1
Өлсөх
Хүмүүс турахын тулд хоолоо сойж өлсөх ёстой гэх ташаа ойлголтыг тээж явдаг. Иймдээ ч хоолноос гарч, биеэ зовоох боловч турах нь бүү хэл хавагнаж, улам л жин нэмж эхэлдэг. Цаашлаад бие сульдаж, ядаргаанд орохоос гадна элдэв өвчин тусч мэднэ. Харин та үүний оронд шим тэжээлтэй хоол идэж, өөрийгөө эмчилснээр турах боломж нээгдэх аж.
2
Нойр дутуу явах
Унтаж чадахгүй, нойр дутуу явах нь таны турах хүслийг мохоож, ямар ч үр дүнгүй болгодог. Эрч хүч алдагдаж, эрүүл мэндээ золиосолдог байна. Нойр дутуу явснаар илүү их идэх хүсэл төрж, ядаргаанд орж эхэлдэг байна шүү. Магадгүй таны турж чадахгүй байгаагын шалтгаан энэ ч байж мэднэ. Иймээс та өдөрт 30 минутыг дасгал хийхэд зориулан, оройн цагаар амттангаас татгалзаж, харанхуй, сэрүүхэн газар тухлаг ороо бэлтгэн аль болох эрт амарч заншаарай.
3
Буруу дасгал
Ихэнхи хүмүүс дасгал хөдөлгөөн их хийх тусмаа турж, гоё сайхан болно хэмээн эндүү боддог. Дасгал хөдөлгөөнийг удаан хийхдээ гол нь биш, хамгийн гол нь зөв техникээр, зөв дасгалыг сонгож хийхэд чухал байдаг. Өнөө үед цахим технологи өндөр хөгжсөн учир, дасгал олно гэдэг тийм ч хэцүү биш болсон. Гэрийн нөхцөлд дасгал хөдөлгөөн хийхээр шийдсэн бол, хамгийн гол нь хэзээ амрах, үргэлжлүүлэн дасгалаа хийх, амьсгалаа зөв авч гаргах зэргүүд дээр анхаарлаа хандуулах хэрэгтэй. Гэрийн нөхцөлд хийх хамгийн тохиромжтой дасгал бол "кардио" дасгалууд юм. Эдгээр дасгалыг хийхэд тоног төхөөрөмж огт хэрэг болохгүйн дээр, өөрийнхөө биеийн жинг зөв хувиарилж, ачаалал өгч сурах төдийгүй хормын төдийд л жингээ хасч эхэлдэг байна.
4
Өөрийгөө шахах
Би заавал турах болно хэмээн зорилго тавих нь зөв боловч өөрийгөө байнга хүчилж, сэтгэл санааны тогтворгүй байдалд аваачих нь харин ч таныг таргажуулж байдаг юм. Стресс, бухимдлаас ялгарах кортизол даавар нь таныг тураах биш харин ч улам таргалуулж байдаг. Энэ үед зүрх түргэн цохилж, булчин чангарч, цусны даралт нэмэгдэж, амьсгал түргэсэн, мэдрэхүй улам хурц болно. Цаашлаад хоол боловсруулах системийг доголдуулах бөгөөд хоол шингэхгүй байх, улам ихээр идэх хүсэл төрүүлдэг юм. Тиймээс өөрийгөө аль болох урмаар тэтгэж байх хэрэгтэй аж.
5
Буруу хүнс хэрэглэх
Мах л идэхгүй бол турна гэж ойлгож, хүнсний ногоог түлхүү хэрэглэх хүмүүс гэж байдаг. Гэхдээ хүнсний ногоон дотор ч мөн идэж болохгүй буюу таргалуулдаг ногоо гэж байна. Жишээлбэл төмс нь цардуул ихтэй тул эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж, таргалалтанд хүргэдэг байх юм.
6
Уураг тэжээл сайн авдаггүй
Харин турахыг хүсч байвал уураг тэжээл ихээр авч, багахан ч болов махтай хоол идэж байгаарай. Ингэснээр та эрүүлжин, хэвийн байдалдаа шилжиж, цаашлаад турах сэдлийг өдөөж өгдөг байна. Эрүүл бус өвчтэй, ходоодны шархлаатай, бие нь зохисгүй байдалд байгаа хүмүүс хэдэн сар жилээр дасгал хийж, хоолоо сойлоод турна гэж байдаггүй юм. Иймд эхлээд та эрүүлжих хэрэгтэйг анхаараарай!
7
Ус сайн уудаггүй
Амьдралыг тэтгэгч усыг аль болох ихээр ууж хэрэглэ. Энэ нь таныг хүсч буй сайхан биеэнд тань хүргэх гүүр болж өгөхөөс гадна бие сэтгэлийг нь эрүүлжүүлж өгөх тустай. Та хэр их уус ууна тэр хэрээр таны биеийн хорт бодис шээс болон ялгарч гарах бөгөөд ингэснээр таны турах явц түргэснэ гэдгийг санаарай. Харин ус бага уух нь таргалахын эх үндэс болдог төдийгүй гэдсийг хийгээр дүүргэж, хоолны дуршлыг нэмэгдүүлдэг юм.
8
Алхдаггүй
Хүн хөгширч биш хөшиж үхдэг гэгчээр хөдөлгөөн ихтэй хүн таргалж, биеийн галбираа алдана гэж байдаггүй. Магадгүй таны алхалт багадсаны улмаас турахгүй байж ч мэднэ. Иймд өөртөө цаг гаргаж өдөрт 30-40 минут алхаж хэвшээрэй. Ингэснээр шатаах калори тань ихсэж, сайн сайхан энергийг өөртөө хуримтлуулж чадах юм.
9
Өөрийгөө цэнэглэдэггүй
Найз нөхөдтэйгээ уулзаж, хөгжилдэн, цэнгэж, сайн сайхан зүйлсээс өөртөө энерги цуглуулж байгаарай. Үргэлж л уруу царайлан, амьдралд гутарч явах нь таргалах бас нэгэн үндэс болж өгдөг бөгөөд сэтгэл гутралд ч хүргэж мэднэ. Харин та өөрийгөө хөгжөөж, аль болох сэргэг, хүчтэй байхыг зориорой. Хүчирхэг эмэгтэйд саад болох зүйл гэж ганц ч үгүй.
10
"V" хэлбэрийн дасгал
Энэ нь хамгийн энгийн болоод үр дүнтэй дасгалуудын нэг юм. Та гараараа газар тулж, суниах байрлал авна. Дараа нь аажмаар хөлөө дээшлүүлж, гартаа ойртуулахыг хичээ. Энэ нь таниас маш их хүч, хөдөлмөр шаардах боловч тэр хэрээрээ турааж, булчинг тань чангалж байдаг аж.
11
Супермэн дасгал
Доош харж хэвтэн тайван амьсгал. Одоо харин хөл гараа зэрэг дээш нь өргөж өөрийнхөө хүрч болох дээд цэгт аваачиж, байрлалаа 30 секунд хадгалах хэрэгтэй. Энэ нь биеийн бүхий л хэсэгт хүрч үйлчлэх бөгөөд нуруунд хамгийн сайн дасгал болж өгдөг юм.
12
Үсрэлттэй скуат
Мэдээж скуат бол сайхан өгзөгтэй болох гол түлхүүр байдаг. Харин зүгээр нэг скуат хийх бус үсэрч хийх нь үр дүнг нь түргэн хугацаанд үзүүлэхээс гадна тураадаг шидтэй. Ингэдээ хоёр хөлөндөө мөрний хэмжээтэй зай авч 90 градусын өнцөг гаргаж, доош сууж, дараа нь дээш үсэрнэ.
13
Хөл таталт
Та суниах байрлал аваарай. Харин дараа нь хөлөө ээлж ээлжээр дээш татаж, дасгалаа чин сэтгэлээсээ хийх хэрэгтэй. Энэ нь хэвлий, гар, хөл, гуя гээд л бүх л хэсэгт онцгой нөлөө үзүүлж, тураахаас гадна хөшиж бугларсан хэсгүүдийг амрааж өгдөг байна .
14
Дээс үсрэх
Дээс үсрэх нь цусны эргэлтийг сайжруулж, калори ихээр шатаадаг аж. Та өглөө бүр 1 минут дээс үсэрснээс маш их калори шатааж, эрүүл гоолиг биетэй болоход алхам ойртлоо л гэсэн үг. Харин хэтрүүлж үсрэх аваас бөөрөнд сөргөөр нөлөөлж мэднэ.
15
Гүүр дасгал
Та дээш харан хэвтэж, хоёр хөлөө нугална. Энэ байрлалаас гуя хэсгээ дээш өргөж, барих аж. Харин одоо нэг хөлөө дээш өргөж, 2 секунд барих юм. Ингэж хоёр хөлөө ээлжлэн дасгалаа хийснээр өгзөг чангарч, гуяны илүүдэл өөх хайлдаг байна.