1
Мансууруулах бодисонд донтогчид
Энэ хэрэг 2006 онд болсон бөгөөд 20 гаруй настай 3 этгээдийг цагдаа нар хүчингийн хэрэгт холбогдуулж барьсан аж. Тэдний хоёр нь ихрүүд бөгөөд Николас болон Александр Грунке (Nicholas, Alexander Grunke) гэдэг байжээ. Хамтдаа мансууруулах бодис хэрэглэж, хэт ихээр донтсон залуус өөрсдийнхөө үеийн охиныг оролдож, хоргоосон бөгөөд удалгүй цагдаа нар тэднийг үйлдэл дээр нь барьсан байна. Харин тэдний хоргоож байсан охин нь алга болоод нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд энэ нь хэргийг улам даамжруулах үндэс болсон байна.
2
Ихрийг нь хөнөөсөн алуурчин нөхөр
2013 оны гэгээн хайрын Валентины өдрөөр 22 настай Эдит Кэсас (Edith Casas) Виктор Синголани (Victor Cingolani) гэгчтэй Аргентин улсад гэр бүлээ батлуулж байжээ. Гэвч хуримын дараа төд удалгүй Виктор 13 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Учир нь тэрээр эхнэрийнхээ ихэр болох Ёхона (Johana)-ийн толгой тус газар нь хоёр ч удаа буудаж, амь насыг нь хөнөөсөн аж. Харин хачирхалтай нь Эдит нөхрөөсөө салах шийдвэр гаргаагүй бөгөөд хэрэг явдлын дараа шоронд нөхрөө эргэж, халамжилсаар байсан аж.
3
Нацистуудын туршилт
Дэлхийн I дайнд ялалт байгуулахын тулд Нацист Германиуд бүх л зүйлсийг туршиж үзэж, илүү хүчирхэг гүрэн болохыг эрмэлзэж байсан билээ. Тэгвэл тэдний зүгээс нэгэн аймшигт туршилтыг хийж байсан нь ихрүүдийн гень болон бие организмыг нь судалж, ихэр биш хүнээс түүнтэй адилхан хүн гаргаж авах туршилт байсан юм. Уг сэтгэл өвтгөм туршилтыг доктор Жозеф Менгеле (Josef Mengele) гэгч эрхэм удирдан явуулж байсан. Түүнийг тухайн үед "Angel of Death" буюу сахиусан тэнгэрүүдийн үхэл хэмээн нэрлэдэг байсан бөгөөд түүний туршилтын золиос болж, лабораторид нь 3000 гаруй ихрүүд амь насаа алдсан байдаг.
Түүний аймшигт туршилтаас амьд үлдсэн ихрүүд болох Эва болон Мириам Мозес (Eva, Miriam Mozes) нар хожим туршилтын талаар "Тэр ихрүүдийг өдөр шөнөгүй тамлан зовоодог байсан. Төрөл бүрийн тариа тарьж, заримыг нь зэрэмдэглэдэг байсан. Мириам бол тэдгээр өрөвдөлтэй хүмүүсийн нэг юм. Түүнийг бүтэн 3 өдрийн турш тамлан зовоосон. Мириамийн орилох дуу одоо ч гэсэн, чихэнд сонсогдож байна" хэмээн хэлсэн байна. Мириамийн хувьд 1993 онд хорт хавдраар нас барсан бол, Эва одоог хэр нь амьд байгаа ажээ.
4
Тархиараа нийлсэн ихрүүд
Эмгэнэлт хувь тавилангийн эзэд болсон тэдний талаар та өмнө нь сонсож байсан гэдэгт итгэлтэй байна. Ритал болон Ритаг Габура (Rita, Ritag Gaboura) гэх охид төрсөн цагаасаа эхлэн дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар ирсэн бөгөөд тархиараа нийлсэн охидод хамгийн хүнд хэцүү мэс ажилбарыг хийхээс өөр аргагүй байдалд хүрсэн юм. Харин 2011 онд 10 саяд зөвхөн нэг удаа л амжилттай болох магадлалтай мэс ажилбарыг охидод хийсэн бөгөөд бурханы авралаар амжилттай болсон байна.
5
Ер бусын чадвартай ихрүүд
Линда болон Терри Жэймисон (Linda, Terry Jamison) нар авъяас билэг нь ундарсан ихрүүд бөгөөд тэднийг хүмүүс "The Psychic Twins" буюу ер бусын ихрүүд хэмээн нэрлэдэг аж. 1965 онд АНУ-ын Пенньсилвани (Pennsylvania) мужид төрсөн бөгөөд хоёулаа илбэчин мэргэжлийг сонгосон бүсгүйчүүд юм. Тэднийг юуны учир авъяастай ихрүүд гэж нэрлэсэн юм бол гэж гайхаж байж болох юм. Тэгвэл хариулт нь маш энгийн. Ихрүүд 1999 онд алдарт 9 дүгээр сарын 11-ний өдрийн Их цамхагийн дайралтыг урьдчилан зөгнөж хэлж байсан аж. Тэд нэгэн радио нэвтрүүлэгт оролцож байх үеэрээ "Бид удахгүй террористуудын халдлагад өртөж, хэмжээлшгүй их гарз хохирол амсах болно" хэмээн хэлж байжээ. Үнэхээр ч тэдний хэлснээр 2001.09.11-нд АНУ-ын түүхэнд хар толбо үлдээсэн үйл явдал болсон билээ.
6
Хачирхалтай явдал
Митчелл болон Эллитт Кокс (Mitchell, Elliott Cocks) нар нь ихрүүд биш бөгөөд тэдний дунд нэгэн хачирхалтай зүйл тохиолдож байжээ. Нэгэн өдөр Митчелл гэрийнхээ хажууд гулсуур дээр тоглож байхдаа толгойгоо хүчтэй цохиж гэмтээсэн бөгөөд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр болсон байна. Харин уг явдлаас хойш төд удалгүй Эллиотт гулсуур дээр тоглож байгаад зүүн гараа хугалжээ. Хамгийн сонирхолтой нь энэ үед эмнэлэгт хэвтэж байсан Митчеллийн зүүн гар нь хүчтэйгээр өвдөж эхэлжээ. Эмч нар түүний гарыг рентген зургаар нарийвчилж харахад юу ч илрээгүй байна. Хоорондоо 2 насны зөрүүтэй төрсөн ах дүү хоёрын энэхүү хачирхалтай үйдлийг харсан эмч нар хэлэх үггүй болж, мэл гайхсан гэдэг.
7
Ярих чадваргүй ихрүүд
Ихэнх ихрүүдийн хувьд хоорондоо ярьдаг нууц хэл гэж байх бөгөөд бидний өгүүлэх гэж буй хачирхалтай түүхийн эзэд болох Грэйси болон Виржиниа (Grace, Virgina) нарын нууц хэллэг нь бусдынхтай харьцуулахад өвөрмөц байжээ. Тэд хэвийн хүүхдүүд байсан хэдий ч, төдийлэн юм ярьдаггүй, дуу цөөтэй хүүхдүүд байсан аж. Тэднийг завгүй ажилтай байдаг эцэг, эх нь Герман хүүхэд асрагчаар харуулдаг байжээ. Асрагч эмэгтэй хүүхдүүдтэй тоглох нь битгий хэл, ном ч уншиж өгдөггүй байсан бөгөөд хэнтэй ч харьцдаггүй байсаар байгаад охидууд хэл ярианы бэрхшээлтэй болсон байна.
8
Бүгдийг хамт хийгчид
Бидний танд өгүүлэх гэж буй дараагийн ихрүүд бол 1979 оны үед амьдарч байсан ихрүүд болох Жэймс (James)-үүдийн тухай юм. Тэд өөрсдийг нь ихэр биш гээд хэлчихвий гэсэн шиг бага байхаасаа л бүгдийг яг адилхан хийсээр иржээ. Тухайлбал нэг газар ажилд орцгоож, ижилхэн нэртэй бүсгүйчүүдтэй гэр бүл болж, хүүхдүүддээ адилхан нэр өгсөн байна. Тэдний эхнэрүүдийг Линда (Linda), хүүхдүүдийг нь Аллан (Allan) гэдэг байжээ.
9
Чимээгүй үхлээр үхэгсэд
Чимээгүй үхэл буюу зовж, шаналалгүй нүд анихыг зөвшөөрдөг хэд хэдэн улс байдгийн нэг нь Бельги улс юм. Тэгвэл энэ улсад амьдардаг байсан ихрүүд 40 нас хүртлээ санаа амар, сайхан амьдарч байсан хэдий ч, удалгүй тэдний хоёулангийнх нь нүд сохорч, ертөнцийг харах боломжгүй болжээ. Сэтгэл санаагаар уналгүй амьдарч байсан тэдний амьдрах хүслийг хясч буй гэлтэй ихрүүд хорт хавдар туссан бөгөөд амьдрах хүсэлгүй болж, хэвтэн эмчлүүлж байсан эмнэлгийн ажилчдад хандан чимээгүй үхлээр үхэхийг хүссэн байна.
10
Үхэхдээ ч хамтдаа
Финланд улсад 70 нас хүртлээ хамтдаа амьдарсан ихрүүдэд 2002 оны өвлийн нэгэн жихүүн салхитай өдөр эмгэнэлт явдал тохиолдоно гэж хэн санах билээ. Ихрүүдийн нэг нь замаар гарч явахдаа ачааны автомашинд дайруулан амь насаа алджээ. Харин түүний үхлийн талаар сонссон нөгөө ихэр нь шууд амиа хорлосон байна. Тэрээр амиа хорлохынхоо өмнө зурвас үлдээсэн бөгөөд "Тэр байхгүй болсон бол би амьд яваад яах билээ" гэж бичсэн байжээ.
11
Алуурчин ихрүүд
Роберт болон Стивен Спахалски (Robert, Stephen Spahalski) гэх ихрүүд нь хэд хэдэн удаагийн гэмт хэрэг үйлдэж байсан бөгөөд цөөнгүй хүний амь насанд хүрч байсан этгээдүүд юм. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр тэд хамтдаа нэгэн дэлгүүр дээрэмдэж байгаад дэлгүүрийн эзний гарт Стивен амиа алдсан аж. Харин Робертийн хувьд хүчингийн хэрэг, дээрэм, тонуул зэрэг гэмт үйлдлүүдээсээ болж, бүх насаараа шоронд хоригдох ял авсан байдаг аж.
12
Уур хилэн нь бадарсан ихрүүд
Уур бухимдлаа барьж чадаагүйгээсээ болж асуудалд өртөх хүмүүсийг яалтай билээ. Швед улсын ихрүүд болох Урсула болон Сабрина Эрикссон (Ursula, Sabrina Eriksson) нар сууж явсан автобусныхаа жолоочтой маргалдсанаас болж, автомашины зам дээр гарч танхайрчээ. Тэдний энэ үйлдлийг болиулахаар очсон цагдааг хүртэл зодож, биед нь гар хүрсэн бөгөөд энэ явдлыг тухайн үед тээврийн хэрэгслээр зорчиж байсан хүмүүс утсаараа бичиж, "Youtube"-д байршуулсан байна.
13
Хэн нь илүү хөөрхөн бэ?
Хорват улсад амьдардаг ихрүүд болох Сара Гркович болон Даяана (Sara Grkovic, Dajana) нар нь өсөх ирээдүйтэй, авъяаслаг загвар өмсөгчид бөгөөд загварын ертөнцөд хоёул хөл тавьсан цөөн ихрүүдийн нэг юмсанж. Гэвч нэг өдөр охид найз залуучуудтайгаа гэртээ наргисан бөгөөд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн ихрүүд хоорондоо хэн нь илүү хөөрхөн талаар маргалдаж, сүүлдээ нэгнийхээ аминд хүрэх шахсан хэрэг гарчээ. Гркович уурандаа хутга авч, Даяанагийн гэдсэн тус газар нь хутгалсан бөгөөд азаар амь насаа алдаагүй бөгөөд яаралтай түргэн тусламжийн машинаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Харин Гркович хийсэн хэргийнхээ хариуд цагдаа нарт баривчлагджээ.
14
Ургийн гажиг
Энэтхэг улсад төдийгүй хүн төрөлхтний түүхэнд нэгэн хачирхалтай явдал болсон нь Санжу Багат (Sanju Bhagat) гэх хүнийн гэдэс аажим аажмаар томорсоор эмнэлэгт очихоос өөр аргагүй болжээ. Эмч нар түүнийг хавдар туссан гэж үзэж байсан ч, эцсийн үр дүнд хэний ч санаанд оромгүй зүйл болсон нь түүний гэдсэн дотор түүнтэй цуг хорвоод мэндлэх ёстой байсан ихэр нь бойжиж байх нь тэр. Яаралтай мэс ажилбар хийтэл ураг аль хэдийн үхчихсэн байжээ. Хүн төрөлхтний түүхэнд бичигдэн үлдсэн хачирхалтай явдлуудын тоонд энэ хэргийг зүй ёсоор тэмдэглэн үлдээсэн байна.
15
Хувь тавилан
Женнифер болон Жюнь Гиббонс (Jennifer, June Gibbons) гэх ихрүүд өөрсдийнхөө тухай баримтад кино хийхээр төлөвлөж байсан бөгөөд үүний учир нь хар багаасаа өнгөт арьстан, африк аялгаар ярьдаг хэмээн очсон газар болгондоо гоочлуулж, доромжлуулж байсан ихрүүд сурах шийдвэрээ больж, зохиолчид болохыг илүүд үзэх болсонтой холбоотой ажээ. Түүгээр барахгүй бусдад гадуурхагддаг байсандаа хорсож, хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэж байсан байна. Сонингийн газруудаас тэдэнд сэтгүүлчээр ажиллах санал тавьж байсан бөгөөд одоо л амьдралаа өөрчлөх боломж гарч ирлээ хэмээн бодож байтал Женнифер зүрхний шигдээс өвчнөөр таалал төгссөн юм. Харин Жюнь өнөөдрийг хүртэл зохиолуудаа бичиж, идэх хоолтойгоо золгож, амьдарч байгаа юмсанж.