1
Эрдэнэ шиш, шагшуурга, өглөөний хоол
Хэрвээ та илүүдэл жингүй, эрүүл амьдрахыг хүсвэл энэ төрлийн хүнснээс татгалзах хэрэгтэй. Учир нь ийм төрлийн боловсруулсан хүнсэнд 37 гр орчим элсэн чихэр (энэ нь ойролцоогоор 7 халбага элсэн чихэр болно) ордог байна.
2
Иогуртан тараг
Бид бага насны хүүхдүүддээ иогуртан таргийг авч өгдөг. Тус бүтээгдэхүүнийг хүүхдийн эрүүл мэндэд сайтай хэмээн эндүүрдэг. Гэвч энэ нь тэр чигээрээ элсэн чихэр бөгөөд байгалийн таргийг бодоход түүнд агуулагдах кальци, амин дэмийн найрлага багатай, элдэв химийн бодисыг агуулсан байдаг аж.
3
Шоколат
Шоколат нь ямар ч нөхцөлд сахарын өндөр агууламжтай, тохирох хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэсэн нөхцөлд эрүүл мэндэд асар хөнөөлтэй болохыг бид хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэх бизээ. Гэвч тус бүтээгдэхүүнд агуулагдах сахарын хэмжээ нь зарим иогуртан тарагтай ижил байна. Мөн цэвэр шоколатанд агуулагдах найрлага нь тархи толгой сэргээх, зүрх судасны үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх давуу талтай. Гэвч хэмжээг нь тааруулахгүй бол шүд өвтгөх, илүүдэл жин нэмэх, олон төрлийн өвчлөлийг үүсгэх болно.
4
Кока Кола
Нэг лааз кока кола нь 0.33 литр хэмжээтэй бөгөөд түүнд агуулагдах сахарын хэмжээ нь 7 халбага байдаг аж. Иймд тус бүтээгдэхүүн нь таныг таргалуулах гол хүчин зүйлсийн нэг юм. АНУ-ын ард иргэдийн илүүдэл жинтэй байдаг нь түргэн хоол, кола ундаатай салшгүй холбоотой билээ. Гэвч хүнд хоол идэх, ходоод гэдэс эвгүйрхсэн үед нэг аяга кола уухыг эмч нар зөвлөдөг байна.
5
Үрлэн чихэр
Өнгө өнгийн амтлаг үрлэн чихрийн 45 гр тутамд ойролцоогоор 6 халбага элсэн чихэр агуулагддаг. Энэ нь 472 ккал илчлэгтэй гэсэн үг юм. Иймд та тус төрлийн бүтээгдэхүүнээс аль болох хол байх хэрэгтэй юм.
6
Шоколатны крем
Бид бүхний өдөр тутамдаа идэх дуртай амтлаг шоколатны кремны 21 гр тутамд 2 халбага элсэн чихэр агуулагддаг байна. Энэ нь ойролцоогоор 200 ккал жинг нэмдэг ажээ. Энэхүү бүтээгдэхүүны 70 хувийг элсэн чихэр, дал модны самарны тос, какоа, сүүний нунтаг зэрэг өндөр илчлэг бүхий найрлагууд эзлэдэг байна.
7
Кофе
Аяга кофенд ойролцоогоор 10 гр элсэн чихэр, 70 ккал илчлэг агуулагддаг. Бид хэдийгээр үүнийг ажлын алжаал стресс ядаргаа бууруулах, нойроо сэргээх үүднээс хэрэглэдэг ч тогтмол ихээр хэрэглэх нь чихрийн өвчин, зүрх судасны үйл ажиллагааг ноцтой гэмтээх эх үүсвэр болж байдаг.
8
Энергийн ундаа
Тус бүтээгдэхүүнд ойролцоогоор 27 гр орчим элсэн чихэр агуулагддаг бөгөөд сахарын агууламж өндөртэй бүтээгдэхүүнд тооцогддог. Мөн энэ төрлийн энергийн ундааг ихээр уух нь зүрхэнд ачаалал учруулж, хэвийн ажиллагааг алдагдуулан, ухаан балартахад хүргэдэг байна.
9
Кетчуп
Хоолны амт нэмэр кетчудад элсэн чихэр агуулагддаг болохыг мэдээгүй л биз дээ. Тус бүтээгдэхүүний 100 гр тутамд 20-30 гр элсэн чихэр агуулагддаг байна. Иймд хэрвээ та турахыг зорьж байвал тус бүтээгдэхүүнээс аль болох татгалзах хэрэгтэй юм.
10
Жимний шүүс
Бидний цэвэр жимсний шүүс хэмээн эндүүрэн уудаг жүүсэнд үнэндээ маш их сахар агуулагддаг. Усан үзмийн шүүсэнд ойролцоогоор 58 гр сахар агуулагддаг бол алимны шүүсэнд 39 гр, харин лийрийн шүүсэнд 37 гр элсэн чихэр агуулагддаг байна.