Баян болон дундаж амьдралтай хүмүүсийн ялгаа

Өнөөдөр хүмүүсийн олж буй ашиг, орлого, амьдарч буй орчин, идэж, ууж, өмсөж, зүүж байгаа эд зүйлээр амьдралынх нь түвшинг тодорхойлох болсон билээ. Баян, ядуугийн зааг ялгаа их гарах болсон энэ цагт хүн бүр сайн, сайхан амьдрахын төлөө хөлс хөдөлмөрөө дуслуулж байгаа нь нууц биш юм.

Баян болон дундаж амьдралтай хүмүүсийн ялгаа

Тэгвэл уг заагийн хооронд дундаж амьдралтай хүмүүс ч хүсэл мөрөөдөл, зорьсон зорилгодоо хүрэхээр чармайн зүтгэж байгааг хэлэх нь зүйтэй болов уу. Бидний бэлтгэсэн дараах мэдээлэл танд эдгээр дундаж амьдралтай хүмүүсийг баячуудтай харьцуулахад хэрхэн амьдардаг тухай бөгөөд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

 

10 Дундаж амьдралтай хүмүүс илүү тав тухтай амьдардаг

Тэдний амьдралдаа баримталдаг үзэл нь эд баялаг, хөрөнгө мөнгөөр бусдын доор орох юм уу эсвэл бусдын дээр гарахаас илүүтэй амар тайван, одоо байгаадаа сэтгэл хангалуун амьдрах явдал юм. Өөрөөр хэлвэл дундаж амьдралтай хүмүүс нь "Илүү харж, билүү долоох" гэх үгийн эсрэгээр амьдардаг бөгөөд орд харшид гэрийн үйлчлэгчээр хоолоо зөөлгүүлж идэхийн оронд өнөр өтгөн гэр бүлээрээ ширээгээ тойрч суугаад хооллох нь жаргал гэж боддог хүмүүс байдаг аж.

Дундаж амьдралтай хүмүүс илүү тав тухтай амьдардаг

9 Баячууд өндөр хэрэглээтэй байдаг

Мөнгө, ашиг орлого их хэмжээгээр олохын хэрээр баячуудын эдлэж, хэрэглэж буй зүйлс төдий чинээ үнэтэй, чанартай, ганган чамин байх нь дамжиггүй юм. Тэдний олонх нь хэзээ ч өөрсдөөсөө зиндаа доогуур хүмүүсийн хэрэгцээг хангаж буй зйүлсийг худалдаж авдаггүй байна. Энэ амьдралын хэв маяг нь бусдад таалагдахгүй байх нь элбэг бөгөөд үүний шалтгаан нь хүний өөрөөсөө илүү яваа нэгнийг үргэлж шүүмжилж, гоочилж, атаархаж байдагтай холбоотой аж. Баян тансаг амьдарч буй хүмүүс бүгдээрээ ард иргэдийн мөнгийг шулж, өдөр хоногийг тансаглаж өнгөрөөж байгаа гэж бодох нь хэтэрхий өрөөсгөл зүйл юм.

Баячууд өндөр хэрэглээтэй байдаг

8 Дундаж амьдралтай хүмүүс илүү хөдөлмөрлөдөг

Тэдний өмнөө тавьдаг зорилго нь хэнд ч ойлгомжтой бөгөөд ямар ч нөхцөлд сайн сайхан амьдрахын тулд цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж, хөдөлмөрлөхийг эрмэлзэж байдаг байна. Учир нь хөлс хүчээ дуслуулж байж гэмээн одоогийнхоосоо илүү сайхан амьдрах боломжтой гэдгийг тэд ухамсарласан байдаг аж.

Дундаж амьдралтай хүмүүс илүү хөдөлмөрлөдөг

7 Баячууд хүн бүртэй найзлаад байдаггүй

Өнөөдөр хүмүүсийн дунд зиндаа гэх ойлголт хүчтэй газар авсан гэдэгтэй таныг маргахгүй гэдэгт итгэлтэй байна. Тэр ч үүднээсээ уг зиндаа гэх зүйлийн оргил дээр байгаа баячуудын хувьд найз нөхдөө сонгохдоо гол төлөв өөрсдийнхөө хүрээллээс сонгодог аж. Энэ нь ч илүү амар бөгөөд хүний дур сонирхол, хүсэл мөрөөдөл, бодол санаа ижил төстэй байх тусмаа ойлголцож, нэгнээ дэмжиж, туслахад амар байдаг байна.

Баячууд хүн бүртэй найзлаад байдаггүй

6 Дундаж амьдралтай хүмүүс мөнгийг чухалчилдаг

Баячуудын хувьд санхүүгийн эх үүсвэрээ аль хэдийн олчихсон, хэд хэдэн бизнес нь хөл дээрээ бат зогсчихсон байдаг учраас мөнгийг төдийлэн чухалчилдаггүй байна. Харин дундаж амьдралтай хүмүүсийн хувьд бол харин ч эсрэгээгээ мөнгө юу юунаас илүү чухал байдаг аж. Тэд илүү их мөнгө олж, илүү сайхан амьдралын төлөө зорьж байдаг нь нууц биш юм.

Дундаж амьдралтай хүмүүс мөнгийг чухалчилдаг

5 Баячуудыг илтгэдэг зүйл бол мөнгө

Заримдаа баячууд мөнгөнөөс өөр юу ч бодохгүй, бүх зүйлийг мөнгө болгон харах үе цөөнгүй тохиолддог аж. Тэд мөнгийг амьдралын гол утга учир гэж бодохоос гадна амьдрал мөнгөн дээр тогтдог гэж үздэгтэй холбоотой байдаг аж. Мөнгө олж, ашиг орлого нь нэмэгдэхийн хэрээр тэдний ихэнх нь илүү их ашиг олохыг хүсдэг аж.

Баячуудыг илтгэдэг зүйл бол мөнгө

4 Дундаж амьдралтай хүмүүс мөнгө хадгалдаг

Олсон мөнгөө хадгаламжинд хийх нь ирээдүйд бусдаас дутагдаж, гачигдах зүйлгүй амьдрахыг хүсч буй хэн бүхний эрхэмлэх ёстой зан чанар юм. Тийм ч үүднээс дундаж амьдралтай хүмүүс болж өгвөл ахиухан мөнгө хадгалж, түүнийхээ хүүгээр амьдрахыг илүүд үздэг аж. Хэр сайн хуримтлал үүсгэнэ төдий чинээ та ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг юм. 

Дундаж амьдралтай хүмүүс мөнгө хадгалдаг

3 Баячууд мөнгийг ухаалгаар зарцуулдаг

Мөнгө гэдэг зүйл орж ирэхдээ их хугацаа шаардахад хүрдэг бол эргээд гарахдаа нүд ирмэхийн зуур л таны халаасыг хоослодог нь амьдралын жам гэлтэй. Тэгэхээр мөнгөтэй ухаалаг, бодолтой харьцах нь чухал юм. Баячуудын хувьд ашиг орлого нь нэмэгдээд ирэх үед илүү хашир болж, хэрэгтэй зүйлд мөнгөө зарцуулах талаар бодож эхэлдэг хандлагатай байдаг байна. Өөрөөр хэлвэл тэд өөрт нь эргээд ашиг авчрах зүйлд хөрөнгө оруулалт хийхийг илүүд үздэг аж.

Баячууд мөнгийг ухаалгаар зарцуулдаг

2 Дундаж амьдралтай хүмүүс өөрсдийгөө дутуу үнэлдэг

Би ийм л амьдралаар амьдрах хувь тавилантай юм байна гэж өөрийгөө дүгнэж байгаа бол эртхэн наад бодлоо орхихыг танд зөвлөж байна. Учир нь хэнд ч гэсэн одоо байгаагаасаа илүү сайхан амьдралыг цогцлоож, баян тансаг амьдрах боломж байдаг бөгөөд гагцхүү тэрхүү амьдралд хэрхэн хүрэх, амжилтын оргилд ямар замаар мацах эсэхээс хамаардаг байна. Тиймээс өөрийгөө хөгжүүлж, илүү хичээж, зорьж, тэмүүлж чадвал удалгүй та үр дүнг нь үзэх болно.

Дундаж амьдралтай хүмүүс өөрсдийгөө дутуу үнэлдэг

1 Баячууд мөнгийг хамгийн хүчтэй гэж боддог

Ний нуугүй хэлэхэд өнөөдөр мөнгөгүйгээр шийдэгдэж, болж, бүтэж байгаа зүйл өдрийн од шиг цөөхөн гэлтэй. Нийгэм, цаг үеийн нөхцөл байдлыг дагаж, мөнгө хамгийн хүчтэй зүйл болсон нь баячуудын үзэлтэй нягт уялдан хоршдог бөгөөд тэдний ажил хэрэг, бизнес, элдэв төслүүд мөнгөгүйгээр бүтэхгүй гэдгийг ухамсарласантай холбоотой байдаг байна. 

Баячууд мөнгийг хамгийн хүчтэй гэж боддог

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()