1
Эпикурианизм (Epicureanism)
Эпикурианизмын шашин нь Христээс даруй 300 жилийн өмнө үүссэн гэдгийг та мэдэх үү? Тэгвэл энэ өнө эртний шашинд хүнийг өөд болсныхоо дараа бурхадтай уулзах бус, харин атом болж хувирдаг хэмээн үздэг байна. Түүнчлэн үхлийн дараах амьдрал гэж байдаггүй бөгөөд там, диваажин гэсэн ойлголтууд ч мөн адил байдаггүй аж.
2
Грек - Ромын шашин
Эртний Грекийн шашинд үхсэн хүнийг саарал өнгөтэй ертөнц угтаж авах бөгөөд энэхүү ертөнцийг үхлийн эзэн удирддаг хэмээн үздэг ажээ. Түүнчлэн Олимпус (Olympus) ууланд үхэгсдийг хүлээн авч, Зеус (Zeus) бурхан хэрхэхийг нь шийддэг гэсэн яриа байдаг байна. Амьдрах хугацаандаа үргэлж сайн сайхан зүйлсийг бодож, хүсч явсан хүмүүс Элайзиум (Elysium) гэх газар очдог бол эсрэгээрээ муу зүйл бодож, санаж явсан хүмүүс үхмэгцээ Тартарус (Tartarus) гэх газар очдог.
3
Бахай (Bahai)
Өнөөдөр дэлхий даяар нийт 7 гаруй сая хүн Бахайгийн шашныг сүсэглэдэг. Тэд хүний сүнсийг сайн зүйлийн бэлгэдэл гэж үзэхээс гадна үхлийн дараа бурхантай илүү ойр очдог гэж үздэг ажээ. Бахайгийн шашинд цор ганц бурхан гэж байх бөгөөд түүнд бусад шашнуудын бурхад захирагддаг хэмээн сүсэглэдэг юмсанжээ.
4
Жайнизм (Jainism)
Дэлхий даяар нийт 4 гаруй сая хүн сүсэглэн шүтдэг Жайнизмын шашин нь гараг ертөнцөд олон бурхан байх бөгөөд үхлийн дараа бүх хүсүүсийг баян, ядуу гэж ялгалгүй, тэгш эрхтэйгээр шүүгдэх ёстой хэмээн үздэг байна. Түүгээр барахгүй хүн бүр дахин төрөх хувьтай бөгөөд үүнээсээ өмнө зарим нь тамд зовж, шаналдаг бол бусад нь диваажинд амар тайван, сайхан байдаг хэмээн итгэдэг.
5
Шинто (Shinto)
Хамгийн өвөрмөц номлолыг айлдах Шинто шашин нь Япончуудаас гаралтай бөгөөд үхлийн дараах ертөнцийг тэнгэр дээр бус, газар доор далай, тэнгисийн ёроолд байдаг хэмээн үздэг. Тэрхүү газрыг Ёми (Yomi) гэж нэрлэдэг бөгөөд уг ариун газрыг Ками гэх нэртэй бурхан удирддагаас гадна Шинто шашинд итгэн сүсэглэдэг хэн ч гэсэн, бурхан болоод бүгд Ками болно гэж итгэдэг байна.
6
Хинди
Брахман бурхныг шүтдэг хинди шашинтнуудын тоо 900 гаруй сая байдаг. Тэд Брахман бурхныг бурхадын бурхад хэмээн сүсэглэн шүтдэг бөгөөд тэд там эсвэл диваажин гэх зүйл огтоосоо байдаггүй гэдэгт итгэдэг аж. Түүгээр барахгүй үхсэний дараа хэн ч гэсэн дахин шинээр төрөх боломжтой бөгөөд өмнөх төрөлд амьдарч байсан амьдралаасаа тэс өөр амьдралд хүн дүрийг олж, төрнө хэмээн үздэгтэй холбоотой.
7
Хятадын уламжлалт шашин
Хятадын уламжлалт шашин буюу "Yin Yang"-ний сургаалийг мэдэхгүй хүн тун цөөхөн биз ээ. Аливаа зүйлийг хоёр талтай байдаг хэмээн үзэх бөгөөд "Yin" гэдэг нь сөрөг, хар бараан бүхний төлөөлөл бол "Yang" гэдэг нь эсрэгээрээ гэгээлэг, цагаан бүхнийг бэлгэддэг аж. Түүнчлэн энэ шашинд ямар ч хүн өөд болсны дараа өөрийн сүнсийг өвөг дээдэстэй даатган өгдөг гэж үздэг байна. Тэдний шүтдэг бурхан нь Чень Хуань (Cheng Huang) гэх нэртэй бурхан байдаг бөгөөд үхэгсдийг амар амгалан, ариун дагшин газар руу дагуулан явдаг гэх яриа байх нь ч бий.
8
Сихизм (Sikhism)
Сихизм нь Энэтхэг улс дахь хамгийн алдартай шашины нэг бөгөөд нийт 25 сая гаруй хүн сүсэглэдэг байна. Гуру Нанак (Guru Nanak) анх НТӨ 1500-аад оны үед сихизмийн шашиныг үүсгэн байгуулж байжээ. Уг шашины номлолд хүнийг үхсэний дараа түүний сүнс нь хэний ч үл мэдэх сүнснүүдийн амьдардаг газар очдог хэмээн бичсэн байдаг. Харин амьддаа буян үйлдэж, зөв үйлийг эрхэмлэж явсан хүмүүсийн сүнсийг Сих (Sikh) бурхан өөрийн армидаа авч, сайн үйлсийн төлөө чөтгөрүүдтэй тэмцдэг гэнэ.
9
Жүчэ (Juche)
Жүчэ нь харьцангуй хожуу үүссэн шашин бөгөөд БНАСАУ-ын анхны дарангуйлагч гэх тодотголтой, их удирпагч Ким Ил Сун (Kim Il Sung) энэхүү шашныг үүсгэн байгуулж байжээ. Хойд Солонгосчуудын шүтэх болсон уг шашин нь сүсэгтэн олонд үхлийн дараа өөрсдийн агуу удирдагч болох Ким Ил Сунтэй уулзаж, түүний удирдлага дор үүрд мөнх байна хэмээн номлодог юмсанжээ.
10
Зороастрианизм (Zoroastrianism)
Үхлийн дараах амьдралыг бурхан чөтгөр хоёрын тэмцэл дунд өрнөх амьдрал хэмээн үздэг бөгөөд Ахура Мазда (Ahura Mazda) бурхан болон Ангра Майнюу (Angra Mainyu) гэх чөтгөртэй үхсэнийхээ дараа уулздаг гэж үздэг байна. Тэдний сүнс Чинват (Chinvat)-ийн гүүрээр гарах бөгөөд гүүрийн төгсгөлд бурхан, чөтгөр хоёрын аль нэг нь хүлээгээд зогсож байдаг юмсанж. Улмаар аль зогсож байсных нь армид элсэж, хэзээ ч үл төгсөх бурхан чөтгөр хоёрын тулаанд нэгддэг гэнэ.
11
Лал
Лалын шашинтнуудын үзэж буйгаар анх лалын шашиныг МЭӨ 622 онд Мухаммед алдарт Мекка хотод үүсгэн байгуулсан бөгөөд там, диваажин гэх газрууд байдаг гэдэгт итгэдэг шашинуудын нэг юм. Түүнчлэн лалын шашинд ямар нэгэн бодит харагдах бурхан гэж байхгүй бөгөөд "Аллах" гэх бурхан бүгдийг хэний ч үл мэдэх газраас тольдон харж байдаг хэмээн сүсэглэдэг байна. Бусад шашин шиг бурхныг зурж, түүнтэй харицах нь хамгийн утгагүй зүйл хэмээн цээрлэдэг.
12
Азтек
Азтекүүдийн үзэж буйгаар бурхан гэгч нь хамгийн агуу зүйл бөгөөд түүнд үр хүүхдээ өргөл болгон өгөх нь асар их хүндэтгэл үзүүлж буйг илэрхийлдэг байна. Миктлан (Mictlan), Тлалокан (Tlalocan) гэх ер бусын газрууд болон нарны аль нэгэнд хүн үхсэнийхээ дараагаар очдог гэж тэдний номлолд байдаг.
13
Растафарианизм (Rastafarianism)
1930-аад оны үед Ямайк улсад үүссэн бөгөөд растафарианизмд итгэгч хэн бүгдийн эрхэмлэдэг зүйл бол тэдний үс байдаг аж. Тэдний үзэж буйгаар хүмүүс үхсэний дараа диваажингийн цэцэрлэгт хүрээлэнд очиж, аз жаргалтай амьдрана хэмээн үздэг. 1975 онд бурхан болсон Этиопын эзэн хаан байсан Хайле Селасси (Haile Selassie) гэх хүнийг тэд өөрсдийнхөө бурхан хэмээн сүсэглэдэг байна.
14
Будда (Buddhism)
Буддын шашинд амьдрал бол уртаас урт үргэлжлэх аялал хэмээн үздэг бөгөөд Нирван дүрийг олсон хэн бүхэн аз жаргал, амар амгалангийн оронд залрана нэмээн үздэг ажээ. Нирван дүр нь үхэшгүй мөнх буюу бурхан болсон ч гэсэн өөр биеийг олж, дахин шинээр төрдөг юмсанж.
15
Христ (Christianity)
Дэлхийн хамгийн алдартай, олон сая сүсэгтэнтэй шашин бол яахын аргагүй Христийн шашин билээ. Там болон диваажин гэх газрын аль нэгэнд үхэгсэд очих бөгөөд диваажин нь амар амгалан, тайван газар байх бол там нь зовлон, уй гашуугаар дүүрэн газар байдаг хэмээн үздэг байна.