил

1984.08.29-ний өдөр Элизабетыг түүний аав болох Жозеф (Joseph) гэрийнхээ хаалганы гадна тусламж хэрэгтэй байна гэж хэлээд дуудсан бөгөөд охиныг гараад ирмэгц Жозеф түүнийг араас нь цохиж, үл мэдэх газар руу авч явсан бөгөөд тэнд охин бүтэн 24 жилийн турш зовлондоо тарчлан амьдарсан байна. Жозеф түүнд хүчээр насанд хүрэгчдэд зориулсан кино үзүүлдэг байсан бөгөөд кинон дээр гарч байгаа хэсгүүдийг хамтдаа хийж үзэхийг охиноос шаардаж, охиныг дөнгөж 11 настай байхаас нь эхэлж, бэлгийн дарамтанд оруулжээ. Үүнээс болж, охин ааваасаа 7 хүүхэдтэй болсон бөгөөд дөрөв нь хорвоод мэндлэлгүй бурхан болсон байна. Харин гурав нь хорвоод мэндэлсэн бөгөөд охины хувьд 9 сартай, 10 сартай, 15 сартай гурван хүүхэдтэй ажээ. Охины аав цагдаа нарт өөрөө очиж, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд 15 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байна.

Элизабет Фритцл (Elizabeth Fritzl) - 24 жил

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()