ХХБанк БНХАУ-ын Тариалангийн банктай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа

2016-09-28, 13:00
3,036

Хятад-Монгол-Орос гурван улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны чуулга уулзалт БНХАУ-ын Эрээн хотод 2016 оны 9-р сарын 3-наас 7-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус чуулга уулзалтын хүрээнд “Монгол-Хятадын банк, санхүүгийн хамтын ажиллагаа, хөгжлийн форум” зохион байгуулагдсан. Форумын үеэр Худалдаа, хөгжлийн банк БНХАУ-ын Тариалангийн банктай “Төгрөгийн дансны хамтын ажиллагааны санамж бичиг” болон “Төгрөгийн зээлийн хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.

ХХБанк БНХАУ-ын Тариалангийн банктай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргалаа

Худалдаа, хөгжлийн банк нь 2002 онд БНХАУ-ын Тариалангийн банктай хамтран юанийн гадаад төлбөр тооцооны үйлчилгээг Монгол улсад анхлан нэвтрүүлсэн бөгөөд хоёр банкны хамтын ажиллагааны 15 жилийн ойг угтаж бизнес харилцаагаа шинэ төвшинд гаргалаа.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.