1
Хөөс гаргах шингэнийг сандлын хөлд бэхлэх
Ингэснээр хүүхэд сандал дээрээ томоотой суугаад, нэг гараараа хөөс гаргагчаа барьж үлээн, нөгөө гараараа үүссэн бөмбөлөгийг хагалах болно.
2
Зайрмаг урсахаас сэргийлэх
Хүүхдүүд аливаа зүйлсийг үргэлж өөрсдөө хийх дуртай байдаг. Хэрвээ бяцхан хүүхэд тань зайрмагаа өөрөө барьж идэхийг хүсвэл, та аяган бялууны цаасан суурийг ишинд нь хийж өгөөрэй. Ингээд л хувцсаа бохирдуулахгүйгээр зайрмагаа өөрөө идэх юм.
3
Цаг төлөвлөх
Тухайн цагт хийх ёстой зүйлсийг нь өнгө ялган будаад, цагаа ч гэсэн тухайн өнгөөр будаж өгөөрэй. Хүүхэд тань одоо бүхнийг төлөвлөж чаддаг боллоо.
4
Гэрээ цэвэрлэнгээ тоглоно
Гэрийн ажлыг ч гэсэн хөгжилтэйгээр хийж болно шүү дээ... Энэ нь зөвхөн эцэг эхчүүдийн ур ухаанаас л шаардах юм.
5
Түлхүүрнүүдээ хооронд нь холихгүйн тулд:
Хүүхэд тань олон түлхүүрэнд будилахаас сэргийлж, өнгийн лакаар будаж өгөөрэй. Ингэснээр тэд ахин будилахгүй шүү дээ.
6
Гутлаа солбиж өмсөх
Хэрвээ бяцхан үр тань гутлаа сольбож өмсөөд байвал дуртай үлгэрийн баатрыг нь гутлан дотор нь наагаад өгчих...
7
Үзэг зөв барих
Үзгийг зөв бариулж сургахын тулд ийнхүү багахан цаасыг гарт нь атгуулах хэрэгтэй.
8
Хаалганы түгжээ
Хүүхэд өрөөнд түгжигдэж хоцрохоос сэргийлж ийнхүү шархны лент, туузан наалтаар түгжээ хэсгийг нааж өгөөрэй.
9
Ариун цэврийн цаас хэрэглэх
Хүүхдүүд ариун цэврийн цаасыг хэт их авах нь бий. Тиймээс та ханандаа хэмжээг нь тогтоож өгөөрэй.
10
Шүдээ 2 минут угаах
Хүүхэд тань шүдээ хэт хурдан угаагаад байвал та угаалгын өрөөндөө 2 минутын хугацаатай элсэн цагийг байрлуулж өгөөрэй.
11
Дэлгүүрт төөрөхгүйн тулд:
Энгэрийн зүүлт, бугуйвч, эсвэл гаран дээр нь утасны дугаараа бичиж өгөөрэй. Ингэснээр хүүхэд төөрвөл элдэв асуудалд өртөхгүй юм.
12
Машинаа олох
Дэлгүүрийн гадаа байрлуулсан олон машинд төөрч, таны машиныг олохгүй байвал машиндаа содон зүйлсийг нааж, өгөх хэрэгтэй. Ингэснээр хүүхэд машинаа хялбархан танина шүү дээ.