1
Зөв зүйл хийж байна уу? Эсвэл...
Тэдний ихэнх нь ойрд найз нөхдөөрөө гадуур гараагүй учраас өнөөдрийг тэр чигт нь цоглог, эрч хүчтэй, галзуу өнгөрөөхийг хүсэх бөгөөд харин ингэснээр "Зөв зүйл хийж байна уу? Аль эсвэл буруу зүйл хийж байна уу?" гэж заавал ч үгүй бодоход хүрдэг байна. Нэг үдшийг шоудаад өнгөрөөчихвөл маргааш гарах үр дүн, гэр бүлийнхэн, магадгүй найз залуу гэх зэрэг асуудлуудаас болж, шийдвэрээ бодож байж гаргах хэрэгтэй болдог байна. Гэвч тэд ихэнх тохиолдолд найзуудынхаа шийдвэрийг дагаж, нэг үдшийг наргиж, цэнгэж өнгөрөөхөөс татгалздаггүй гэнэ шүү.
2
Халуухан залуу руу харцаа унагах уу? Эсвэл үсээ янзалж, түүний хараанд өртөх үү?
Шөнийн цэнгээний газар өөрийн эрхгүй хараа булаасан, халуухан залуучууд охид, бүсгүйчүүдийн нүдэнд өртөх нь бичигдээгүй хууль гэлтэй. Уулга алдмаар ганган чамин хувцасласан залуутай зөрж өнгөрөхөд түүний брэндийн сүрчигний үнэр өөрийн эрхгүй охид, бүсгүйчүүдийг түүн рүү харц унагахад хүргэдэг байна. Харин ямар ч эмэгтэй хүний хувьд эрчүүдийг түрүүлж хөдлөхийг илүүд үздэг учраас таалагдсан залуудаа хэрхэн сээтэн хаях вэ гэдгээ нууцхан дотроо ичингүйрэн боддог ажээ.
3
Юу захиалах вэ?
Шөнийн цэнгээний газар очсон бол ямар нэгэн зүйл захиалах хэрэгтэй бөгөөд хүмүүс ихэвчлэн согтууруулах ундааны төрлийн зүйл захиалдаг байна. Энэ нь бага зэргийн алкохолын нөлөөлөл нь биеэ сул тавьж, хөгжмийн хэмнэлийг мэдрэхэд бүсгүйчүүдэд маш том тус хүргэдэгтэй холбоотой биз ээ. Гэвч ихэнх эмэгтэйчүүдийн хувьд юу захиалахаа төдийлөн сайн мэддэггүй бөгөөд зарим үед магадгүй танилцсан залуугаараа уух зүйл санал болгуулах гэж хүлээж байдагтай ч холбоотой байж мэдэх юм.
4
Түүнээр уух зүйл авахуулж, хамтдаа чимээгүй газар очихыг хүсч байгаагаа яаж хэлэх вэ?
Дээр дурдсанчлан эмэгтэй хүмүүс эрчүүдийг түрүүлж хөдлөхийг хүлээж байдаг учраас өөрсдөө түрүүлж, таалагдсан залуудаа шөнийн цэнгээний газрыг орхин гарахыг хүсч байгаагаа хэлэх нь юу л бол... Гэвч дотроо битүүхэн ингэж хэлэхийг хүсдэг бөгөөд түүнтэй шөнийн цэнгээний газарт бус, дуу чимээ багатай газар ярилцаж, илүү дотно танилцахыг эрхэмлэдэг байна. Магадгүй заяаныхаа ханьтай учирсан ч юм билүү, хэн мэдлээ...
5
Би хэр их уусан бэ?
Мэдээжийн хэрэг шөнийн цэнгээний газрыг согтууруулах ундаагүйгээр төсөөлөхөд бэрх юм. Хэдий тийм ч гэлээ хэтрүүлэн хэрэглэх нь яавч сайны дохио биш ажээ. Тиймээс эмэгтэйчүүдийн маань хувьд уух зүйлийнхээ хэмжээг тохируулан хэрэглэхийг цаг ямагт чухалчилдаг байна. Магадгүй хэтрүүлэн хэрэглэснээс болж, өөрийгөө удирдах чадвараа алдаж, улмаар хэн нэгэн өөдгүй амьтны хараанд өртөхийг ч үгүйсгэхгүй шүү дээ.
6
Гэр бүлийнхний дуудлага хамаатай гэж үү?
Ганц өдөр найзуудтайгаа эрх дураараа аашилж, хүссэн зүйлээ хийх гэж байхад гэрийхнээс ирэх дуудлага аль хэдийн бүрдээд байсан сайхан уур амьсгалыг үгүй хийх нь бий. Өөрт нь санаа зовж байгаа "Гэр бүлийнхнээ тоолгүй орхих уу? Эсвэл найз нөхдөө гонсойлгож, өөрийнхөө хийхийг хүсч буй зүйлээ болиход хүрэх үү?" гэх хоёр асуултын дунд тээнэгэлзэж, яах эсэхээ шийдэж чадахгүй байх тохиолдол байдаг байна.
7
Миний бүжиглэх байгааг хүмүүс харж байгаа болов уу?
Тэд бага зэрэг дарс, шар айраг зэргийг уусны дараа бүжгийн тайзнаа гарч, өөрийн сайхан төрх, гоолиг биеэ харуулахыг зорьдог. Гэвч энэ нь маш их дарамтыг авчирдаг бөгөөд ингэж хөдөлвөл ямар харагдах бол, би ер нь тэнэг харагдаж байгаа болов уу? Бүжиглэхээ болих уу? Гэхлэн түмэн бодол толгой дотор нь эргэлдэнэ. Сүүлдээ бүжиглэх, зогсох хоёрын голд гацаж, ширээгээ зорих төдийгүй хэдэн хундага хатуу уух юм залгилсны дараа хүч орж, жинхэнэ утгаар бүжгийн тайзыг эзэгнэдэг юм.
8
Түүнтэй дотно танилцмаар байгаагаа яаж хэлэх вэ?
Мэдээж шөнийн цэнгээний газар сайхан муухай, сайн муу маш олон залуус холхилдож, хөгжилдөнө. Эмэгтэй хүн л болсон хойно өөрт таалагдах гайгүй залууг эрж хайж, бүхэл оройн турш нүдээ эргэлдүүлнэ. Харин сэтгэлд нь нийцэх нэгнийг олж харан, хайлан урсах боловч эмэгтэй хүн гэх бардам сэтгэлдээ хөтлөгдөж, яаж ч чадалгүй бодол болсоор хоцорно. Тэд “энэ залуу их дажгүй юм. Намайг өдөхгүй юм байхдаа. Түүнтэй дотно танилцмаар байгаагаа яаж хэлэх вэ?” хэмээн олон зүйлсийг бодох боловч огт хэрэгжүүлж чадахгүй харих болно.
9
Зураг авахуулдаг юм билүү?
Охидын сайн найз бол гар утас, камер байдаг. Тэд өөрийгөө хамаг чадлаараа гоёж, хөөрхөн болгож шөнийн цэнгээний газарт ирсэн тул үүнийгээ утсандаа буулгаж, эргэн дурсахгүй байна гэж үгүй. Охид цаг ямагт зураг авахуулах тухай бодох боловч эргэн тойронд харж суух хүмүүсээс санаа зовж, бодолдоо л хүслээ биелүүлж сууна гээч.
10
Яах гэж өндөр өсгийт өмсөв өө?
Дураараа сайхан бүжиглэх гэж тайзыг зорьж, дуртай дуундаа найгах боловч хөл нь өвдөж, хүнд байдалд оруулна. Угтаа бол өсгийтэй гутал нь тэднийг гоолиг сайхан харагдуулах боловч удаан хугацаагаар өмсөнө гэдэг тамтай л адил. Магадгүй өсгийтэй гутал өмсөж шөнийн цэнгээний газрыг зорьсон эмэгтэй хүн бүр энэхүү бодлыг толгойдоо эргэлдүүлж байсан гэдэгт итгэлтэй байна.
11
Гар утсаа хаана тавилаа байз?
Багахан согтууруулах ундаа ууж, ухаан санаа нь балартах төдийд тэд 5 минут болоод л гар утсаа хайж эхэлдэг. Гэвч тэдний гар утас нь өнөөх л байсан байрандаа байж өрөвдөлтэй нь аргагүй хэвтэж харагдана.
12
Бусад хүмүүст би ямар харагдаж байгаа болоо?
Тэдний хувьд бусдад ямар харагдаж байгаа нь хамгийн чухал. Мэдээж сайхан харагдахыг хүсэхгүй эмэгтэй гэж үгүй бөгөөд хором мөч бүрт өөрийн гадаад төрхөндөө анхаарч, хүмүүс юу гэж бодож, яаж харагдаж байгаа зэрэгт хамаг анхаарлаа төвлөрүүлдэг билээ.