2025 онд бид роботтой секс хийдэг болно

Өдрөөс өдөрт шинэчлэгдэх технологийн дэвшил нь бидний амьдралыг улам л дээд түвшинд хүргэсээр байна. Шинэ гарсан техник технологийг ашиглаж амжаагүй байтал дараа дараагийн үе нь төрөн гарч гайхах, алмайрах хоёр зэрэгцэх юм. Саяхан гадны сайтуудаар 2025 оноос ашиглагдаж, бидний амьдралд орж ирэх секс роботын тухай мэдээллийг олон нийтэд танилцуулжээ. Энэхүү робот нь эр хүний үүрэг гүйцэтгэж, бүсгүйчүүдийн хэрэгцээг хангаж, таашаал өгөхөд гол зорилго нь оршино. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

2025 онд бид роботтой секс хийдэг болно

Техник технологийн үсрэнгүй хөгжил нь амьдралыг улам илүү амар хялбар болгож өгч байгаа хэдий ч айдас төрүүлнэ. Чухам хүн гэгч бодгалийн үүрэг, утга зохилдоог нь алдагдуулахгүй байх тал дээр анхаарлаа хандуулвал зохимжтой гэлтэй. Харин сүүлийн үед бүх л зүйлс автомат болж бидэнд хийх зүйл ч үлдсэнгүй. Энэ нь яг л хүн гэдэг ямар ч үр бүтээл, ашиггүй, хэрэггүй зүйл мэт санагдуулж, тэдний хөдөлмөрийн бүтээмжийг буруулж байгаа юм. 

Ялангуяа робот нь бидний амьдралд орж ирэн багагүй хугацааг өнгөрүүлж, улам л боловсронгуй болсоор байна. Харин энэ нь шинэчлэгдэж явсаар "секс робот" болж хувирах нь ээ. 

Шинжлэх ухаанч, доктор Иан Пирсон (Ian Pearson) хэлэхдээ "Жилд л гэхэд секс тоглоом, хэрэглэлийн салбарын эрэлт 6 хувиар өсч байна. Энэ байдлаараа явах аваас 2025 он гэхэд секс робот бий болж, олонд нээлттэй болно. 2030 онд хүмүүс хэрэглэж эхлэх бөгөөд 2050 он ирэхэд бүсгүйчүүд бодит эрчүүдээс илүүтэй секс роботыг сонгож, ташаал авч байх болно" хэмээн мэдэгдсэн юм. Энэ нь ирээдүйд порно үзэж буйгаас өөрцгүй өдөр тутмын энгийн зүйл болж хувирах төдийгүй бидний амьдралын салшгүй нэгэн хэсэг болох гэнэ. 

Хиймэл оюун ухаант, механик, тохируулагдсан зан чанар зэрэг нь бүсгүйчүүдэд ихээр таалагдаж, эр хүнийг хүсэмжлэхээ ч больж мэдэх юм. Ганц Иан Пирсон ч биш маш олон шинжээч судлаач нар энэхүү секс робот нь хүмүүсийн амьдралын хамгийн чухал зүйл, харилцааг бий болгогч амьд сексийг үгүй хийх болно хэмээн таамаглаж байна. 

Мөн энэ нь бүсгүйчүүдэд эрүүл, аюулгүй сексийг бэлэглэхээс гадна зөвхөн өөрийгөө бодох боломжтой тул хялбар болоод тааламжтай байх аж. Үүнээс гадна зөвхөн секс робот зохион бүтээгээд зогсохгүй нэгэн гайхалтай контакт линзийг бүтээх ажилдаа орсон байна. Энэ нь бодит хүнтэй эсвэл роботтой секс хийж байхдаа тус линзийг зүүж, хүссэн хүнээ төсөөлж, харах юм. Ингэхдээ дуртай жүжигчин дуучин гэхчлэн хэнийг ч төсөөлөн харах боломжтойгоор зохион бүтээгдэх гэнэ. 

Мэдээж секс төхөөрөмж нь тийм ч шинэ зүйл биш юм. Хүмүүс үүний талаар хэдийн тодорхой хэмжээний мэдлэгтэй боловч, цоо шинэхэн илүү өндөр түвшний секс робот бүтээгдэж байгаад баярлах, гайхах хүмүүс олон байгаа юм. Үүнийг эрэгтэй хүнээс өөрцгүй мэдрэмж, таашаалыг өгч чаддаг, уян налархай, хүчирхэг болгохоор судалгааг цааш явуулж, жижиг деталиуд дээр ажиллаж байгаа юм.  

Тус бүтээл нь бэлэн болмогц албан ёсны зөвшөөрөлтэй секс дэлгүүрээр худалдаалагдах бөгөөд үнийн хувьд нэлээдгүй өндөр байх нь тодорхой. Харин секс робот нь амьдралд нэвтэрч, хэт ихээр ашиглагдах аваас бүсгүйчүүд жинхэнэ эрчүүдийг таашаахаа больж, тэдний үнэ цэнийг бууруулах сөрөг талтай. 

2050 он гэхэд бүсгүйчүүд эрчүүдээс илүүтэй секс роботыг сонгож, бэлгийн ажил хийх магадлал өндөр байгаа төдийгүй энэхүү байдал нь олон эрсийн бухимдлыг төрүүлээд байна. 

Түүнчлэн шөнийн цэнгээний газруудаар төгс зохион бүтээгдсэн роботууд тайчих үзүүлбэр үзүүлж, олны нүдийг хужирлах аж. Харин энэхүү байдал нь хүмүүсийн амьдралд эерэг эсвэл сөргөөр нөлөөлөх нь тодорхой бус байгаа ч баярлаад байхаар зүйл биш тухай судлаачид дүгнээд байгаа юм. 

Ингэснээр магадгүй бидний амьдрал цоо шинэ түвшинд очиж, хэзээ ч төсөөлж байгаагүй зүйлстэй нүүр тулж мэдэх аж. Ердөө 10 жилийн дараа гэхэд секс робот хүн төрөлхтөний салшгүй нэгэн зүйл болох төдийгүй бага багаар биднээс бодит амьдралыг хулгайлж мэднэ. Харин та энэхүү шинэчлэлтийг хүсч байна уу? 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()