Нүүрээ хэрхэн зөв будаж сурах вэ?

Сүүлийн үед бүсгүйчүүдийн дунд нүүр будах нь урлаг болтлоо хөгжөөд байна. Нүүр будгийн тусламжтай бүсгүйчүүд урьд урьдынхаасаа илүү хүчирхэг дүр төрхийг бүрдүүлж, хараа булаам үзэсгэлэнтэй харагддаг. Иймд бид та бүхэндээ таныг дур булаам харагдуулах нүүр будгийн зохицлуудыг хүргэе. Туршаад үзээрэй бүсгүйчүүдээ!

Нүүрээ хэрхэн зөв будаж сурах вэ?

1 Улаан уруулын будаг + Хар нүдний хүрээлэгч

Хар нүдний хүрээлэгч, улаан уруулын будаг нь хэзээд сонгодог будалтуудын нэг байсаар ирсэн билээ. Иймд та өдөр тутам болон арга хэмжээнд тус будалтыг хослуулж болох юм.

Улаан уруулын будаг + Хар нүдний хүрээлэгч

2 Уусгалттай "Смоки" будалт + Нүцгэн уруулын будаг

Харин нүдээ уусгалттай тод өнгөөр будсан бол уруулыг нүцгэн өнгөөр будаж өгөөрэй. Мөн уруулыг тод өнгөөр будсан бол нүдийг хөнгөн будах зэргээр сөөлжүүлэх нь чухал...

Уусгалттай "Смоки" будалт + Нүцгэн уруулын будаг

3 Шаазан царай + Бараан уруулын будаг

Хэрвээ та өөгүй цэвэрхэн цагаан царайтай бол тод өнгө, тэр тусмаа бараан өнгийн уруулын будаг сайхан харагдах болно.

Шаазан царай + Бараан уруулын будаг

4 Бор нүдний тень + Тоорын өнгөтэй уруулын будаг

Бор боронзон өнгийн хослол нь таныг ихэмсэг, маш дур булаам харагдуулах шидтэй. Бор өнгийн нүдний тень дээр ямар ч төрлийн уруулын будаг сайхан харагддагаараа давуу талтай. 

Бор нүдний тень + Тоорын өнгөтэй уруулын будаг

5 Боронзон нүдний тень + Дарсны улаан өнгөтэй уруулын будаг

Хэрэв та маш нууцлаг, хараа булаам будалтыг хүсэж байвал тус хослолыг туршаад үзээрэй. 

Боронзон нүдний тень + Дарсны улаан өнгөтэй уруулын будаг

6 Үзмэн өнгийн тень + Тоорын ягаан уруулын будаг

Харин өдөр тутмын будалт болон ихэвчлэн урин дулааны улиралд тус будалт тохиромжтой.

Үзмэн өнгийн тень + Тоорын ягаан уруулын будаг

7 Шүрэн уруулын будаг + хар хүрэн нүдний тень

Хамгийн энгийн хэрнээ, таныг үзэсгэлэнтэй харагдуулах будалт бол тус будалт юм.Ихэвчлэн Ази царайнд илүүтэй нийцэж, таныг үзэсгэлэнтэй харагдуулах болно.

Шүрэн уруулын будаг + хар хүрэн нүдний тень

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()