Одоо та бvхэндээ дэлхий дээрх хамгийн учир утгагvй мэт боловч хєгжилтэй гэмээр тэмцээнvvдээс танилцуулах гэж байна. Магадгvй та зарим нэгийг нь vзэж харсан байх, ямартай ч бидний бэлтгэсэн энэхvv сонирхолтой нийтлэлийг vзээд санал бодлоо хуваалцаарай. Миний бодлоор манайхан яагаад ийм гаж сонин зvйл сэтгэж, дэлхий нийтэд эх орноо хєгжилтэйгээр сурталчилж болохгvй гэж...
1
Ажилгvйчvvдийн аврага шалгаруулах тэмцээн
Єнєєгийн хєдєлмєрийн зах зээл ажил хайж олох, ажлын байрны тєлєє єрсєлдєх шинэ арга хэлбэрийг сэдэж олохыг шаардаж байна. Ажилгvй болоод удаагvй хэсэг хvмvvс 2009 оны гуравдугаар сарын 29-нд Нью-Йоркийн нэгэн паркад "Unemployment Olympics" нэртэй ажилгvй бологсдын тэмцээнд оролцохоор цугларчээ. Уг тэмцээнийг зохион байгуулагч ажлаас халагдсан програм зохиогч байжээ. Энэ тэмцээнд 20 хvн оролцсон бєгєєд “Боссыг буруутга”, “Телефон утасны Пинбол” зэрэг нэртэй тэмцээнvvд байв. Аврага шалгаруулах тэмцээний тєгсгєлийн шат нь зарлалын самбар руу хамгийн хурдаар гvйж очих тэмцээн байв. Vзэгчдэд “Телефон утасны Пинбол” тэмцээн их таалагдсан аж. Энэ нь тэмцээнд оролцогч єєрийн гар утсаа тусгайлан бэлдсэн нvхэнд тусгайлан хязгаарлачийг шvргvvлэхгvй гээр шидэж оруулах тэмцээн юм. Харамсалтай нь паркийн захиргаа факс шидэх тэмцээн эргэн тойрны хvмvvст аюултай байж болно гээд зєвшєєрєєгvй байна. Тэмцээнд оролцогчдын хэн нэг нь ажил олсон эсэх нь тодорхойгvй боловч таашаалыг бvгд авсан нь ойлгомжтой.
2
Єндєр єсгийн дээрх марафон гvйлт
Иймэрхvv гvйлт дэлхийн олон оронд, тухайлбал Сидней, Парис, Москва, Амстердам зэрэг хотуудад явагддаг. Харин Милан хотын тэмцээнд оролцогчдод илvv аз дайрдаг. Учир нь тэмцээнд оролцогчид бvгд Manolo Blahnik брэндийн гутлаар хангагддаг байна. 300 бvсгvйчvvд 80 метрийн зайд уралдав. Єсгийн єндєр 8 сантиметрээс багагvй байх ёстой ажээ. Manolo Blahnik брэндийн єсгий л энэ шаардлагыг хангаж чаддаг ажээ. Барианд хамгийн тvрvvнд Manoloгийн гутал ємссєн 3 бvсгvй эхлэн орж ирэв.
3
Шvгэлдэхийн аврага шалгаруулах тэмцээн
Энэ бол зvгээр нэг шvгэлдэх бус, харин хажуугаар єнгєрєн яваа гоо охид бvсгvйчvvдийн араас шvгэлдэх юм. Vvнийг wolf-whistle гэж нэрлэдэг. Хэрэв охидын араас муухай шvгэлдвэл духан дундуураа цvнхээр цохиулах, эсвэл хоёр хєлнийхєє завсар дахь нєгєєдхєє єшиглvvлнэ. Шvгэлдэлт хэвийн явагдвал энэ єєр хэрэг л дээ. Анх 2009 онд Ирландын баруун хойт хэсэгт Ферман гэдэг хотод зохиогджээ. Индэрийн хажуугаар нутгийн гоо бvсгvйчvvд намжирдан явж єнгєрєх бєгєєд хотын эрэгтэйчvvд тусгай индэр дээрээс бvх хvчээрээ уянгалуулан шvгэлдэж эхлэдэг. Шvгэлдэгч эрэгтэйчvvд олон байсан ч шvvгчид ялалтыг махны худалдаачин Стефен Миларт єгчээ. Тэрээр баярласнаа илэрхийлж хэлэхдээ: миний шvгэлдэлт амьдралынхаа ханийг олоход тусласан бєгєєд одоо тvvнтэйгээ хууль ёсоор гэр бvл болон амьдарч байгаа гэжээ.
4
Резин бvлээцvvлэгчийг vлээх тэмцээн
2009 онд Тбилисид богино хугацаанд резин бvлээцvvлэгчийг vлээж хагалах тэмцээн явагджээ. 18 настай Жемаль Ткешелашвили гурван бvлээцvvлэгчийн эхнийхийг 23 секундэд, хоёр дахийг 16 секундэд, гурав дахийг 13 секундэд тус тус vлээж “хагалжээ”. Сvvлчийн vлээлт нь дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Vvнээс гадна тэр бvлээцvvлэгч дээр хvн сууж байхад тас татан хаяж чадсан байна. Жемаль Ткешелашвилигээс ємнєх амжилт 2006 онд английн иргэн Брайан Жексон 52 секундэд нь “тултал” vлээж байжээ.
5
Нvvрээ элдвээр муруйлгах тэмцээн
Англичууд бvр 1267 оноос нvvрээ элдвээр муруйлгахын аврага шалгаруулах тэмцээнийг III Генрих хааны vеэс эхлэн явуулж, ялагчид тайж цол єгч урамшуулж байжээ. Зарим тосгодод олон жилийн турш тогтмол энэ тэмцээн явагдаж, шагналыг шvдгvй єндєр настай хvн нvvрээ элдвээр муруйлгах “маневр” сайтай хэмээн тооцогдон авдаг байжээ. Питер Жекман гэгч 1998 оноос эхлэн дєрвєн жил дараалан авч, тvvгээрч vл барам тэр єєрийнхєє шvдийг хvртэл авахуулж байжээ.
6
Хєл тэмцээн
1976 онд Дербишир хотын нэгэн пабд (Их Британи) ер бусын хvч vзэх тэмцээн явагджээ. Гарны оронд хєлєєрєє, тэгэх тусмаа хєлийнхєє хуруугаар. Єрсєлдєгчид хуруунуудаа євєрмєц хэлбэрээр орооцолдуулж нэг нь нєгєєгийнхєє тавхайг гортигоос хєлийнхєє булчингийн хvчээр шахаж гаргахыг оролдох ёстой гэнэ. Энэ тэмцээнийг зохион байгуулагчид уг тэмцээнээ слортын тєрєл болгон тvгээн дэлгэрvvлэхийг оролдож тvvгээр ч vл барам 1997 оны Олимпийн тоглолтын хєтєлбєрт оруулах хvртэл саналыг тавьж байв. Энэ спортын тэмцээнд оролцогчид хэт улайрснаас болж булчингаа хэт тэлэхээс эхлээд хуруунууд хугарах хvртэл бэртэлтийг авдаг тул энэ спортын тєрлийг “нэг их чухал бус” гэж vзэх болжээ.
7
Дал модны ишийг даган авирах тэмцээн
Найм дугаар сарын 17-нд Индонезид Тусгаар Тогтнолын Єдрийн баярыг тэмдэглэдэг. Энэ баярыг тохиолдуулан дал модонд авирах тэмцээнийг заавал зохион байгуулдаг байна. Энэ тэмцээнд оролцогчид баг байгуулдаг. Ганцаараа дал модны гєлгєр гадаргуу дээгvvр авирна гэдэг боломжгvй. Дал мод руу дєрєв дєрвєн хvнээр хуваагдаж тэмцээн эхлэхээс нэг сарын ємнє хэрхэн бусдаас илvv хурдан авирах арга тактикаа боловсруулдаг байна. Нэг хэсэг нь гар хєлєє орооцолдуулан євєрмєц шат vvсгэж байхад нєгєєх нь бvр нарийн аргыг сэднэ. Дал модны оройд гар нvvрийн арчуур, гутал, унадаг дугуй, мєнгєний чек зэрэг гэнэтийн бэлэгvvд хvлээж байдаг. Багийн хэн нэг гишvvн ганцаараа модны оройд тvрvvж гарвал тvvнийг модноос усаар шvршин хєєн буулгаж тэмцээнийг дахин шинээр эхлvvлэх зэргээс болж тэмцээн хэдэн цаг vргэлжилдэг. Энэ тэмцээнээс гадна Тусгаар Тогтнолын Єдрийн баяраар чийгийн улаан хорхой идэх, унадаг дугуйн “тюнинг”-ийн уралдаан, хоол хийх зэрэг хэд хэдэн тєрлийн тэмцээн зэрэг явагддаг. Индонезчvvд баярыг зугаатай єнгєрvvлж чаддаг улс юм.
8
Єндєг барих тэмцээн
Єндєгийг шидэж барина гэдэг тэмцээн бол сая сая vзэгчдийн зугааг гаргасан спортын нэгэн євєрмєц тєрєл юм. Хэн нь хєгийн зугаатай хєгжилтэй байдалд орохыг харах vнэхээр сонин. Одоо энэ “спорт” дэлхийг байлдан дагуулах шахаж байна. Энэ тэмцээний дэлхийн аврага шалгаруулалт 2006 онд Английн Сватон хотод анх явагдсан байна. Энэхvv тэмцээнийг албан ёсоор "The World Egg Throwing Competition" хэмээн нэрлэдэг. Дэлхийн аврагын хєтєлбєрт шидэгч тєхєєрмжєєр єндєгийг хамгийн хол зайд шидэх тэмцээн явагддаг. Харин хоёр дахь багийнхан єндєгийг гэмтээлгvй барьж авах ёстой бєгєєд багийн 11 гишvvн єндєгийг аль болохоор хол шидэхийн тулд гараас гарт дамжуулж “амьд гинжин хэлхээ” vvсгэдэг. Шидэлтийн зай хэдэн зуун метрт хvрдэг. Яггvй ажил шvv. Бас “Орос хэмжvvр” гэдэг тэмцээн байдаг. Энэ тэмцээнд оролцогчид єндєгийг духаараа хагалдаг бєгєєд хэн нэгэнд нь бvр хатуу чанасан єндєг тааралдах энvvхэнд.
9
Мєлхєє уралдагч нялх тамирчид
2005 онд Колумба улсад Maraton de Gateadores (Мєлхєє тэмцээн) нэртэй дэлхийн аврага шалгаруулах тэмцээн явагджээ. Анх 500 “тамирчин” оролцох ёстой байсан авч жинхэнэдээ 1122 “тамирчин” оролцжээ. Тэмцээнд оролцогчид 8-18 сартай нялхас бєгєєд тэд 5 метр зайг бусдаасаа тvрvvлж туулах ёстой аж. Бариан дээр эцэг эхvvд хvлээж байх бєгєєд єєрсдийнхєє хvvхдийг аль болохоор барианд тvргэн ирэх талаас нь дэмжин хєхvvлдэг. Тэмцээнийг хотын “Cali en movimiento!” компаний єндєр хэмжээнд зохион байгуулжээ.