1
1997 онд намгийн мэлхийнүүд Мексикийн нэгэн хотноо тэнгэрээс унаж ирсэн байх юм. Энэ нь тухайн үед хүн бүрийн гайхшралыг төрүүлж, түүхэнд бичигдэхүйц үйл явдал болжээ.
2
Хүн унтаж байхдаа үнэрлэх чадвараа алддаг аж. Иймдээ ч унтаж байхдаа элдэв зүйлсийг үнэрлэж чадалгүй, өнгөрдөг байна.
3
Сансрын нисгэгчид хоол хүнсээ базааж, хэдэн сарын турш бэлтгэлд хамрагдсаны эцэст сансарт гардаг билээ. Харин тэд хөөрөхдөө шошыг огт авч явдаггүй бөгөөд болохгүй хэмээн үздэг байна. Учир нь шош идсэний дараа гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирч, хийгээ гаргаж эхэлдэг бөгөөд хийгээ гаргах нь сансрын хувцасны аюулгүй байдлыг алдагдуулж, асуудал үүсгэдэгтэй холбоотой юм.
4
Өмнөд Азид орших Бутан улс нь хамгийн аз жаргалтай орон хэмээгддэг. Тус улс нь цөөн хүн амтай гэх боловч тогтсон тоо баримт огт байдаггүй аж. Дэлхийн томоохон байгууллагууд судалгаа шинжилгээ явуулж өөрсдийн дүгнэлтээр өөр өөр тоо гаргаж ирдэг бөгөөд ойролцоогоор сая гаруй хүн амтай гэдэг.
5
Нас бие гүйцсэн цагаан баавгай нь амьтан барьж идсэний дараа дахин нэг амьтан барьж, тус газраа орхидог байна. Тэд үүнийг өөр нэгэн цагаан баавгай ирж идэг хэмээн сэтгэж, тус болох үүднээс ингэдэг аж.
6
Аляска, Сибир зэрэг хүйтэн уур амьсгалтай бүс нутгуудаар суурьшдаг Эксимочууд хөргөгч ашигладаг байх юм. Тэд зарим тохиолдолд хөргөгчинд хоол хүнсний зүйлсээ хийж, хадгалдаг аж.
7
Далайн гүн дэх эрдэнэс, үнэт зүйлс дуусч дундрашгүй билээ. Өдгөө дэлхий нийтийн газрын гүнээс ухаж гаргасан алтнаас 200 дахин их алт далайн ёроолд нуугдаж байдгыг та мэдэх үү?
8
Нэрт зохион бүтээгч, физикч Харольд Эджертон (Harold Edgerton) нь атомын бөмбөгийн дэлбэрэлтийн зураг бүрийг хальснаа буулгаж чадсан байдаг. Тэрээр 11 км-ийн зайд камераа байрлуулж, автомат тохиргоо дээр тавьсан бөгөөд камерны хөшигний хаагдах хурд нь өндөр байсан гэдэг.
9
Хүн төрөлхтөний түүхэнд өөрийн нэр алдраа дуурсгаж чадсан алдарт зохиолч Шекспир (Shakespeare) нь өөрийн нэрээ ямагт өөрөөр хэлдэг байсан төдийгүй нэрээ хэрхэн зөв дуудаж хэлэх учраа олдоггүй байжээ.
10
Бид баллуурын оронд талх ашиглаж болох нь байна шүү. Хэрэв ямар нэгэн зүйлсийг арилгах гэтэл танд баллуур байхгүй бол талхаар туршаад үзээрэй. Гайхалтай үр дүн таныг хүлээж байх болно.
11
Та зурагт үзэхээс илүүтэй унтаж байхдаа тархиа ажиллуулж, ачаалал өгч байдаг гэдэгээ мэдэх үү? Мөн бид зурагт үзэн сууж байхаас илүүтэй унтаж байхдаа их хэмжээний калори шатаадаг байх юм.
12
Нью Йорк хотноо байгуулагдсан хамгийн анхны хоолны газар нь зөвхөн эрчүүдэд үйлчлэх зориулалттай байжээ. Харин цаг хугацаа өнгөрөх тусам энэ байдал нь алдагдаж, бүх хүнд эрх тэгш үйлчлэх болсон байна.
13
Жирэмснээс хамгаалах эм нь зөвхөн эмэгтэй хүнд үйлчилдэггүй аж. Тус эм нь горилланд ч мөн үр дүнтэй үйлчилгээ үзүүлж, жирэмслэхээс хамгаалж байсан юм.
14
Орос улсад бохир машинтай замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог байна. Цэвэр цэмцгэр байдлыг эрхэмлэн, хот тохижолт, цэмцгэр байх тал дээр илүүтэй анхаарах үүднээс хөдөлгөөнд оролцож байгаа машин бүрийг шавар шавхайгүй цэвэрхэн байхыг шаарддаг. Хэрэв бохир машинтай замын хөдөлгөөнд оролцвол 60 долларын торгууль төлөх хэрэгтэй болно.
15
Эрээн дальт бяцхан шувуу нь өхөөрдөм хөөрхөн төрхтэй байдаг. Харин энэхүү төрлийн шувуу нь явж чаддаггүй бөгөөд ердөө л нисч, модны мөчир дээр зогсох чадвартай юм.
16
Дохионы хэл нь өвөрмөц, гүн гүнзгий утгыг биеэр илэрхийлж байдаг. Жишээлбэл баруун гараа өргөх нь хүчирхэг байдал, эр зоригийг илтгэх бол зүүн гараа өргөх нь үхэл, оршуулга зэргийг илэрхийлдэг аж.
17
Франц улсад хүний царай төрхийг зөв зохистой гаргаж өгөөгүй хүүхэлдэйг худалдаалахыг хуулиар хориглодог аж. Хэрэв тус заалтыг зөрчих аваас их хэмжээний мөнгөөр торгож, удаа дараа үйлдэх аваас сахилгын шийтгэл ноогдуулдаг байна.
18
Бухын тулааны явцад хүмүүс үргэлж л улаан даавуу барьж улангассан бухыг хурцалж, өдөөж өгч буй мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ бух огт өнгө ялгадаггүй бөгөөд зүгээр л хүнийг гэмтээсэн тохиолдолд цусыг давуунаас ялгаруулж, үзэгчдийг цочроохгүй гэсэндээ улаан өнгийг сонгодог гэнэ.
19
Канад гэдэг нь "Том Хот" гэх утгатай аж. Тус улс нь сэргэн мандах, дээшлэн дэвшихийг бэлгэдэж ийн нэрийдсэн байдаг.
20
Непал улс нь дэлхийд нэг зүйлээрээ тун ч ихээр ялгарч гайхагддаг билээ. Энэ нь тус улсын төрийн далбаа юм. Непалаас бусад дэлхийн бүх улсын төрийн далбаа нь тэгш өнцөгт хэлбэртэй байдаг бол тус улсынх өвөрмөц хэлбэр, өнцөгтэй аж. Хоёр гурвалжинг нэгтгэн, цэнхэр өнгөөр хүрээлүүлсэн бөгөөд дээд хэсэгт сарыг бэлгэдсэн бол доод хэсэгт нарыг дүрсэлсэн байдаг ажээ.