1
Өөртөө итгэлтэй
Мэдээж өөртөө итгэлтэй, бардам залууг хараад нүд унагаж, сэтгэл догдлохгүй бүсгүй гэж ховор. Муу залуусыг хамгийн ихээр чимдэг зүйл бол яалтчгүй өөртөө итгэл төгс байдал нь билээ. Иймд залуу та ч бас өөрийгөө өнгөлөг дэгжин хувцсаар бус итгэл дүүрэн байдлаар чимээд нэг үзээрэй. Магадгүй таныг харсан бүсгүй бүр тань руу эргээд харж мэднэ.
2
Сэтгэл татам
Муу залуусын хийж байгаа үйлдэл, хэлж байгаа үгс бүхэн нь сэтгэл татна. Учир нь тэд бусдын үзэл бодол, сэтгэгдлээс үл эмээн, зөвхөн өөрийнхөөрөө байх нь эрхгүй сэтгэл зүрхийг татаж, ухаангүй дурлуулдаг. Хамгийн гол нь тэдний бусдыг үл анзаарах, өөрийнхөөрөө байх зэрэг нь охидыг араасаа хуйлруулдаг аж.
3
Ямар ч бүсгүйг өөрийн болгох чадвартай
Хэний ч өмнө дүр эсгэлгүй зөвхөн өөрийнхөөрөө л хүчирхэг харагдах муу залуус ёстой л бүсгүйчүүдийн өдрийн бодол шөнийн зүүд болдог бололтой. Тэдний өмнө ямар ч хүчирхэг эмэгтэй байлаа гэсэн хүчин мөхөсдөж эрхгүй сэтгэл алдардаг гэнэ. Муу залуус шууд л тухайн бүсгүй өөрт нь таалагдах аваас шударгаар хэлж, хүсэмжилж байгаагаа илэрхийлнэ. Харин бүсгүй татгалзах аваас гуйж гувшилгүй өөрийн зүрх сэтгэл ямар байгааг үйлдлээрээ үзүүлж, үүрд салж чадахааргүй болгож орхидог.
4
Хүчирхэг
Ганц бие бус сэтгэлийн хүчтэй залуус охидын мөрөөдөл байдаг. Тэд бусдаас өөрийн бүсгүйгээ эрэлхэгээр хамгаалах бөгөөд хэн нэгэнд дурласан бол түүнийхээ төлөө үхэхэд ч бэлэн байдаг нь гайхалтай. Маш олон кино, зохиол зэрэг дээр муу залуус хайртай бүсгүйнхээ төлөө бүхнийг хийж байгаагаас үүдэн бүсгүйчүүд тэдэнд дурладаг аж.
5
Адал явдал эрэлхийлэгч
Тэдний амьдрал яг л адал явдалтай кино шиг. Харин адал явдалд дурлахгүй хүн гэж үгүй тул тэдэнтэй хамт эрсдэлтэй зүйлсийг хийж явах нь бүсгүйчүүдэд таалагддаг. Ихэвчлэн энгийн даруу охид муу залууст дурлах хандлагатай байдаг бөгөөд тэд нэгэн хэвийн амьдралаас холдон, цоо шинэ ертөнц, үзэл бодолтой уусан шингэхийг хүсдэг юм.
6
Хамтдаа эрх чөлөөг мэдрэх
Хүн бүр өөрийнхөөрөө, эрх чөлөөтэй байхыг хүсэх боловч зориг зүрх дутан, бусдад таалагдахыг хичээн, баг зүүж явдаг нь нууц биш. Харин муу залуустай учирсан бүсгүйчүүд эрх чөлөөтэй байх тал дээр өөр байр сууриас хандан, жинхэнэ ямар ч хаалтгүй өөрийнхөөрөө байх боломжтой болдог. Нэг ёсондоо муу залуус тэдэнд эрч хүч өгч, чөлөөтэй байх орон зайг нь бий болгож өгдөг аж.
7
Цор ганц
Бусад хүмүүсээс тэс өөр нэгнийг хүсч, хүлээж суух бүсгүйчүүд олон байдаг. Харин тэдний хүсэлд нийцэх цор ганц эр нь муу залуус байх аж. Тэд дахин давтагдашгүй, бусдаас өөр байх чанар нь хэнийг ч соронзон мэт татна. Залуу та ч мөн өөрийнхөөрөө байж, бусдаас ялгарч чадвал хүссэн бүсгүйгээ өөртөө дурлуулж чадах юм.
8
Гүйлгээ ухаан сайтай
Сүүлийн үед эрчүүд муу залуу болох гэж дүр эсгэх нь ихсэж байгаа боловч хэзээ ч жинхэнэ болж чадахгүй тул учир дутагдалтай. Тэдэнтэй харьцаж үзэх төдийд л дүр эсгэгч эсэх нь мэдэгдэх бөгөөд жинхэнэ муу залуу хэзээ ч жижиг зүйлсээр оролдож, хэл амаа билүүдэж суудаггүй. Тэдний тухайд гүйлгээ ухаан сайтай төдийгүй бүхнийг төгс төлөвлөсөн байх аж. Мөн охид бүсгүйчүүдэд тэгтлээ анхаарал хандуулахгүй ба энэ чанар нь ихэвчлэн давуу тал нь болдог.
9
Халуухан
Муу болоод өөртөө 100 хувь итгэлтэй залуус хамгийн халуухан гэдэгтэй маргах хүн гэж үгүй. Тэдний хүчирхэг царай төрх, хөгжсөн бие хаа гээд л харах төдийд л ухаан балартуулж орхидог. Мөн муу залуусыг орондоо ч сайн байдаг гэх баримтууд бий.
10
Зорилго, тэмүүлэлтэй
Жинхэнэ муу залуус зүгээр нэг хууль зөрчиж явдаггүй. Тэдэнд өөрсдийн гэсэн зорилго тэмүүлэл, түүндээ хүрэх гэсэн чин хүсэл, тэмүүлэл байдаг юм. Харин тэдний энэхүү дүрэлзэн асах тэмүүлэл нь хамгийн сэтгэл татам, дур булаам байдаг. Заавал муу залуу гэлтгүй мөрөөдлийнхөө төлөө уйгагүй зүтгэх, хичээнгүй залуус ч мөн бүсгүйчүүдийн хайрыг татдаг байна шүү.
11
Чин үнэнчээр хайрладаг
Тэд бүсгүй хүнд татагдан дурлах нь ховор. Харин нэг дурласан бол үхэн үхтлээ түүндээ үнэнч байх талтай. Хайртай бүсгүйнхээ төлөө уулыг давж, усыг гатлах эр зориг тэдэнд бий. Иймдээ ч тэдний чин зүрхний амраг болохыг хүсэгч бүсгүйчүүд олон байдаг биз.
12
Муу залуу юу? Хөгийн залуу юу?
Муу залуус ихэвчлэн зэвүүн царай, хар өнгөөр дагнан хувцасласан байдаг. Магадгүй энэ нь тэдний нийтлэг төрх байж ч болно. Харин муу залуу, хөгийн залуу гэж тусдаа байдаг болохыг анхаар. Муу залуу хууль дүрэм зөрчин, өөрийн хүсэл, мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэдэг бол хөгийн залуу зөвхөн өөрийн эрх ашгийн төлөө бусдыг хохироож, таныг ашиглаж мэднэ. Нэг ёсондоо хөгийн эр бол муу залуугаас дор юм. Муу залууд өөрийн гэх дүрэм журам байх бөгөөд өөрт нь хор хүргээгүй хүмүүсийг гэмтээх, хохирол учруулах тал дээр эсрэг байр суурь баримталдаг юм.