1
Мөгөөрсөн хоолойн мэс засал- 205,000 доллар
Мэс заслын эмч нар өвчтөний мөгөөрсөн хоолойд хагалгаа хийж, амьсгалах боломжыг нээх үүднээс шинэ урсгалыг бий болгодог. Ингэхдээ мөгөөрсөн хоолойд нүх гаргаж, пластик гуурсуур суулгаж өгдөг байна. Энэ нь маш хүнд хагалгаа бөгөөд нарийн ажиллагаа ихтэй тул 205,000 долларын үнэ хүрдэг юм. Мэс засал амжилттай явагдаж дууссаны дараа өвчтөн эмнэлэгт хэвтэж, курс эмчилгээ хийлгэнэ.
2
Бөөр шилжүүлэн суулгах- 262,900 доллар
Энэхүү хагалгаа нь маш эрсдэлтэй, өндөр ур чадвар шаардсан ажилбар юм. Өвчтөн мэс засалд орохоосоо өмнө өөрт тохирох донорыг олох хэрэгтэй бөгөөд бэлтгэл хангах гэхчлэн багагүй мөнгө зарцуулна. Харин мэс засал амжилттай болсны дараа өвчтөн насан туршдаа үнэтэй эм тариаг тогтмол хэрэглэх ёстой болдог юм.
3
Нойр булчирхай шилжүүлэн суулгах- 289,400 доллар
Нойр булчирхай шилжүүлэн суулгах мэс засал нь түүний анатомын байрлал, физиологи үйл ажиллагаа, ялгаруулж буй олон тооны шүүрэл болон иммуносупрессив, мэс заслын техникийн зарим асуудлаас болоод клиникт хэрэгжитлээ нэлээн хугацаа шаардсан байдаг. Орчин үед энэхүү саад бэрхшээлүүдийг гэтлэн давж, клиникт өөрийн тогтвортой байр сууриа олж, итгэлтэйгээр цааш хөгжиж байна. Ихэнх хүмүүс нойр булчирхайн хорт хавдраас үүдэн шилжүүлэн суулгах мэс засал хйилгэдэг юм. Мэс засал дууссаны дараа эмнэлэгт удаан хугацааны турш хэвтэн эмчлүүлэх ёстой байдаг.
4
Цээжний хөндий нээх мэс ажилбар- 324,000 доллар
Тус мэс заслаас болж маш олон хүн алтан амиараа хохирч байсан юм. Цээжийг нээж, вейн болон артерийн судасны бөглөрөлийг гаргаж, хэвийн байдалд шилжүүлэх ажилбар юм. Энэ нь амьд үлдэх магадлал 50 хувьтай бөгөөд ажиллагаа ихтэй, эрсдэл өндөртэй мэс засалд тооцогддог. Хагалгаа амжилттай болсон тохиолдолд өвчтөн насан туршдаа эмчийн хяналтанд байж, эм, тариа хийлгэх болно.
5
Элэг шилжүүлэн суулгах- 577,100 доллар
Элэгний дутагдал, хатуурал, хавдар, В вирус зэргээс үүдэж, өвчтнүүд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэдэг. Энэ нь нэлээдгүй өндөр үнэтэй байдаг төдийгүй мэс заслын дараа маш олон төрлийн эм бэлдмэл, тариаг тогтмол хийлгэж, гам барих шаардлагатай. Манай улсад энэхүү мэс заслыг амжилттай хийх болсон бөгөөд үнийн тухайд 80 гаруй сая төгрөг болдог юм.
6
Ясны чөмөг шилжүүлэн суулгах- 676,800 доллар
Ясны чөмөг шилжүүлэн суулгах нь маш ховор хийгддэг мэс засал төдийгүй ухаан балартам өндөр үнэтэй байх аж. Тиймдээ ч хагалгааны дараах бүх зардлыг эмнэлгээс хариуцаж, эрүүл энх болгож өгөх тал дээр анхаарлаа хандуулдаг байна. Энэхүү мэс засал нь улс орон бүрт хийгдээд байдаггүй ч манай улсад хийгдэж байгаа нь талархууштай хэрэг билээ.
7
Уушиг шилжүүлэн суулгах- 797,200 доллар
Уушигний хорт хавдар нь ихэвчлэн тамхинаас үүдэлтэй байдаг. Энэ нь цаашлаад үхэлд хүргэх аюултай тул яаралтай шилжүүлэн суулгах мэс заслыг хийлгэх хэрэгтэй болдог юм. Харин Америк улсад энэ нь маш өндөр үнэтэй бөгөөд хагалгааны өмнөх бэлтгэл, донор эрхтэн, хагалгааны дараах асаргаа, сувилгаа, эм тариа гээд бүх зүйлс нь нийлээд 797,200 доллар хүрдэг байна.
8
Зүрх шилжүүлэн суулгах- 997,000 доллар
Энэ нь хамгийн эрсдэл өндөртэй мэс засал юм. Зүрхний өвчлөл, хорт хавдар нь шууд үхэлд хүргэх аюулт өвчин тул зүрх шилжүүлэн суулгахаас өөр аргагүйд хүрдэг. Харин чанарын өндөр түвшин, аюулгүй байдлыг амлаж, АНУ-д 2 тэрбум гаруй төгрөгөөр мэс заслыг хийж гүйцэтгэдэг юм. Мэс засал амжилттай болж өндөрлөсний дараа 15 жилийн турш эмчийн хяналтанд байх хэрэгтэй аж.
9
Зүрх- уушиг шилжүүлэх- 1,148,400 доллар
Энэхүү мэс засал нь маш ховор хийгддэг бөгөөд жилд ердөө 100 гаруй өвчтөн хагалгаанд ордог байна. Хамгийн гол нь донор олох нь асуудал болдог төдийгүй тус мэс засал нь 24-ээс дээш цаг үргэлжилдэг юм. Үүнээс гадна өвчтөн 55 наснаас хэтрээгүй байх шаардлагатай.
10
Гэдэс дотор шилжүүлэн суулгах- 1,206,000 доллар
Гэдэс дотор нь хүний бие дэх хамгийн урт эрхтэн бөгөөд хамгийн сүүлийн үеийн технологийн тусламжтайгаар шилжүүлэн суулгах боломжтой. Америкийн хамгийн өндөр үнээр хийгдэх энэхүү хагалгаа нь 12 цагийн турш үргэлжилдэг байх юм.