Энэхүү зурган дээр Напалеон баруун гараа цамцныхаа дотор хийсэн байгааг та бүхэн харж байгаа байх. Итгэх эсэх нь таны дур ч гэлээ, түүний энэхүү зуршлыг "Good breeding" буюу "Сайн удам угсаа" хэмээн нэрийддэг байжээ. Түүний энэхүү зуршил цамцных нь товч зүүн талдаа байдаг байсантай холбоотой юм. Түүнээс гадна эмэгтэйчүүд түүний энэ үйлдлийг элэглэж, дуурайдаг байсан нь хожим эмэгтэйчүүдийн хувцасны товч зүүн талдаа байрлах болжээ.
Эрэгтэйчүүд ихэвчлэн сэлэм, зэр зэвсгээ баруун гартай барьдаг байсан нь тэднийг зүүн гараараа товчоо товчлоход хялбар болгодог.
Түүнчлэн эмэгтэйчүүд хүүхдээ хөхүүлэхдээ зүүн гар дээрээ хүүхдээ авдаг бөгөөд энэ нь баруун гараараа цамцныхаа дээд товчийг тайлахад амар болгодог байна.
Зарц нарын хувцасны товч нь анхнаасаа зүүн талдаа байдаг байсан аж.
Мөн эмэгтэйчүүд моринд морьдохдоо баруун талаар нь суудаг байсан бол эрчүүд мориныхоо зүүн талаар морьддог бөгөөд сэлэм болон зэр зэвсэг нь ч бас мориных нь зүүн талд байрладаг байна. Энэ нь баруун гараараа товчоо суллах юм уу, товчлоход амар байдаг байсантай холбоотой юм.
Тухайн үеийн амьдралын хэвшил онцлог нь өнөөг хэр бидэнд уламжлагдан ирсэн билээ.