1
Голландын титэмт ханхүү Виллем-Александер (Willem-Alexander) болон Максима Соррегьета (Maxima Sorregeta) нар 2002 он.
2002 онд Голландын ханхүү Виллем-Александер өөрийн найз бүсгүй Максима Соррегьетаг хатнаа болгосон юм. Ханхүү тэр үед 34 настай байжээ. Голландын хаан ширээ залгамжлагч тэрбээр протестант шашинтан юм байна. Харин гэрлэсний дараа гүнж статусыг олж авсан түүний эхнэр тэр үед 30-тай байжээ.
Амстердамд болсон хуримын ёслолд сүйт бүсгүйн эцэг эх хүрэлцэн ирээгүй бөгөөд тэд ёслолын үйл ажиллагааг төрөлх Аргентиндаа телевизээр үзсэн гэдэг. Голландын эрх баригчид гүнж Максимагийн эцэг Хорхе Соррегьетаг хуриманд оролцуулахын эсрэг байсан бөгөөд учир нь Хорхе хүний эрхийг зүй бусаар зөрчиж байсан гэгдэх генерал “Хорхе Виделийн дарангуйлал”ын үед 2 жилийн турш Аргентины Хөдөө Аж Ахуйн сайдаар ажилласан юм байна.
2
Бельгийн ханхүү Амедео (Amedeo), Элизабетта Мария Росбох (Elisabetta Maria von Wolkenstein) нар, 2014 он.
29 настай Бельгийн ханхүү Амедео Италийн сэтгүүлч бүсгүй Элизабетта Мария Росбох фон Волькенштайнтэй 2014 онд гэрлэлтээ батлуулжээ. Хуримаа 2014 оны долдугаар сарын 5-нд сүйт бүсгүйн төрөлх хот Ромд хийсэн байна.
Элизабетта Италийн хамгийн баян, нөлөө бүхий хүний охин байсан бөгөөд тэд 7 жил үерхсэний эцэст харилцаагаа хууль ёсны болгожээ. Ханхүү Амедео Бельгийн хаан ширээ залгамжлагчдын 6 дугаарт бичигддэг бөгөөд 26 настай Элизабеттагийн хувьд “Bloomberg News” сонины тоймчоор ажилладаг юм байна.
3
Бутаны хаан Жигме Кхесар Намгьял Вангчук (Jigme Khesar Namgyal Wangchuck) болон Жетсун Пема (Jetsun Pema) нар, 2011 он.
Бутаны хаан Жигме Кхесар Намгьял Вангчук бол Дэлхийн хамгийн залуу хаан юм. Тэрээр орчин үеийн хаадын нэгэн адил язгууртан гарал угсааг чухалчилалгүй жирийн удамтай бүсгүйг гэргийгээрээ сонгожээ. 31 настай хаан Жигме түүний хайртай бүсгүй 21 настай Жетсун нар буддын сүмд ёсолж, эртний Бутаны заншил ёсоор хуримласан байна. Жигме сүйт бүсгүйнхээ тэргүүнд титмийг залж, өөрийн гэргий болон Бутаны хатан хаанаар өргөмжилснөө зарлажээ.
4
Их Британийн ханхүү Уильям (William), Кейт Миддлтон (Kate Middleton) нар, 2005 он
Их Британийн ханхүү Уильям болон түүний хайртай бүсгүй Кейт Миддлтон нар 2010 оны намар сүй тавьснаа зарласан билээ. Үүнээс өмнө тэд 10 жилийн турш нэг эвлэрч, нэг салсаар эцэстээ албан ёсоор нийлсэн нь энэ байлаа. Хосууд Сент-Эндрюсскийн их сургуульд суралцаж байх үедээ танилцсан бөгөөд 2011 оны дөрөвдүгээр сарын 29-нд болсон энэ хуримын ёслол Британийн хааны гэр бүлд анх удаа язгууртан бусгүй жирийн бүсгүйтэй гэр болсноор онцлог байв.
Тэд хоёул 29 настай бөгөөд 1987 онд Миддлтоныхон илгээмжийн худалдааны “Party Pieces” компаниа үндэслэн байгуулсан нь зах зээл дээр хүчээ авч, тэднийг саятан болгожээ. Гэхдээ баяжсан хэдий ч тэд язгууртан болчихгүй. Тэр бүү хэл ууган охин нь Виндзорийн шилтгээнд орсон ч, Кейт болон Уильям нар хүү, охинтой болсон ч олны хандлага төдийлөн өөрчлөгдөхгүй байна. Кейт жинхэнэ гүнж шиг харагдаж, байр сууриа бэхжүүлэхийн тулд гадна төрхөө мэдэгдэхүйц өөрчилж, биеэ язгууртан манераар авч явах гэж хичээж байгаа. Кембрижийн гүнгийн ахайтан өсвөр залуу цагийнх шигээ задгай даашинзнаас бүрмөсөн холдож, охид бүсгүйчүүдийн даган дуурайх болсон загварлаг нэгэн болжээ.
5
Монакогийн ван II Альберт (Albert) , Шарлен Уитсток (Charlene Uitstok) нар, 2011 он.
Монакогийн ван II Альбер Өмнөд Африкийн тамирчин бүсгүй Шарлен Уитстоктой гэрлэжээ. Тэдний гэрлэх ёслол болохоос өмнөхөн дэгдсэн дуулиан шуугиан хуримыг нь болиулж чадаагүй юм. Монакод Шарленыг нөхөрт гарахаа больсон гэсэн цуу яриа дэгдсэн байжээ. Гэвч цуу яриа, цуу яриагаараа үлдэж, 2011 оны долдугаар сарын нэгэнд гэрлэлтээ батлуулж, маргааш нь сүмд ёслол үйлдсэн билээ. 2014 оны 12 дугаар сарын 10-нд вангийн ахайтан Шарлен ихэр хүү, охин төрүүлсэн байна.
6
Данийн ханхүү Фредерик (Frederik), Мэри Элизабет Доналдсон (Mary Elizabeth Donaldson) нар, 2004 он.
Данийн угсаа залгамжилсан ханхүү Фредерик болон Австралийн багш мэргэжилтэй Мэри Элизабет Доналдсон нар 2004 онд гэрлэжээ. Тэр үед Мэри 32 настай, Фредерик түүнээс гурван насаар ах байв. Ханхүү ирээдүйн эхнэртэйгээ 2000 оны Сиднейн Олимпийн тоглолт дээр танилцжээ. Тэр үед Мэри Доналдсон Фредерикийг Данийн ханхүү гэдгийг мэдээгүй байсан гэдэг.
Мэри Тасманийн арал дээр математикын ухааны профессорын гэр бүлд төржээ. Данийн ханхүүгийн гэргий болохын тулд тэрбээр Австралийн болон, Их Британийн иргэншлээсээ татгалзаж, лютерант шашинд орж, Дани хэл сурах хэрэгтэй болсон юм. Мөн Мэри бол Хуучин Европын хааны гэр бүлд багтсан анхны Австрали бүсгүй ажээ.
7
Брунейн ханхүү Аль-Мухтади Билла Болкиах (Al-Bolkiah Muhtadi Bill), Сара Салех (Sarah Saleh) нар, 2004 он
2004 онд Брунейн угсаа залгамжилсан ханхүү, жирийн гэр бүлээс гаралтай 17 настай Саре Салехыг гэргийгээрээ сонгосон нь Азид “зууны хурим” хэмээн нэрлэгдсэн байдаг. Ханхүү Аль-Мухтади Билла Болкиаху тэр үед 30 настай байжээ.
8
Люксембургийн ханхүү Луи (Louis), Тесси Антони (Tessy Antony) нар, 2006 он.
Люксембургийн агуу герцог Анригийн гурав дахь хүү Луи, 2006 онд хаан ширээнд суух эрхээсээ татгалзан байж жирийн цэргийн албан хаагч Тесси Антонитой гэрлэсэн юм байна. Тэр үед тэд хоёул 20 настай байжээ. Ханхүүгийн эцэг эх нь хүүгийнхээ шийдвэрийг бүрэн дэмжсэн бөгөөд Луи, Тесси нар тэдэнд анхных нь ачийг төрүүлж өгсөн байна.
9
Испанийн хаан Фелипе (Felipe) болон Летисия Ортис (Leticia Ortiz) нар, 2003 он
2004 онд 38 настай ханхүү Фелипе (Испанийн өнөөгийн хаан) 31 настай телевизийн сэтгүүлч бүсгүй Летисия Ортисыг гэргийгээ болгон авсан юм. Шинэхэн гүнж Летисия тус улсын түүхэнд хатан хааны титмийг тэргүүндээ залсан анхны язгууртан бус гаралтай бүсгүй ажээ. Тэр ч бүү хэл гүнж болохоосоо өмнө тэрээр нөхөртэй байсан гэдэг. Хэдийгээр өмнө нь гэрлэж байсан ч, Испанийн Католик сүмээс ханхүү, Летисия хоёрын хуримыг эсэргүүцээгүй гэнэ.
10
Шведийн ханхүү Карл Филипп (Carl Philip) болон София (Sofia) нар 2015 он.
Шведийн ханхүү Карл Филипп болон загвар өмсөгч асан София Хелльквист нарын хурим 2015 оны зургадугаар сарын 13-нд болсон билээ. Өдгөө 36 настай ханхүү XVI Карл хаан, Сильвия хатан нарын цорын ганц хүү юм. Үндсэн хуулийн шинэчлэлээр хаан ширээ залгамжлах дараалын журмыг өөрчилснөөр Карл Филипп титмийн дараалалд өөрийн эгч Виктория болон үеэл гүнж Эстель нарын дараа гуравдугаарт бичигджээ.
Харин шинээр хааны гэр бүлд орж ирж байгаа гүнжийн хувьд 30 настай бөгөөд түүнд язгууртан буюу цэнхэр цус дуслын төдий ч байхгүй гэнэ. София Шведийн Эльвдален хэмээх жижигхэн хотод дундаж амьдралтай гэр бүлд төрсөн бөгөөд 2005 онд Нью-Йорк хотноо нягтлан бодогчийн сургуульд суралцахаар зорьсон байна. Тэр иогийн багш болон зөөгч хийн амьдралаа залгуулдаг байжээ. Харин 2005 онд Шведийн “Paradise Hotel” реалити шоунд оролцсноор олны танил болох гараагаа эхэлсэн бөгөөд эрчүүдэд зориулсан “Slitz” сэтгүүлд аварга могойн хамтаар нүцгэн зургаа авахуулж байсан түүх түүнд бий.