1
Эхлэл
2009 онд дуучин Рианна найз залуу болох Крис Браун (Chris Brown)-тай хамт байхдаа Дрэйктэй уулзаж эхэлсэн бөгөөд үүнээс нь болж Крис найз бүсгүйдээ гар хүрч, улмаар тэдний харилцаа өндөрлөсөн гэдэг билээ. Харин тус явдал аажмаар мартагдаж эхлэхэд дуучин бүсгүй Дрэйкийн хамт "Lucky Strike" боулингийн газар тоглож байгаад папцарацийн дуранд өртсөн байна. Удалгүй Дрэйк өөрийн "Fireworks" гэх шинэ дууг гаргаж үүндээ "Lucky Strike-д өнгөрүүлсэн үдэш гайхалтай байсан. Гэхдээ яагаад чи намайг орхиод явчихсан юм бэ" гэхчлэн дуулсан бөгөөд энэ нь хүн бүрт тэднийг болздог эсвэл Дрэйк, Рианнад сайн гэх сэжгийг төрүүлж өгсөн билээ.
2
Хамтарсан уран бүтээл
Энэ бүхэн намжиж амжаагүй байтал тэд хамтран "What's My Name" дууг гаргаж, жинхэнэ шуугиан тарьсан юм. Дууны хувьд ч гайхалтай бүтээл болсон тул хүн бүхний сонсох дуртай дуу болж, олон долоо хоногийн турш "Billboard"-ийг тэргүүлж байсан билээ. Харин тэд тус уран бүтээлээ "Грэмм"-ийн ёслолын үеэр дуулж, тун ч халуухан дотно төрхийг үзэгч олноо барьсан нь бараг л тэднийг хосууд болохыг баталсан гэхэд хилсдэхгүй. Гэвч Рианна энэ бүхнийг эрс үгүйсгэж, "Бид зүгээр л уран бүтээлийн хамтрагч, сайн найзууд" хэмээж байсан нь олны шуугианыг бага ч атугай намжаасан аж.
3
"Take Care"
2012 онд тэд дахин нэгэн уран бүтээл дээр хамтран ажилласан нь "Take Care" дуу билээ. Тус дууны клипэнд Дрэйк хайр бялхсан харцаар Рианнаг ширтэж, духан дээр үнсэх хэсэг нь сэтгэл хөдөлгөм аж. Харин Дрэйк тус дуундаа "Хэн ч чамайг над шиг хайрлахгүй" хэмээн Рианнад хандан хэлж, сэтгэлээ илэрхийлсэн билээ. Дуу гараад удаагүй байтал Крис Браун, Дрэйк рүү "Би одоо ч Рианнатай унтдаг" хэмээн мессеж илгээсэн бөгөөд үүнд нь Дрэйк маш ихээр уурлаж, Крисийн байсан цэнгээний газарт очин, шууд л толгой руу нь шилээр цохисон байна. Энэ нь түүнийг Рианнад хэр их хайртай болох, харамлаж явдгыг нь илтгэсэн үйлдэл болсон билээ.
4
Хайрын гурвалжин
Тэдний хайрын гурвалжин хүн бүхний анхаарлыг татаж байсан боловч 2013 оны "Грэмм"-ийн наадмын улаан хивсний ёслолоор Рианна, Крис Браун хоёр хамтдаа ирж, харилцаагаа эргэн тунхагласан байна. Тэд бүр сүй тавьж, Дрэйкийг тун ч хэцүү байдалд оруулсан аж. Рианнагийн 25 насны төрсөн өдрөөр эргэн нийлсэн алдартай, адармаатай хосууд хамтдаа Хавай арлыг зорьж, хайраа улам бататгаад авсан төдийгүй Рианнаг Дрэйктэй холбох цуурхалууд ч бага багаар мартагдаж эхэлсэн байна.
5
Эргэлт буцалт
Харин 2013 оны 9-р сар гэхэд Крис, Рианна нар дахин хоёр тийш болж, олны бухимдлыг төрүүлсэн аж. Удалгүй Рианна, Дрэйк нарын хамтдаа гадуур зугаалж, цэнгэж яваа зурагнууд цахим сүлжээгээр цацагдах болсон бөгөөд яг л хосууд шиг байсныг нуух юун. Мөн тус оны 11-р сард Барбадосын алдарт дуучин бүсгүй 17,000 доллар үрж, Дрэйкийг дайлсан аж. Тус шөнийн цэнгээний газар байсан нэгэн залуу “Тэд их дотно байсан. Үнсэлцээд л, тэврэлдээд л... бүр үүрийн 5 цаг болж байгааг ч анзаарах сөхөөгүй байсан” хэмээжээ.
6
Найзууд уу? Хосууд уу?
2014 оны 2-р сард Дрэйк нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагандаа "Надад найз бүсгүй байхгүй. Рианна бид хоёр зүгээр л тун дотно найзууд. Тэр үнэхээр гайхалтай шүү" гэж мэдэгдсэн билээ. Гэхдээ л тэднийг тойрсон хэл ам ор мөргүй ам алга болсонгүй. Харин 2014 оны 4-р сард "NBA"-ийн "LA Clippers" болон "OKC" багуудын улирлын тоглолтыг Рианна үзэж сонирхсон бөгөөд тэнд Дрэйк ч гэсэн байв. Алдартнууд хамтдаа суугаагүй боловч тэмцээн дууссаны дараа уулзаж, дотно гэгч нь тэврэлдсэнийг папарацчид хальснаа буулгаж амжсан билээ. Тэд чухам ямар харилцаатай болохыг хэн ч тааж, тааварлаж чадахгүй болж, үнэхээр зүгээр л найзууд юм болов уу? гэх бодлыг тээж эхэлсэн юм.
7
Шинэ хайр дурлалууд
Тус үйл явдлаас жилийн дараа гэхэд Дрэйк, Рианна нар өөр өөрсдийн хостой болсон байв. Рианна, реппер Трэвис Скотт (Travis Scott)-той болзож, гадуур зугаалж, үнсэлцэж буй зурагнууд нь жинхэнэ шуугиан тарьж байв. Харин Дрэйк нэрт теннисчин Серена Виллиамс (Serena Williams)-тай гайхалтай үдшийн зоог барьж, мөн л болзож байсан аж. Харин Рианна энэ бүхнийг үгүйсгэж, түүний хамгийн сүүлд албан ёсоор болзсон хүн бол Крис Браун хэмээжээ. Мөн Дрэйк, Серена нарын харилцаа ч удалгүй унтарсан байна. Реппер залуу уран бүтээлдээ илүүтэй анхаарал хандуулж, "Hotline Bling" дуугаа гарган, урлагийн ертөнцөд тэсрэлт хийсэн билээ.
8
"Work"
2016 оны 1-р сард Рианна, Дрэйк нарын хамтарсан 3 дахь уран бүтээл болох "Work" дуу жинхэнэ шуугиан тарив. Учир нь тус дууны клипэнд тэд яг л хосууд, тэр дундаа тун ч халуухан, дотно хосууд шиг харагдаж байсан аж. Үнэхээр гайхалтай хэрэг мэт боловч тэд мөн л үүнийг үгүйсгэж, өнөөх л найзууд гэх үгийг өмнөө барьж байв. Энэхүү клипийг үзсэн хэн ч тэднийг бие биедээ татагдсан, хайраар бялхаж яваа гэдгийг нь харж болохуйц байсан ч тэд өөрсдөө хүлээн зөвшөөрөхгүй байсан юм.
9
Тайзны тоглолтууд
Рианна "ANTI" гэх аялан тоглолтоо хийсэн бөгөөд үүнд нь Дрэйк ч мөн оролцож, хамтран "Work" дуугаа дуулж байжээ. Харин тэд тоглолт бүртээ дотно төрхүүдийг гаргаж, хэн ч "хосууд биш" гэж хэлэхээргүй харагдаж байсан гэдэг. Ямартай ч Дрэйкийг түүнд хязааргүй их хайртай болохтой хэн ч маргахгүй. Учир нь түүний харц энэ бүхнийг илтгэж өгч байсан юм. Үнэхээр гайхалтай биш гэж үү? Энэ олон жил Дрэйкд түүнд хайртай гэдгээ хэд хэдэн удаа дуу болоод үйлдлээрээ илэрхийлсэн ч Рианна ямагт татгалзсаар ирсэн аж.
10
Хайраа илчилсэн нь
Энэ жилийн "MTV VMA" наадам 8-р сарын 28-нд ёслол төгөлдөр болж өнгөрсөн билээ. Харин тус наадмын хамгийн онцлох зүйл яах аргагүй Дрэйк болон Рианна нар байсан юм. Учир нь Дрэйк энэ жилийн Майкл Жэйксоны нэрэмжит "Vanguard" шагналыг Рианнад гардуулж өгөх хүндэт үүргийг хүлээсэн бөгөөд "Тэр бол гайхалтай уран бүтээлч, төгс бүтээлүүд гаргаж чаддагаас гадна төгс харагддаг нэгэн. Тэрээр 11 жилийн өмнө алдартай, од байсан одоо ч хэвээр, нэр хүндээ улам өсгөсөөр байна. Түүний өнгө төрх, дуунууд өөрчлөгдсөн ч дотоод сэтгэл нь хэзээ ч өөрчлөгдөж байгаагүй. Тэр бол миний 22 наснаасаа хойш хайрласан цор ганц эмэгтэй. Миний хамгийн сайн найз. Дэлхийн хамгийн гайхалтай уран бүтээлч Рианна!" хэмээсэн билээ. Түүний эдгээр үгсийг сонсож нүүрэндээ аз жаргал, мишээл тодруулсан Рианна үнэхээр үзэсгэлэнтэй харагдаж байсан юм. Харин Дрэйк шагналаа гардуулж өгөн, Рианнаг тэврээд, зөөлөн үнсэлт бэлэглэжээ. Тэд энэхүү гайхалтай мөчөөс хойш гадуур болзож яваа зурагнууд цахим ертөнцийг байлдан дагуулаад байна. Олон жилийн турш яригдаж явсан тэдний хайр сэтгэл сая л ил боллоо.
Танд энэхүү мэдээлэл таалагдсан бол доорх линкээр орж үзээрэй
~ Хоорондоо унтдаг найзууд ~