Хүүхдээ сэгсрэх ийм л аюултай

2016-10-07, 15:03
21,860

Бид хүүхдээ уйлахад нь аргадаж байна гээд хүчтэй сэгсэрдэг. Гэвч энэ нь хүүхдийн тархи, мэдрэлийн үйл ажиллагаанд онц ноцтойгоор гэмтэл учруулж, цаашлаад амь насанд нь аюул учруулж байдаг байна. Истон Робинсон хэмээх нэгэн эр, 2 сартай хүүгээ уйлахад нь сэгсэрч унтуулаад, хэсэг хугацааны дараа харахад хүүгийн нүднээс цус гарч, ухаангүй болсон байжээ.

Хүүхдээ сэгсрэх ийм л аюултай

Улмаар хүүг яаралтай түргэн тусламжаар эмнэлэгт авчирахад, түүнээс ердөө 26 минутын дараа зүрх нь зогсжээ. Эмч нар хүүг сэгсрэлтээс үүдэлтэй "тархинд цус харвасан" хэмээх оношийг тавьсан байна.

Хүүг нас барснаас хойш шүүхийн ажилчид хүүгийн эцэг болох Истон Робинсон (Easton Robinson)-ийг хүүхдийн биед санаатайгаар гэмтэл учруулж, цаашлаад амь насанд нь хүрсэн хэмээн үзэж байна. Учир нь нялх хүүхдийг хүчтэй сэгсэрсэн нь түүнийг шууд үхэлд хүргэсэнтэй холбоотой юм.

Хүүг анх харахад түүний чих, нүд, хамарнаас цус гарсан байсан бөгөөд эцэг нь цагдаа нарт хэлэхдээ, "Хүүгээ сэгсрэхэд тэр хурдан тайвширч, аз жаргалтай харагдаж байсан. Би ийм зүйл болно гэж бодоогүй. Өөрийн үйлдэлдээ маш их харамсаж байна" хэмээжээ.

Ийнхүү ээж аавдаа хайр, ухаарал авчирсан бяцхан зүрх зогссон юм. Бид ч гэсэн хүүхдээ сэгсэрч түүнийгээ тэр бүр тоодоггүй. Гэвч энэ нь бяцхан хүүхдийн тархийг ноцтойгоор гэмтээж, үхэлд ч хүргэх аюултай гэдгийг ухамсарлах хэрэгтэй.
 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()