Дэлхийд хамгийн хорт бодис ихтэй 10 улс

Техник технологийн дэвшил өдөр ирэх бүр шинэ түвшинд очиж байгаа нь гайхалтай хэрэг боловч эргээд хүрээлэн буй орчин, байгаль, хүн төрөлхтөнд заналхийлж байгаа нь харамсалтай. Цөмийн зэвсэг, химийн бодисууд дэлхий нийтээр тархаж, байгаль дэлхийг үгүй хийх гол хүчин зүйл болж байгаа төдийгүй цаашлаад шинээр төрж байгаа бяцхан үрсийн сэтгэц, бойжилтонд муугаар нөлөөлж, элдэв гажигтай хүүхдүүд мэндэлсээр байгаа билээ. Ингээд уншигчиддаа зориулан дэлхийн хамгийн их бохирдол, хортойд тооцогдож байгаа газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Дэлхийд хамгийн хорт бодис ихтэй 10 улс

10 Агбогблошие (Agbogbloshie), Гана

Гана улсын уг хотод цахилгаан барааны хог хаягдал их хэмжээгээр байх бөгөөд тус улсын иргэд АНУ-ын иргэдээс 45 дахин илүү өвчин тусах магадлалтай болохыг шинжээчид тогтоосон байна. Түүнээс гадна 250.000 ард иргэд хог хаягдалтай маш ойр амьдарч байгаа нь харангын дохио дохиж байгаа гэлтэй. 

Агбогблошие (Agbogbloshie), Гана

9 Норилск, ОХУ

1935 оноос хойш Норилск хот нь цагаачдын олноороо нутаглан амьдрах болсон газар бөгөөд металаар хийгдсэн эд ангиудын хог хаягдал ихтэй газруудын нэг юм. Ойролцоогоор 500 тонн никель, 2 сая тонн хүхрийн хаягдал байгаа гэсэн тоо баримт хүртэл байдаг байна. Хамгийн харамсалтай нь уг бохирдлоос болж, ОХУ-д олон хүн уушгины хорт хавдраар амь насаа алдахад хүрээд байгаа юм.

Норилск, ОХУ

8 Делта гол, Нигер

Нигер улс нь нэг жилд ойролцоогоор 2 сая гаруй торх тос олборлодог бөгөөд 240.000 ширхэг торхыг Делта гол руу цутгаж байгаа нь 7000 төрлийн өвчин үүсгэх үндэс болж байгаа ажээ. Түүгээр  ч зогсохгүй Нигер улсын хүн амын тоо уг голын бохирдлоос болж буурах хандлагатай байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд төрөл бүрийн өвчнөөр өвчлөх өсвөр насны хүүхдүүдийн тоо 24%-аар нэмэгдсэн байна.

Делта гол, Нигер

7 Матанза Риачуело (Matanza Riachuelo), Аргентин

Аргентин улсад үйл ажиллагаагаа явуулдаг ойролцоогоор 15.000 компани бүх хог хаягдлаа Матанза Риачуело хотод авчран хаядаг бөгөөд уг хог хаягдлаас болж хотоор урсах гол нүд хальтирмаар болсон ажээ. Түүнээс гадна уг голын ойролцоо 20.000 хүн амьдардаг гэсэн судалгаа байдаг бөгөөд эдгээр хүмүүс дотор төрөл бүрийн өвчин болон хорт хавдраар амь насаа алдаж байгаа хүмүүсийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа аж.

Матанза Риачуело (Matanza Riachuelo), Аргентин

6 Хазарибаг (Hazaribagh), Бангладеш

Бангладешийн нийслэл Дака хотод орших энэхүү голын бохирдол өнөөдрийн байдлаар 95% болтлоо өссөн гэх аймшигтай үзүүлэлт гарсан байна. Уг голын бохирдлоос үүдэлтэй олон төрлийн өвчин үүсэх болсон бөгөөд тэр дундаас арьсны өвчлөлөөр нас барж байгаа хүмүүсийн тоо хэдэн зуугаар тоологдож байгаа юм. Түүнчлэн сүүлийн жилүүдэд Дака хот руу ирж буй жуулчдын тоо ч гэсэн буурсан байна.

Хазарибаг (Hazaribagh), Бангладеш

5 “Citarum” голын сав газар, Индонез

“Citarum” голын сав газар нь Индонез улсын хамгийн бохирдолтой хэсэг юм. Тус  хэсэгт хөнгөн цагаан, төмөр, манган зэрэг хорт металлууд их хэмжээгээр  тархсан байх бөгөөд энэ нь гол ус, ан амьтны эрүүл мэндэд заналхийлж буй хэрэг юм. Хог хаягдал, муу муухай бүхний үүр уурхай болсон тус газар, гол усыг цэвэрлэж, эрүүл ахуйн шаардлага хангасан болгохын тулд Индонез улсын засгийн газраас 500 сая доллар төсөвлөж өгсөн байдаг.

“Citarum” голын сав газар, Индонез

4 Дзержинск хот, ОХУ

Тус хотод 300,000 тонн химийн хаягдал, хорт бодисууд оршин байдаг юм. Мөн 2007 онд Геннисийн номонд "Хамгийн хорт бодис ихтэй хот" хэмээн тэмдэглэгдсэн төдийгүй энэ нь хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, хорт хавдраар өвчлөх гол үүсвэр нь болж өгдөг. 

Дзержинск хот, ОХУ

3 Чернобыл, Украйн

1986 онд цөмийн дэлбэрэлтээс хойш хүн суурьшихаа больж “сүнстэй хот” хэмээн нэрлэгдэх болсон билээ. Энд тэндгүй нурсан балгас, эл хуль оргих гудамж талбай, хог хаягдлаар дүүрэн бөгөөд цацраг хорт бодис бүр мөсөн устаж дуусаагүй хэмээдэг. 

Чернобыл, Украйн

2 Фукушима Дайчи, Япон

Маш аймшигтай газар хөдлөлтийн улмаас цөмийн дэлбэрэлт болж, тус газар тэр чигтээ химийн хорт бодист булагдсан юм. Энэ нь эрүүл мэндэд маш хортой төдийгүй ойр орчмын хүн, амьтанд сөргөөр нөлөөлж, хорт хавдар тусгах аюултай билээ. Дэлбэрэлт болсон газар орчмоор хүн амьдрахыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хориглосон байдаг юм. 

Фукушима Дайчи, Япон

1 Карачай нуур, ОХУ

Карачай нуур нь зөвхөн Орос улсад бус дэлхийд хамгийн бохирдол ихтэй, аюултай газраар нэрлэгддэг байна. Нуурын ойролцоо цөмийн станц байх бөгөөд тэндээс хорт химийн бодис ялгарч, нуур руу цутгадаг аж. Энэ нь шинээр төрсөн хүүхдийн сэтгэцэд нөлөөлж, ургийн гажигтай болгох магадлал өндөр хэмээгддэг билээ. 

Карачай нуур, ОХУ

Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй

~ Хятадууд цэвэр агаар худалдаж авч эхэллээ ~

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()