Кристен Стюарт шинэ найз охинтой болжээ

Олон гайхалтай дүр бүтээж, учир нь үл олдох хувийн амьдрал, бүдүүлэг хэрнээ дур булаам төрх байдлаараа үргэлж л ярианы сэдэв болж байдаг үзэсгэлэнт жүжигчин Кристен Стюарт саяхан шинэ найз бүсгүйнхээ хамт папарацичдын дуранд буужээ. Тэрээр энэ удаа найз бүсгүйтэйгээ Нью-Йоркийн гудамжаар зугаалсан аж.

Кристен Стюарт шинэ найз охинтой болжээ

1

Тэрээр өнгөрсөн мягмар гарагт үзэсгэлэнтэй модель Кара Делевинь (Cara Delevingne)-ийн хуучин найз бүсгүй болох Сэнт Винсент (St. Vincent) нэрээрээ алдаршсан Энни Кларк (Annie Clark)-тэй "Certain Women" хэмээх киноны нээлтийн арга хэмжээн дээр анх удаа хүрэлцэн ирсэн юм. 

2

Түүнээс хойш хосууд хамтдаа яваа нь харагдах болсон бөгөөд саяхан Нью-Йоркийн гудамжаар зугаалж байгаад папарацичидийн дуранд өртсөн байна. 

3

Харж байгаачлан Кристен Стюарт энэ удаа богино хар юбкаг улбар өнгийн малгайтай цамц, нүдний шилтэй хослуулан өмсчээ. Харин Винсентийн хувьд мөн л хар богино юбка, хар хүрэм, нүдний шилийн хамт зүүсэн харагдана.

4

Сонирхуулахад, тэрээр дэлхий дахинаа түүний нэр алдрыг цуурайтуулсан “The Twilight” кинонд хамтран тоглосон жүжигчин Роберт Паттинсон (Robert Pattinson)-тай 2008-2013 оны хооронд болзож, шүтэн бишрэгчдээ гайхшруулж, жинхэнэ шуугианыг тарьж байв. Тухайн үед тэднийг шүтэх хүмүүс дэлхий даяар маш олон байсан ч, тун удалгүй Стюартын үнэнч бус явдал, хэтэрхий задгай байдал нь олон шүтэн бишрэгчдийнх нь уурыг барж орхисон билээ. 

5

“Цасан гоо ба анчин” кинонд тоглох явцдаа найруулагч Руперт Сандерс (Rupert Sanders)-тай учир ургуулж, үнсэлцэж, тэврэлдэж явах зургууд нь олон нийтийг цочроосон юм. Тухайн үед Руперт эхнэр, хүүхэдтэй байсан төдийгүй, Кристен өөрөө ч Роберт Паттинсонтой үерхэж байсан юм. Тэдний энэ нууц зураг хамгийн үнэтэй папарацийн зургаар тодорч, хэд хэдэн сэтгүүлийн нүүрэн дээр заларч байсан удаатай. 

6

Түүнээс хойш, тэрээр өөрийн дотоод хүсэл эрмэлзлэлээ ил болгож, Францын дуучин, ая зохиогч Соко хэмээх бүсгүйтэй болзож эхэлсэн байдаг.

7

Хэдий тийм боловч, тэрээр удалгүй Алисия Каргил (Alicia Cargile) хэмээх бүсгүйтэй хөтлөлцөн, нэг хэсэгтээ цахим ертөнцийг шуугиулаад амжсан билээ.

8

Ийнхүү та бүхэндээ тэдний бусад зургийг танилцуулж байна. 

9

10

11

12

13

14

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()