Эрчүүд бүсгүйчүүдээс юу нуудаг вэ?

Хайрт чинь сүүлийн үед тантай нэг л хүйтэн хөндий харицаж, өмнөхөөсөө бага зэрэг өөрчлөгдөх болсон уу? Тэр арай таниас ямар нэгэн зүйл нуугаад байгаа юм биш биз? Хэрвээ тийм бол бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд туслах болно гэдэгт итгэлтэй байна. Үл ойлголцол, хэрүүл маргаан гарахвий гэхээс сэргийлж, аль эсвэл танд буруу ойлголт төрүүлэхээс эмээсэндээ эрчүүд олон зүйлсийг нуудаг байна. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Эрчүүд бүсгүйчүүдээс юу нуудаг вэ?

15 Таны ааш зан

Эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүн бүр л өөр өөрийн гэсэн ааш зантай байдаг шүү дээ. Гол нь хаана, хэдийд, хэнд ямар ааш зан гаргаж буй нь харилцан адилгүй байдаг бөгөөд охид, бүсгүйчүүдийн маань хувьд зан аашаасаа болж эр нөхөр болон найз залуугаа залхаах үе цөөнгүй. Тэд ихэнх тохиолдолд таны энэ байдал өөрсдөд нь залхуутай санагдаж байгаа тухай хэлэхгүй бөгөөд юу ч сонсохгүй байгаа юм жүжиглэхийг илүүд үздэг байна. Энэ нь хосуудын дунд гарах элдэв үл ойлголцол, хэрүүл маргаанаас зайлсхийж байгаагийн үндэс аж.

Таны ааш зан

14 Найз нөхөд болон гэр бүлийнхэн

Найз нөхөд чинь чухам ямар хүмүүс болох, өөрт нь таалагддаг эсэх, түүгээр зогсохгүй таны гэр бүлийнхэн түүнд ямар санагддаг болохыг хайрт чинь тийм ч амар хэлэхгүй болов уу. Ингэж байгаагийн шалтгаан нь таны хувийн орон зайд хэт халдаж, ойр дотны хүмүүсийн чинь талаар санал бодлоо үннээр хэлэх нь та хоёрын харилцаанд тийм ч таатай уур амьсгал авчрахгүй гэдгийг мэдэж буйтай холбоотой аж.

Найз нөхөд болон гэр бүлийнхэн

13 Өөр бүсгүйг сонирхох

Энэ зан чанар эр хүний төрөлхийн инстинк гэж хэлж болох бөгөөд хэрвээ ижил хүйстэн биш л бол ямар ч эр хүн сайхан бүсгүй хажуугаар нь зөрж, өнгөрөхөд өөрийн эрхгүй эргэж хардаг гэнэ. Сайхны өмнө харц буруугүй гэж ярьдагтай холбоотой байж болох юм. Харин тэд энэ талаараа танд хэзээ ч ам нээхгүй бөгөөд үүнийгээ байнга тоочоод байх нь утгагүй зүйл гэж боддог байна. Өдөрт хичнээн олон сайхан бүсгүйчүүд хотын гудмаар, ажлын оффисоор явж буйг тоолно гэдэг бүтэхгүй зүйл шүү дээ.

Өөр бүсгүйг сонирхох

12 Хуурах

Хосуудын харилцаанд тулгардаг хамгийн том саад бэрхшээлүүдийн нэг бол хууран мэхлэлт байдаг гэдэгтэй маргах хүн бараг үгүй биз ээ. Хосуудыг холбож байдаг зүйл бол тэдний нэгнээ гэх хайр сэтгэл байдаг бол тэднийг өнөөдрийг хүртэлх хугацаанд хамт байлгаж буйн үндэс бол итгэлцэл юм. Эрчүүдийн хувьд хайртыгаа араар нь тавьж, хуурсан бол ямар ч тохиолдолд хэлэхгүй байх нь зөв шийдвэр гэж үздэг байна.

Хуурах

11 Ирээдүйд ганцаараа буйгаар төсөөлөх

Тэр магадгүй танийг аль хэдийн орхисон байж болох юм. Зүгээр л хоосон бие нь таны хажууд байгааг одоо ч гэсэн надад хайртай юм байна гэж ойлгох нь өрөөсгөл зүйл аж. Сэтгэлгүй хоосон биеэр яах билээ. Энэ тохиолдолд ихэвчлэн эрчүүд маань өөр хэн нэгэнтэй эсвэл ганцаараа байгаагаар ирээдүйг төсөөлдөг бөгөөд таниас төд удалгүй харилцаагаа таслахаар төлөвлөөд эхэлчихсэн гэсэн үг юм.

Ирээдүйд ганцаараа буйгаар төсөөлөх

10 Хувцаслалт

Хайртдаа таалагдах гэж бүтэн өдөржингөө шахуу толины өмнө зогсдог л биздээ? Харин түүнтэйгээ уулзах үед амнаас нь "Чи минь ямар үзэсгэлэнтэй харагдаж байна вэ?" гэсэн сайхан үгсийг сонсохыг хүсдэггүй эмэгтэй хүн гэж бараг үгүй биз ээ. Түүний хариулт танд таалагдах ч бай, үгүй ч бай ихэнх тохиолдолд эрчүүд маань хайртынхаа өмссөн хувцасны талаар үнэн сэтгэлээсээ өөрийн бодлоо хэлдэггүй ажээ. Энэ нь тэдний таныг гомдоочихвий аль эсвэл юм бодчихвий гэж эмээгдэгтэй холбоотой юм.

Хувцаслалт

9 Ажил мэргэжил

Хаана, ямар ажил хийх нь хосуудын амьдралын хамгийн салшгүй чухал хэсэг юм. Учир нь авч буй цалин, ажлын хамт олон, байршил гээд л хосуудын амьдралд чухал нөлөө үзүүлэх нь бичигдээгүй хууль байдаг билээ. Эрчүүдийн хувьд ажил төрлийнх нь талаар тэгтлээ сонирхож асуухыг илүүд үздэггүй аж. Хувийн орон зайд халдахгүй байх, өөрийн дуртай ажлаа хийж байгаа нөхцөлд түүнийгээ дэмжих үүднээс ажил мэргэжлийнх нь талаар сонирхдоггүй гэнэ.

Ажил мэргэжил

8 Өөр бүсгүйг бодож байгаа эсэх

Тэд таниас нууцаар насанд хүрэгчдэд зориулсан сэтгүүл уншиж, магадгүй бүр порно кино үзэж байж ч болох юм. Зарим эрчүүдийн хувьд аливаа зүйл гэлтгүй хүнээс ч гэсэн амархан уйдах төлөвтэй байх бөгөөд өөр шинэ зүйлийг оролдож үзэх, туршихыг чухалчилдаг гэнэ. Харин энэ талаараа танд хэлээд зогсож байна гэж бодож байвал том эндүүрэл юм шүү.

Өөр бүсгүйг бодож байгаа эсэх

7 Жолоо барих

Ихэнх жолоо барьж буй эмэгтэйчүүд найз залуу, нөхрийнхөө уур бухимдлыг хүргэдэг бөгөөд заавал ингэж жолооны хүрд булаацалдах хэрэг байна уу гэж эрчүүд дотроо нууцхан боддог гэнэ. Учир нь ямар ч нөхцөлд эрэгтэй хүн жолоо барих тал дээр эмэгтэй хүнээс хавьгүй илүү чадвартай, туршлагатай байх бөгөөд энэ нь тэдний аваар осол, аюул учирч болзошгүй хэмээн сэрэмжилж байдагтай холбоотой аж.

Жолоо барих

6 Чөлөөт цагаа өнгөрүүлж буй байдал

"Хайр нь ажилдаа явлаа" гэж хэлээд гараад явж байгаа ч, тэд заримдаа амрах өдрөөрөө худал хэлж, найз нөхөдтэйгөө цагийг өнгөрөөж байдаг нь нууц биш юм. Үннээ хэлээд явж болох байсан шүү дээ гэж эмэгтэйчүүд маань хожим гомдоллох хэдий ч, дургүйцнэ, зөвшөөрөл олгохгүй, түүнээс гарах хэрүүл маргааныг харахыг хүсэхгүй байгаа учраас ийн худал хэлдэг байна.

Чөлөөт цагаа өнгөрүүлж буй байдал

5 Өөрт нь тавьж буй хайр халамж

Хүн бүхэн хайрлаж буй хүнээ хайр халамжаар дутаахгүй байх нь чухал юм. Гэвч зарим хүмүүсийн хувьд амьдралын боломж бололцооноос хамаарч, түүнийхээ сэтгэлд хүртэл халамжилж чадахгүй байх тохиолдол амьдралд бишгүй дээ л олон гардаг билээ. Мэдээж хэрэг энэ нөхцөлд ямар ч хүн түүнийхээ сэтгэл рүү ус цацаж, гомдоохгүйн тулд бодож санаснаа хэлэх бус, чимээгүй дотроо хадгалаад өнгөрөөдөг байна.

Өөрт нь тавьж буй хайр халамж

4 Өмнөх найз охинтойгоо уулзсан тухай

Таниас өмнө тэр хэдэн бүсгүйтэй учирч, ямар дурлалын романс зохиож явсныг хэн ч таашгүй шүү дээ. Хаа нэгтэй, санамсаргүй байдлаар экс хайрттайгаа тааралдаж, хэсэг зуур яриа өрнүүлж болох юм. Гэвч энэ талаараа хэлээд байх нь ямар ч эмэгтэй хүнд сайхан сэтгэгдэл төрүүлэхгүйгээс гадна хий хоосон зүйлс ургуулан бодож, хардахад хүргэдэг байна. Тэнэг л биш бол эрчүүд өмнөх амрагтайгаа тааралдсан тухайгаа битгий хэл түүний нэрийг нь ч дурдахгүйг чухалчилдаг аж.

Өмнөх найз охинтойгоо уулзсан тухай

3 Амаа хамхиасай гэж хүсэх

Эмэгтэй хүний олон зан чанаруудаас эрчүүдийн дургүйг асар ихээр хүргэдэг зан чанар бол үглэх байдаг гээд хэлчихэд төдийлэн буруудахгүй болов уу. Ихэнх тохиолдолд эрчүүд маань хайртынхаа үглэхээс залхаж, болж өгвөл яриа өдөхгүй байхыг хүсдэг гэнэ шүү. Тэгээд ч энэ талаараа танд хэлвэл эргээд л зогсохгүй үглэх биз гэж боддог байна.

Амаа хамхиасай гэж хүсэх

2 Худал ярих

Худлаа ярьдаггүй хүн гэж энэ хорвоо дээр өдрийн од шиг л цөөхөн байдаг байх. Харин юунаас болж, хэнд, хэзээ, хэрхэн худал ярьж буй гэдгээрээ өөр хоорондоо харилцан адилгүй байдаг аж. Мэдээж хэрэг тодорхой шалтгаануудын улмаас худал ярьсан учраас хожим хойно үннээ хэлээд зогсож байх нь юу л бол.

Худал ярих

1 Өөрчлөлтийг хүсэх

Хүнийг байгаагаар нь хайрлах шиг сайхан хайр гэж өөр юу байх билээ. Хэдий энэ нь хүнд байх хамгийн нандин чанар ч гэлээ, зарим тохиолдолд хүн бүр хувьсан өөрчлөгдөж, сул талаа засч залруулж байх нь юу юунаас илүү чухал юм. Тэд таныг гаднаа өхөөрдөн хайрлаж, биеэ авч явж буйд чинь сэтгэл хангалуун байгаа мэт харагдаж байж болох ч, үнэн хэрэгтэй цаагуураа таныг олон зүйл дээр өөрчлөгдөөсэй гэж хүсч явдаг ажээ.

Өөрчлөлтийг хүсэх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()