1
Хэрвээ хэн нэгэн тань шиг сэтгэдэг, тухайн хүний амьдралын хэв маяг, үзэл баримтлал, сонирхол, хобби, тэр ч бүү хэл дуртай дуу, кино нь хүртэл адилхан байвал бие биендээ дурлах магадлал 90 хувьтай байдаг байна.
2
Хүний 5 мэдэрхүйгээс үнэрлэх эрхтэн хамгийн мэдрэг нь гэгддэг. Эмэгтэйчүүд дунд явуулсан судалгаагаар эрчүүдээс өөрсдийнх нь “эр хүний үнэр” үнэртэж байвал сайхан байдаг гэнэ. Мөн тестостерон буюу дурлалын даавар илүүтэй ялгардаг байна. Гэхдээ энэ нь ямар нэгэн бохир үнэр биш, харин өөрийнх нь биеийн үнэр байдаг аж.
3
Биеийн хэл бол бидний өөрсдөө ч анзаардаггүй чухал зүйлсийг илэрхийлж байдаг. Тухайлбал бид таалагддаг хүнтэйгээ ярилцахдаа цэх зогсож, яриа өрнүүлэхдээ, эсвэл ямар нэг зүйл тайлбарлахдаа гараа ашиглаж, хөдөлгөж байдаг байна. Харин өөрт таалагддаггүй хүнтэйгээ ярихдаа харцаа тэр хүн дээр биш, өөр зүйл дээр тогтоож, гараа халаасандаа хийдэг ажээ. Тэгэхээр та хэн нэгэнд гүнзгий сэтгэгдэл төрүүлэхийг хүсвэл тухайн хүндээ ойрхон зогсож, биед нь бага зэрэг хүрч ч болно. Мөн нүд рүү нь харж ярьж байгаарай. Хэрвээ нүд рүү нь харахад хэцүү байвал 2 нүдний голын цэг рүү нь харж болно.
4
Нүд нүдээ харсан 2 хором эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд гүнзгий дотно сэтгэгдэл төрүүлдгийг сэтгэл зүйч Joan Kellerman баталсан байна. Тэгэхээр нүд гэдэг хамгийн чухал эрхтэн байгаа биз?
5
Болзооны үеэр хүйтэн ундаанаас илүү халуун зүйл уусан хүмүүсийн харилцаа илүү дотносдгийг сэтгэлзүйчид тогтоосон байна. Хэрвээ та болзооныхоо үеэр мөстэй цай, эсвэл мөхөөлдөс захиалдаг бол халуун кофе болон халуун цай захиалж байгаарай.
6
Хэрвээ та нохойтой бол энэ нь эсрэг хүйстнээ өөртөө татах бас нэгэн давуу тал юм. Нохой тэжээдэг хүн энэрэнгүй, хүнийг чин сэтгэлээсээ хайрладаг хүмүүс байдаг гэнэ. Нохойтой эрчүүдэд эмэгтэйчүүд үнэхээр талтай байдаг нь олонтаа. Ядаж л та хоёрт хөгжилтэй ярианууд нэмэгдэнэ шүү дээ.
7
Манай ард түмэн эртнээс “Хувцсаар нь угтаж ухаанаар нь үдэх” хэмээх гайхалтай хэлцийг хэрэглэж ирсэн. Хувцасны зохицол гэдэг тухайн хүний мэдрэмж, бүр цаашлаад зан чанарыг нь ч хүртэл доторхойлох нь бий. Эрэгтэй хүмүүс ихэнхдээ эмэгтэйчүүдийн даруу төлөв, эмэгтэйлэг хувцаслалтанд дуртай байдаг бол, бүсгүйчүүд эрчүүдийн цэвэр цэмцгэр, зохицол сайтай, классик хувцаслалтыг илүү таашаадаг байна.
8
Хэрвээ та ямар нэгэн хөгжмийн зэмсгийг мэргэжлийн түвшинд биш гэхэд сонирхогчийн хэмжээнд тоглочихдог бол үнэхээр том давуу талтай гэсэн үг. Хөгжим бол амьдралын дарс, хүний сэтгэл зүрхэнд хүрэх гүүр билээ. Таалагддаг бүсгүйдээ эсвэл залуудаа эгшиг аялгуу нь үл мартагдах уянгалаг ая тоглож өгөхөд тэдний сэтгэл маш ихээр хөдлөх нь дамжиггүй.
9
Улаан хувцас өмссөн хүн бусдын нүдэнд илүү их өртдөг. Хар даашинз өмссөн, улаан даашинз өмссөн 2 эмэгтэйн улаан даашинзтайг нь эрчүүд илүү их хардаг байна. Улаан өнгө бол хайр дурлал, хүсэл тачаалын өнгө гэгддэг нь оргүй үг ч биш бололтой .
10
Үс сайхан бол зүс сайхан гэдэг дээ. Та хэрвээ нүүрнийхээ онцлогт тохирсон үс засалттай бол гадаад төрхөө 50 хувиар дээшлүүлчихлээ л гэсэн үг. Том нүүртэй бүсгүйчүүдэд урт хэрнээ бага зэрэг долгионтой үс илүү сайхан харагдана. Харин жижиг нүүртэй бүсгүйчүүдийг буржгар үс илүү жижигхэн нүүртэй харагдуулдаг учир, энэ төрлийн үс засалтаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Эрчүүдийн хувьд гэвэл үсээ хэт их багасгах, мөн хэт их гель түрхэх нь зохимжгүй байдаг байна.