12
Парис Хилтон, болон Ники Хилтон (Paris Hilton, Niki Hilton)
Тэд бол дэлхийн толгой баячуудын нэг байсан Конрад Хилтон (Conrad Hilton)-ийн ач охид юм. Эгч, дүү хоёроос Парис Хилтон хэдийн олны танил болсон бөгөөд алдар нэрэнд хүрэх гараагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Доналд Трамп (Donald Trump)-ийн загварын агентлагаас эхлүүлж байжээ. Түүнээс гадна телевизийн хэд хэдэн реалити шоунуудад оролцож, олон танигдах болсон юм. Харин Ники Хилтон түүнийг бодоход даруухан нэгэн бөгөөд хувийн бизнестэй илүү ач холбогдлыг өгч, гоо сайхны дэлгүүр ажиллуулдаг гэнэ.
11
Дилан Лаурен (Dylan Lauren)
Нийт 6 тэрбум ам долларын хөрөнгөтэй, дэлхийн тэргүүн баячуудын нэг Ралф Лаурен (Ralph Lauren)-ийн охин болох Дилан Лаурен нь хамгийн хүчирхэг, ажил хэрэгч бүсгүй гэдгээрээ олны хайр хүндэтгэлийг хүлээсэн нэгэн юм. 2001 оноос эхэлж, "Dylan's Candy Store" гэх нэртэй чихрийн дэлгүүр ажиллуулах болсон бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа эрчимтэй явуулж байгаа ажээ. 42 настай боловч, наснаасаа хэд дахин залуу харагддаг түүний зорилго нь чихрийн дэлгүүрээ Нью-Йорк хотын хамгийн том дэлгүүр болгох бөгөөд үүний тулд хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаа юм байна.
10
Холли Бренсон (Holly Brenson)
Ойролцоогоор 5 тэрбум долларын хөрөнгөтэй, Их Британийн бизнесмен Ричард Бренсон (Richard Brenson) түүний эцэг бөгөөд нисэх онгоц болон интернет үйлчилгээний салбарт нэр нөлөө бүхий хүн юм. Тэр ч байтугай 400 бизнесменийг нэгтгэсэн "The Virgin Group"-ийг удирддаг гэхээр түүний эцэг шаггүй баян эр болох нь харагдаж байгаа биз ээ. Харин түүний охин Холли эцгийнхээ эд хөрөнгөн дээр тарвалзахыг хүсдэггүй бөгөөд өөрийнхөө хүчээр амжилтанд хүрэхийг эрмэлздэг нэгэн гэнэ. Эрүүл мэндийн чиглэлээр сурч, төгссөн тэрбээр мэргэжлээрээ улсын томоохон эмнэлэгт ажиллахаар төлөвлөж байгаа гэдэг шүү.
9
Эмма Лэзри (Emma Lasry)
"Avenue Capital Group"-ийн эзэн, Морокко-Америк гаралтай Марк Лэзри (Marc Lasry) гэх тэрбумтны охин болох тэрээр залуу уран бүтээлчдийн нэг бөгөөд дуулах ур чадвар муутай гэж хүмүүсийн зүгээс ихээхэн шүүмжлэлд өртдөг байна. Түүний сүүлд гаргасан шинэ уран бүтээлийг сонссон хүмүүс "Баян чинээлэг эцэг чинь авъяас худалдаж, авч өгч чадахгүй юм даа" гэж хүртэл бичиж байжээ. Хэдийгээр дуулах ур чадвар муу ч гэлээ, түүний гоо үзэсгэлэн энэ дутуу авъяасыг нь дүүргэж өгдөг гэлтэй. Сонирхуулахад түүний эцэг нь "NBA"-ийн "Milwaukee Bucks" багийн тодорхой хувийг эзэмшдэг юм байна.
8
Ариана Рокефеллер (Ariana Rockefeller)
Газрын тос олборлодог үйл ажиллагаа явуулдаг компаний эзэн Уиллиам Рокефеллер (William Rockefeller)-ийн охин болох Ариана нь өөрийн гэсэн хувийн хувцасны дэлгүүртэй бөгөөд морин спорт сонирхдог бүсгүй ажээ.
7
Кэролин Жонес (Caroline Jones)
"Tudor Investment Corporation" компанийг үүсгэн байгуулагч Пол Тюдор (Paul Tudor)-ийн охин болох Кэролин нь шаггүй авъяастай дуучин бүсгүй юм. Ганц дуулахаар зогсохгүй хөгжмийн олон төрлийг гарамгай эзэмшсэн тэрээр багагүй олон фэнүүдтэй гэнэ шүү. Түүнчлэн "Heart is Smart" гэх нэртэй сайн дурын байгууллагыг үндэслэж, байгуулсан бөгөөд сурах хүсэл эрмэлзэлтэй ч гэлээ, хөрөнгө мөнгөний асуудлаас болоод сургууль завсардахад хүрдэг хүүхдүүдэд тусламжийн гараа сунгаж, их бага хэмжээгээр туслахыг эрмэлздэг байна.
6
Софиа Абрамович (Sofia Amramovich)
Хэрвээ та хөл бөмбөгийн фанат бол Английн Премьер лигийн Челси клубын эзэн Роман Абрамовичыг эрх биш мэдэх биз ээ. Тэрээр 2003 онд уг клубыг худалдаж, авсан бөгөөд өнөөдөр дэлхийн хэмжээний алдар нэрэнд хүрсэн агуу клуб болгосон гавъяатай нэгэн юм. Газрын тос болон бензиний компанитай тэрээр 10 гаруй тэрбум долларын хөрөнгөтэй ажээ. Харин түүний охины хувьд эцгийнхээ хөрөнгөн дээр ёстой л нэг бөмбөрч байгаа гэж хэлж болох бөгөөд өдрийг сошиал медиагаар хэрэн хэсүүчилж, нисдэг тэргээр зугаалж өнгөрүүлдэг юмсанж.
5
Жиоржина Блүүмберг (Georgina Bloomberg)
Нью-Йорк хотын амбан захирагч Майкль Блүүмберг (Michael Bloomberg)-ийн охин болох тэрээр морин спортод хоббитой нэгэн бөгөөд өнгөрсөн жил Канадын Торонтод болсон морин спортын уралдаанаас хүрэл медаль хүртэж байжээ. Түүний морь унаж буй зургууд нь цахим ертөнцөд өндөр хандалт авдаг бөгөөд үзэсгэлэнтэй бүсгүй шүү гэсэн эерэг сэтгэгдлүүд хүмүүс их бичдэг байна.
4
Тиффани болон Иванка Трамп (Tiffany, Ivanka Trump)
Дээрд дурдсанчлан АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Хиллари Клинтон (Hillary Clinton)-той өрсөлдөж байгаа Доналд Трампийн талаар цахим ертөнцөөр шуугиж, шар хэвлэлүүдээр элдэв янзын зүйл бичигддэг нь нууц биш юм. Бизнесийн олон салбарт хөрөнгө хаяж, чамгүй баяжсан тэрээр АНУ-ын төдийгүй дэлхийн тэргүүн баячуудын нэгээр зүй ёсоор нэрлэгддэг нэгэн юм. Харин түүнийг хоёр үзэсгэлэнтэй охидтой гэдгийг мэдэх хүн тун цөөхөн биз ээ. Тиффани, Трампийн гэр бүлээс төрсөн анхны урлагийн хүн бол Иванка хувийнхаа бизнесийг эхлүүлээд тун завгүй байгаа нэгэн юм.
3
Женнифер Кэтерин Гэйтс (Jennifer Katharine Gates)
"Microsoft" компанийг үүсгэн байгуулагч, дэлхийн тэрбумтнуудын нэг Билл Гэйтс (Bill Gates)-ийн охин болох Женнифер нь морин спортод дуртай нэгэн ажээ. Аав нь охиндоо зориулж, морин спортын бүхэл бүтэн газар худалдаж, авч өгч байсан удаатай гэнэ. Түүнээс гадна Женниферийг жүжигчин Рэйчел Лей Күүк (Rachael Leigh Cook)-тэй адилхан харагддаг гэж хүмүүс үздэг бөгөөд заримдаа тэднийг хооронд нь андуурах тохиолдол хүртэл гардаг байна.
2
Аманда Хөрст (Amanda Hearst)
АНУ-ын хэвлэл мэдээллийн салбарт үнэлж баршгүй хувь нэмэрийг оруулсан Уиллиам Рэндолф Хөрст (William Randolph Hearst)-ийн ач охин болох тэрээр загвар өмсөгчөөр ажиллаж байгаад сайн үйлсийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцогч нэгэн болжээ. Фордхем (Fordham)-ийн их сургуулийг түүх судлаачаар төгссөн үзэсгэлэнтэй бүсгүй өнөөдөр "Marie-Claire" сэтгүүлд редактор хийж байгаа аж.
1
Пертра болон Тамара Экклестоун (Pertra, Tamara Ecclestone)
3.1 тэрбум долларын хөрөнгөтэй, "Formula One Group"-ийн эзэн Берни Экклестоун (Bernie Ecclestone)-ийн охид болох Пертра болон Тамара нар нь 1984, 1988 онуудад төрсөн, тэрбумтнуудын охид дундаас хамгийн халуухан охидоор нэрлэгддэг байна. Телевизийн реалити шоуны одууд, загвар өмсөгчид, "Playboy"-ийн нүүр царай гээд тэдний алдар гуншинг хэлээд байвал дуусахгүй биз ээ.